Т.САЙХАН
"Говь" ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хуралдаанаар тус компанийн гүйцэтгэх захирлаар Б.Амарсайханыг томилжээ.
Б.Амарсайхан нь Таванбогд группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайханы хүү бөгөөд Их Британи улсын Вестминистерийн Их Сургуулийг Бизнесийн удирдлага ба энтрепренершип мэргэжлээр төгссөн юм байна.
Тэрбээр өмнө нь Говь ХК-ийн гадаад дахь салбар нэгжийн гүйцэтгэх захирал, Таван Богд Трейд ХХК-д Стратеги, бизнес хөгжил хариуцсан захирал, Говь ХК-д Стратеги, өсөлт хөгжил хариуцсан захирлын албан тушаалыг тус тус хашиж байсан аж.
Говь ХК нь 43 дахь жилдээ ажиллаж байгаа Монголын ууган үйлдвэрүүдийн нэг билээ.
Эх сурвалж:www.polit.mn