Ч.Хүрэлбаатар: Хөрөнгө оруулалт хэрэггүй гэж улс төржих нь иргэдийн амьдралыг сайжруулах зүйл биш

2024-03-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан/03.21/65.3 хувийг ирцтэйгээр эхэллээ.  Үргэжлүүлэн чуулганаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбоотой  гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Б.Оюунчимэг:

-Би аудитын хийсэн шинжилгээ, дүгнэлтэд  их ач холбогдол өгдөг. Сүүлийн жилүүдэд их сайн хийдэг болсон. 2021-2022 он бол  цар тахалтай амаргүй жил байсан.  2022 оны сүүл 2023 оноос жинхэнэ бодит эдийн засгийн болоод бусад  ажлууд өрнөж эхэлсэн. Гэтэл аудитын тайланд  хүний хөгжлийн бодлого 66 хувь, иргэн төвтэй хөгжлийг дэмжсэн засаглалын бодлого 91 хувь,  байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах ногоон хөгжил 71 хувь,  нийслэл болон  бүс нутгийн хөгжил 74  хувьтай гэж гаргасан байна.  Бодитоор ийм хувьтай гарсан гэдэгт итгэхгүй байна. Харин нэг зүйл дээр бол санал нэгтэй байгаа. Манай улсын  валютын нөөц анх удаа таван тэрбум америк доллар хүрсэн. Эдийн засгийн хувьд нүүрсний хулгайг зогсоож, нүүрсний бирж бий болгосон. Нөгөө талаасаа цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх бололцоо бүрдсэн. Энэ талаар  Ч.Хүрэлбаатар сайдаас асуумаар байна.   Эдийн засгийн өсөлтийн хүрээнд өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд ямар арга хэмжээ авч, иргэдийн амьдралд бодитоор хүрэх вэ.

Хоёрдугаарт,  Гэрэл хорооллын дахин төлөвлөлт  барилгажуулах  төсвийг үе шаттай хэрэгжүүлсэн, инженерийн шугам сүлжээ татсан байдлыг 2023 оны арванхоёрдугаар сарын  байдлаар  100 хувьтай гэж Нийслэлийн Засаг даргын газраас үнэлсэн байна.

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гэр хороололд 2022 оны сүүл, 2023 онд шугам сүлжээ татсаныг мэдэхгүй.  Хаана   100 хувийн гүйцэтгэлтэйгээр гэр  хорооллыг   инженерийн шугам сүлжээнд холбосон ажлыг  хийсэн бэ.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Монгол Улсын эдийн засаг 2023 онд долоон хувиар өссөн. Энэ өсөлтийн голлох салбар нь уул уурхай, зам тээвэр, үйлчилгээний салбарууд.  Уул уурхайн салбарын өсөлтийн  гол үр дүн бол  төсөв дээр орлогыг татаж төвлөрүүлдэг. Төсвөөс арга хэмжээнүүдийг  авч хэрэгжүүлдэг. Та бүхэн санаж байгаа бол 2022 оны  найм, есдүгээр сард  Монгол Улсын валютын нөөц  2.4  тэрбум америк долларт хүрсэн,  төгрөгийн ханш  өдөрт зургаан төгрөгөөр суларч, инфляц 16.7 хувьд хүрсэн амаргүй үе байсан.  Одоо Монгол Улсын валютын нөөц таван тэрбум долларт хүрч, төгрөгийн ханш 200  орчим төгрөгөөр чангарсан. Эдийн засаг, ялангуяа уул, уурхайн салбарын өсөлтийг иргэдэд хүргэж  байгаа гэвэл  2023 онд УИХ төсөвт тодотгосон.  Ингэхдээ цалин, тэтгэврийг нэмж эхэлсэн. Энэ бас нэмж байгаа.  Уул уурхайн салбарын өсөлтөөс олсон орлогыг иргэдэд нийтэд хүртээж байгаа хэлбэр.

Эдийн засгийн хөгжлийн яам, Монгол Улсын эдийн засгийг харж байгаад аль болох олон ажилтан  ажилладаг салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хууль эрх зүйг санаачилж оруулж ирж байгаа. Өөрөөр хэлбэл,  өмнөхөөрөө явж болохгүй.  Аль болох олон хүн ажилладаг, олон хүнд хүртээлээ  өгдөг хөрөнгө оруулалтыг дэмжиж оруулж ирснээр монгол улс цаашдаа  хөгжинө. Ингэснээр хүмүүсийн орлого бүрэн хэмжээгээр нэмэгдэх ёстой. Тиймээс энэ чиглэлд дорвитой арга хэмжээг авч хэрэгжүүлж байж, нийт улс орны хэмжээгээр ажлын байр орлого, нэмэгдэх ёстой. Түүнээс биш  иргэдийнхээ амьдралыг дордуулж, хөрөнгө оруулалт хэрэггүй гэж поп  зүйл ярьж улс төржих нь Монгол Улсын эдийн засгийн  хөгжил, иргэдийн амьдралыг сайжруулах зүйл биш гэдэгт хатуу байр суурьтай байгаа.

Нүүрсний хулгайг бүрэн хэмжээнд зогсоож, нүүрсийг биржээр зардаг  болсон. Нэг тонныг   80  доллараар зардаг  байсанг 180 доллараар  зардаг болсон.

Эх сурвалж:www.polit.mn

ОЙЛГОЁ, ХҮНДЭЛЬЕ, ДЭМЖЬЕ

Жил бүрийн 4 дүгээр сарын 2-ний өдрийг олон нийтэд Аутизмыг таниулах өдөр болгон сарын турш

9 цаг 36 мин
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарын эрх зүйн орчныг шинэчилнэ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг

9 цаг 40 мин
З.Дашдаваа: Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банк,нүүрсний хэргийг шийдэж чадсан

З.Дашдаваа: Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банк,нүүрсний хэргийг шийдэж чадсан

10 цаг 50 мин
“Эрдэнэс Тавантолгой” ХК: Ногдол ашгийг энэ сард олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК: Ногдол ашгийг энэ сард олгохоор болно

12 цаг 31 мин
Н.Учрал: Х.Баттулгад асуудлаа шийдэх долоо хоногийн хугацаа өгнө, үгүй бол дараагийн арга хэмжээг авна

Н.Учрал: Ерөнхийлөгч асан Х.Баттулгад асуудлаа шийдэх долоо хоногийн хугацаа өгч байна

13 цаг 8 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох саналаа танилцуулжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох саналаа танилцуулжээ

13 цаг 18 мин
Гашуунсухайтын дараах “газын дайн”-ы сураг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайтын гэрээнээс болоод сайн гөвүүлсэн. Хоёр он дамнуулаад, сүүлийн х

19 цаг 35 мин
Долоо дахь Ерөнхийлөгчид зүтгэх АН-ын зургаан улстөрч

Засагт хамтарсан АН-ынхны дотоод улс төр задгай хэвээрээ л үргэлжилж буй. Тэдний нэг хэсэг нь

19 цаг 35 мин
Г.Дамдинням: Боловсролын яам ХҮН намын хүний нөөцийн яам болсон

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

19 цаг 35 мин
Үнэлгээний журам задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Үнэлгээний журмыг задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Уржигдар 10 цаг 19 мин