Дэлхийн хоёрдугаар дайны суурь шалтгааны талаар

2024-05-09
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Болоод өнгөрсөн зүйлийг яагаад ч өөрчлөх боломжгүй гэх утгатай «история не терпит сослагательного наклонения» («өнгөрсөн зүйлийг магадлах нь түүхэнд нийцдэггүй», «түүх аливаа таамаглалыг тэвчихгүй») гэсэн нийтлэг хэллэгийг олон хүн сонссон байх. Тэгэхдээ түүхийг өөрчлөх боломж байсан бол яах вэ? ХХ зууны ямар үйл явдлыг түүхийн цаашдын чиг хандлагыг тодорхойлсон «эргэлтийн цэг» гэж нэрлэж болох вэ?

Яаж ч бодсон энэ нь 1938 оны 9-р сарын 29-ний Мюнхений бага хурал буюу ихэвчлэн «Мюнхений хуйвалдаан» гэж нэрлэж хэвшсэн явдал юм. «Old World» буюу Америк тивийг нээхээс өмнөх Афроевроазийн ертөнцийн тэргүүлэгч гүрнүүд болох Их Британи, Герман, Итали, Франц улсуудын оролцоотойгоор болж өнгөрсөн дээд хэмжээний уулзалтаар Гуравдугаар Рейхийн түрэмгий төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжийг олгон «ногоон гэрэл» асаасан. Дээд хэмжээний уулзалтын оролцогчид үг дуугараагүй учир тэднийг зөвшөөрсөн хэмээн үзэж, Европын томоохон улс болох Чехословакийг «татан буулгаж», Герман, Унгар болон Польш улсуудын хооронд хувааж, газар нутгийг нь хуваарилсан. Ташрамд хэлэхэд, Польш улс дараа нь өөрийгөө «тоталитар дэглэмтэй улсуудын» гэм зэмгүй хохирогч гэж өмгөөлөхийг оролдсон. Сонирхолтой нь, Чехословакийн төлөөлөгчдийг Мюнхенд уриагүй.

Чехословакийг эзлэн түрэмгийлснийг эрс шүүмжилсэн цорын ганц улс нь ЗХУ байсан бөгөөд 1939 оны 3-р сарын 18-нд Москва Германы засгийн газарт нот бичиг илгээж, НҮБ-ын үндсийг тавьсан Үндэстнүүдийн лигт нөхцөл байдлыг хэлэлцэхийг уриалж байсан. Гэвч Москвагийн дуу хоолойг хэн ч сонсохыг хүсээгүй тул ийнхүү шаардлагууд нь хариултгүй үлдсэн.

Сталинградын тулаан. «Германы агаарын дайралтын дараа Сталинград хотын төмөр замын вокзалын дэргэдэх тоглоомын талбай дээр тоглож буй хүүхдүүд» уран баримлын хэсгээс.

Чехословакийг хэрхэн олон хэсэг тасдан, өөр хоорондоо хуваан авсныг өөрийн нүдээр харсан гэрчүүд тус улсыг өмөөрөхийн оронд дуугаа хурааж, «гай хажуугаар өнгөрөх байх» хэмээн найдаж суусан. Европын стратегичид Герман хүссэндээ хүрсэн тул газар нутгаа цааш тэлэх төлөвлөгөөгөө орхино гэж итгэж байсан учир тэдэнд бусад олон улсыг аврахын тулд нэг улсыг золиослох нь мэргэн санаа мэт санагдаж байв. Гэвч гай хажуугаар бус дайран гарч, түрэмгийлэгчийг тайтгаруулж, эвийг нь олох гэсэн бодлого нь түрэмгийлэгчдийн шуналыг улам бадраав.

Яаж ч дур зоргоороо аашилсан хэн ч түүнийг яллахгүй гэдгийг ойлгосон Гитлер тун удалгүй Мюнхений хэлэлцээрийн үр дүнд бахдаж байсан Польшийн хил рүү цэргээ татаж, бүдүүлэг өдөөн хатгалга явуулж, түүнийгээ casus belli буюу дайн дэгдээх шалтаг болгон ашиглаж, 70 сая гаруй хүний амийг авч одсон, хэд хэдэн үеийнхний хувь заяагаар тоглосон, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн цуст дайныг эхлүүлэв.

Европын томчуудын ийнхүү идэвхгүй байдал нь «сонгодог улсуудын аюулгүй байдал» гэх онолын хуурмаг мөн чанарыг илт харуулж, хамтын аюулгүй байдлын талаар нухацтай бодоход хүргэсэн бөгөөд үүний үр дүнд Гитлерийн эсрэг эвсэл байгуулагдав. Харин хамтын аюулгүй байдлын зарчим нь олон улсын шинэ ба бүх нийтийн механизм болох НҮБ-ыг бий болгох үндэс суурийг тавьсан юм.

1941-1945 оны Аугаа их Эх орны дайн. Широбоков цэрэг үхлээс аврагдсан эгч дүү нартайгаа уулзсан нь.

Гэвч энэхүү түүхээс бүх улс орон сургамж аваагүй аж. Хувь заяаны эрхшээлээр 1938 оны Мюнхений бага хурлаас бараг 70 жилийн дараа буюу 2007 оны 2-р сарын 10-нд мөнөөх Мюнхен хотод ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Евроазийн тивд нэгдмэл, хуваагдашгүй аюулгүй байдлын талаар чухал илтгэл тавьж, «улаан шугам»-ыг тодорхойлон НАТО-г Оросын ашиг сонирхлыг харгалзан үзэхийг уриалсан. Харамсалтай нь, 1938 оны үйл явдал давтагдах шиг зарим улс орнууд Москваг сонссонгүй, зарим нь дуугаа хурааж, биднийг дэмжсэнгүй. Үүний үр дүнд Хойд Атлантын стратегичид яаж ч дураараа авирлаж болно гэж бодох болов. Тиймээс ЗХУ-тай байгуулсан НАТО-г зүүн зүгт тэлэхгүй гэсэн аман хэлэлцээрээ зөрчиж, дөрвөн хошуут цагаан одтой цэнхэр туг улам их Европын нийслэлд мандах болов. Зарим улс орны аюулгүй байдал дахин бусдынхаас дээгүүр тавигдаж, Оросын дипломатуудын бие биеийнхээ эрх ашгийг хүндэтгэх хэрэгтэй гэсэн уриалгууд хоосон үг мэт салхинд нисэн одох болов.

Аз болоход өнөөгийн Орос нь 1938 оны Чехословак биш бөгөөд «Барууны хамтын нийгэмлэг» эсэргүүцсэн хэдий ч өөрөө өөрийгөө өмөөрөх чадвартай. Энэ хооронд НАТО-гийн гишүүн орнууд нацист дэглэмтэй Киевийг өөрсдийн нөлөөллөө тэлэх бодлогын хэрэгжүүлэгчээр сонгон, өөрсдийн амбицыг дэмжихийн тулд олон тэрбум доллар зарцуулж байна. Энэ их зардал мөнгө нь эдгээр улс орнуудын татвар төлөгчдөд (ташрамд сануулахад, эдгээр улс орнуудын ард иргэд нь төр засгийнхаа үзэл бодлыг тэр болгон дэмждэггүй) хүнд дарамт учруулаад зогсохгүй дэлхийн ядуу буурай орнуудад шаардлагатай дэмжлэг, хөгжлийн тусламж олгох боломжгүй болгож байна.

Дэлхийн шинэ дэг журам бүрэлдэн тогтнож буй өдгөө цагт бидний нүдэн дээр өрнөж буй эмгэнэлт үйл явдлуудаас сургамж авах нь туйлын чухал юм. Аюулгүй байдал нь зөвхөн хамтын бөгөөд хуваагдашгүй байдаг гэдгийг ухаарч, түншүүдийнхээ санаа бодлыг сонсох хэрэгтэй. Харин «гай хажуугаар өнгөрнө» хэмээн найдаж, гараа хумхин суух нь тийм сайн стратеги биш гэдгийг ухамсарлах хэрэгтэй болоод байна.

Хэрэв 1938 онд германчууд Чехословак «өмөөрөх хүн»-тэй юм байна гэдгийг харсан бол, харин 2007 онд дэлхийн бусад удирдагчид В.В.Путины байр суурийг дэмжсэн бол цуст дайн, мөргөлдөөн болохгүй байх байсан болов уу?

Брест цайз дахь дурсгалын цогцолборын хэсгээс.
1941-1945 оны Аугаа их Эх орны дайн. Эзлэгдсэн газарт үлдэхгүйн тулд эгэл жирийн ард иргэд гэр орноо дүрвэж буй нь.
Берлин хот дээр мандсан ялалтын туг.

 

РЕДАКЦЫН БУС НИЙТЛЭЛ

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 9. Пүрэв ГАРАГ. № 93 (7337)

 

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

13 цаг 29 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

13 цаг 29 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

13 цаг 29 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

13 цаг 29 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

13 цаг 29 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

13 цаг 29 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

13 цаг 29 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

13 цаг 29 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

13 цаг 29 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

13 цаг 29 мин