Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

2024-04-23
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

 

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хийх зориулалттайгаар ашиглалтад оруулжээ. Үүнээс хойш гурван удаа технологийн өргөтгөл, шинэчлэл хийж, 800 мянган хүнтэй хотын хоногийн 230 мянган шоо метр ахуйн бохир ус хүлээн авч 90 хувь хүртэл цэвэршүүлэх хүчин чадал бүхий байгууламж болгосон байна. Гэтэл өнөөдөр хүн ам хоёр дахин өсөх хэрээр бохирдлын хэмжээ ч 3-5 дахин нэмэгдсэн байна. Ийнхүү хоногт 160-210 мянган шоо метр бохир хүлээн авснаар цэвэрлэх хүчин чадал нь 170 мянган шоо метр болон буурч техник технологийн эвдрэл гэмтэл их гарч байгаа аж.

 

Улаанбаатар хотын бохир 10 гаруй шат дамжлагаар цэвэрлэдэг

Төв цэвэрлэх байгууламж нийслэлээс ирж буй ахуйн болон үйлдвэрийн бохир усыг 10 гаруй шат дамжлагаар цэвэрлэн Туул голд нийлүүлж байна. Тэнд механик цэвэрлэгээгээр хог, өөх тос, элс, лагийг бохир уснаас цэвэрлэдэг юм. Харин биологи цэвэрлэгээгээр агаар, идэвхт лагийн тусламжтайгаар органик бохирдлыг исэлдүүлэн эрдэсжүүлдэг байна. Төв цэвэрлэх байгууламжид татан зайлуулж байгаа нийт бохир усны 7-8 хувийг ус бохирдуулагч үйлдвэр, аж ахуйн нэгж газруудын хаягдал бохир ус эзэлдэг аж. Үүний 40 орчим хувийг зөвхөн арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрийн хаягдал ус эзэлж байгааг мэргэжилтэн хэллээ.

Механик цэвэрлэгээний байгууламжид хоногт 700-800 кг үс, ноос барьж авч байгаа боловч тоног төхөөрөмж эвдрэл гэмтлээс шалтгаалан хаягдлыг 100 хувь барих боломжгүй ажээ. Төв цэвэрлэх байгууламж бохир усаа 1400 мм, 1200 мм-ийн диаметртэй хос шугамаар хүлээн авдаг. Хос шугамаар ирсэн бохирдлыг насосоор механик цэвэрлэгээний байгууламж руу шахаж өгдөг. Энэ хэсэгт усанд уусдаггүй хог хаягдлыг шүүн сараалж хэсэгт үлдээснээр хогийн цэг рүү зөөдөг тухай Төв цэвэрлэх байгууламжийн ахлах инженер Б.Бадамханд хэлэв.

Хүлээн авах насос станцын сараалж, насосын ажлын дугуй, шугам хоолой, хаалтад хоолны үлдэгдэл, тамхины иш, ноос, нойлын цаас зэрэг ахуйн хаягдал орж механик гэмтэл үүсгэн засвар үйлчилгээ хийхэд хүндрэл учруулдаг. Өдөрт 3-4 удаа эвдрэл гэмтэл гардаг учир дараагийн ээлждээ техник, технологийг засварлан хэвийн үйл ажиллагаатайгаар хүлээлгэж өгдөг. Техникийн саатал гарвал зориулалтын хувцсаа өмсөн гар аргаар бохирдлыг цэвэрлэдэг. Тиймээс иргэд суултуур руугаа хоолны хаягдал, нойлын цаас, тамхины иш зэрэг хог хаягдал хийж бохирдол нэмэхгүй байх нь бидний ажилд тус болно гэдгийг Төв цэвэрлэх байгууламжийн оператор А.Амаасүрэн хэлж байлаа.

 

Токио хот байгалийн бичил биет ашиглан усаа цэвэрлэдэг

Япон улсын нийслэл Токио хотод үйлдвэрийн болон ахуйн бохирдол ус цэвэрлэдэг 20 байгууламж бий. Эдгээрээс хамгийн том нь “Моригасаки” цэвэрлэх байгууламж юм. Тус байгууламж нь Токио хотын иргэд, аж ахуйн нэгжийн ялгаруулж буй бохир усны 25 хувийг дангаар цэвэршүүлдэг. Ингэхдээ химийн бодис ашигладаггүй. Байгалийн бичил биет ашиглан цэвэрлэдэг ажээ.

Токио хотын үйлдвэрүүд хаягдал усаа тодорхой хэмжээнд цэвэрлэсний дараа “Моригасаки” цэвэрлэх байгууламжид тусгай сувгаар нийлүүлдэг байна. Нийлүүлсэн усыг бичил биеттэй цистернүүдэд цэвэрлэж, гол мөрөн, далайд цутгадаг аж.

“Моригасаки” цэвэрлэх байгууламж нь хоногт нэг сая 500 мянган шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай аж. Үлдсэн лагийг эрчим хүч гарган авахад зарцуулж, ашигтай ажилладаг байна. Нөгөө талаар Япон бол газар нутаг багатай, тиймээс хог хаягдлаа хэрхэн шийдэх вэ хэмээн үеийн үед санаа зовж ирсэн улс. Тэр тусмаа Токио бол Японы нийслэл төдийгүй аж үйлдвэрийн төв. Эндээс маш их хэмжээний хог хаягдал, бохир ус гардаг. Хогны асуудлыг Токио хотын Тохижилт, хог хаягдлын менежментийн төв хариуцан ажилладаг. Тус төвийн Хог боловсруулах үйлдвэр нь Токио хотын 21 дүүргийн ахуйн болон үйлдвэрийн хог хаягдал, ус цэвэрлэх байгууламжаас гарсан лаг шаврыг боловсруулахаас гадна бохир усыг цэвэршүүлэх, агаарын бохирдол, усны чанарт шинжилгээ хийж, үр дүнг нь олон нийтэд мэдээлдэг аж. Хогийг анхан шатанд ангилан ялгаж, жижиглэн бутлаад байгаль дээр хөрсөөр дарж булж, хиймэл арал бий болгон, түүнийгээ нөхөн сэргээх ажлыг хийж байна. Ийм хиймэл арал нь яваандаа хүн амьдрах, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах орчин болдог байна.

Японы нэг давуу тал бол иргэд нь хогоо цаас, шил, хуванцар гэх мэтээр шатдаг, шатдаггүй, дахин ашиглаж болохоор нь ангилж хаяад хэвшчихсэн. Мөн газар нутаг багатай учир асар их хөрөнгө, техникийн хүчин чадлаар хогийг байгаль экологид хор хохирол багатайгаар дарж булахаас өөр аргагүй аж. Энэ нь хөгжилтэй, мөнгөтэй орны байгаль экологид ээлтэй хандаж буй хандлага юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 80 (7324)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин