Ц.Мөнх-Оргил:Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдалд нөлөөлж буй хүчин зүйл бол томилгоо

2024-03-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАН

УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, хуулийн төслийг хэлэлцлээ.Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:-Өнөөдөр хэрэгжиж байгаа 1992 оны Үндсэн хуулийн цэцийн хуулиараа Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүхээс  тус бүр гурван хүнийг томилж УИХ-д хэлэлцэн баталдаг.  Үүн дээр нээлттэй сонсгол хийх,  хууль эрх зүйн чадамжийг тодорхойлох, олон нийтэд нээлттэй байх боломж байдаггүй. УИХ  түүнийг хүлээж аваад явдаг гэж  ойлгодог.  Бүрэн эрхийн хугацаа нь дуусаад Үндсэн хуулийн гишүүнээр томилох шүүгч байдаггүй, юм уу асуудал удааширдаг. Үүн дээр хуулийн зохицуулалт байгаа юу. Хараат бус байх зарчим, энэ  гурван субьектээс томилогдож орж ирж цэцийн гишүүнд хэрхэн  хамгаалагдаж байна гэж үзэх вэ. Шүүхийн ерөнхий зөвлөл болон дээд шүүх дээр  хуульч л энэ шүүхийн шүүгчээр ажиллах ёстой гэсэн  зарчим баримталдаг.  Харин шүүгч үү, хууль ч уу гэж шаардагдахгүйгээр  Үндсэн хуулийн цэцийн гишүүн болж ажилладаг. Үүн дээр ямар нэгэн зохицуулалт хийж байгаа юу.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:-Цэцийн дарга, гишүүний хараат бус байдлын асуудал гэдэг маш чухал. Энэ хуулийг өргөн барихдаа бидний гол анхаарч ажилласан гол зорилго бол хараат бус байдлыг  хэрхэн Монголын нөхцөлд бодит амьдрал дээр баталгаажуулах вэ гэдэг асуудал.  Хуулийн төсөлд  цэц,  түүний гишүүний хараат бус байдал гэсэн бүлгийг  оруулсан.  Хараат бус  байдлыг анх удаа процессолж  байна гэсэн үг.  Хараат бус байдалд  нөлөөлж болох  хамгийн том хүчин зүйл бол томилгооны буюу нэр дэвшүүлэх асуудал. Бусад улс оронд цэцийн гишүүнийг шүүгчтэй адил насан туршид нь томилдог.  БНСУ-д  нэг удаа есөн жилээр томилдог.  Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэж байхдаа бүлэг, ажлыг хэсэг цэцийн гишүүнийг нэг удаа есөн жилээр томилох асуудлыг судалъя гэж ярьж байсан. Одоо Үндсэн хуульд цэцийн гишүүнийг зургаан жилээр томилно,  ахиж томилж болох юм уу,  хэдэн удаа томилж болох вэ гэсэн заалт тодорхойгүй . Тиймээс нэг удаа дахин томилъё гэж байгаа. Өөрөөр хэлбэл,  12 жил  цэцийн гишүүнээр  ажиллаад болих нь зөв. Тэгэхгүй бол дахин нэр дэвших эрхээ авах гээд анх томилсон байгууллагынхаа талыг алдчихгүй байх юм сан гэсэн сонирхол үүсээд байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn

Хуулийн төсөл: Цусны донорыг сурталчилна, харин эрхтэн, эд эсийн донорыг сурталчлахыг хориглоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт 57 хувийн ирцтэйгээр эхэллээ. 

2025-05-23
Австри Улсын Ерөнхийлөгчийн айлчлал маргааш эхэлнэ

Австри Улсын Ерөнхийлөгч

17 цаг 19 мин
Б.Жавхлан: Хүн солигдож болно, гэхдээ 14 мега төслийн нэг нь ч зогсох ёсгүй

Б.Жавхлан: Хүн солигдож болно, гэхдээ 14 мега төслийн нэг нь ч зогсох ёсгүй

2025-05-23
Д.Амарбаясгалан: Ирэх долоо хоногт чуулган таван өдөр хуралдана

Д.Амарбаясгалан: Ирэх долоо хоногт чуулган таван өдөр хуралдана

2025-05-23
Э.Бат-Үүл АН-ыг сүүдрийн Засгийн газар байгуулах санал гаргажээ

Э.Бат-Үүл АН-ыг сүүдрийн Засгийн газар байгуулах санал гаргажээ

2025-05-23
Т.Мөнхсайхан: Намайг сайдын суудлаа өг гэвэл өгнө

Т.Мөнхсайхан: Намайг сайдын суудлаа өг гэвэл өгнө

2025-05-23
Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо яригдаж эхлээгүй байна

Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо яригдаж эхлээгүй байна

2025-05-23
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилжээ

2025-05-23
“Шатар өрөөстэй айлд муу зүйл ойртдоггүй”

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл дизайны сургуулийн багш, монгол уран дарханы өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч “Дуут урлан”-гийн менежер П.Нямдуламыг урилаа.

2025-05-23
Хуулийн төсөл: Цусны донорыг сурталчилна, харин эрхтэн, эд эсийн донорыг сурталчлахыг хориглоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт 57 хувийн ирцтэйгээр эхэллээ. 

2025-05-23
Австри Улсын Ерөнхийлөгчийн айлчлал маргааш эхэлнэ

Австри Улсын Ерөнхийлөгч

17 цаг 19 мин