“Чиглэл бүрд мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх шаардлагатай”

2024-02-28
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Сэтгүүл зүй бол дөрөв дэх засаглалын үүргийг гүйцэтгэдэг нийгмийн чухал институтын нэг. Орчин үеийн техник технологийн  хурдтай өөрчлөлт, цаг үеэс шалтгаалан сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага  ч мөн хувьсан өөрчлөгдөж буй. Тэгвэл ОХУ-ын Эрхүү хотын Техникийн судалгааны хүрээлэн, СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль хамтран “Орос, Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал,  хэтийн төлөв”  олон улсын форумыг өчигдөр зохион байгууллаа.

Нийгмийн  чухал сэдвийг хөндсөн уг форумоор  нь Орос, Монгол хоёр орны сэтгүүл зүй, медиа урлаг судлалын онол, практикийн орчин үеийн асуудлууд, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэж, судлаачдын сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүнтэй танилцав. Мөн  цаашдын сургалт, судалгааны чиглэлийг тодорхойлох, харилцан санал солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой гэдгийг албаныхан хэлж байлаа.  Форумд ОХУ, Монгол, БНХАУ, Энэтхэг, Беларусь зэрэг есөн улсын Сэтгүүл зүй, хэл шинжлэлийн салбарын 35 эрдэмтэн оролцсон юм.

Манай улсаас ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхим, СУИС, Радио, телевиз, медиа урлагийн сургуулиас 15 судлаач, багш оролцож, Сэтгүүл зүйн салбарын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, сэтгүүл зүйн шинэ чиг хандлага, сэтгүүлчдийн ур чадвар, телевизийн хэл найруулга, медиа орчны хэл ярианы соёл, сэтгүүл зүйн сургалт, сэтгүүл зүйн дэх хиймэл оюун ухааны хэрэглээний талаар олон сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.

Форумын үеэр Эрхүү хотын Техникийн судалгааны хүрээлэн, СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн Сэтгүүл зүйн ангийн оюутнуудад “Оюутан залуусын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэрэглээ, харилцан хамаарал” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, “XXI зууны телевиз, радио” сэдвийн хүрээнд мастер класс хичээл зохион байгуулсан юм.

Мөн Хэл шинжлэлийн хүрээлэнгийн  доктор  Н.Гэрэлмаагийн  цахим   сэтгүүл зүй, текстийн судалгааг үзэхэд цахим дээр  бид монгол хэлээ устгаад байна уу гэсэн асуудлыг хөндсөн. Мөн гадаад монгол үгийг хольсон, гадаад үгэн дээрээ монгол үгний дагавар залгасан, эгшиггүй бичдэг болсон байна. Энэ нь монгол хэлний дархлааг алдагдуулж байна гэсэн үг. Цахим мэдээлэл гэдэг бол мэргэжлийн сэтгүүлзүй биш. Мэргэжлийн бус хүмүүсийн гаргасан мэдээлэл нийгмийг төөрөгдүүлж байгаа нь судалгаагаар  харагдаж байна. Үүнийг сэтгүүлч, мэргэжилтэн, судлаачид, боловсролын байгууллага засах хэрэгтэй. Ялангуяа сэтгүүл зүйн сургалт явуулж байгаа сургуулиуд  оюутнуудаа үүн дээр анхаарч сургах хэрэгтэй” гэлээ.

Тус  хэлэлцүүлгийн хүрээнд орон нутаг нийслэлд амьдарч буй  18-67 насны 238 хүнээс сэтгүүлчдийн мэргэжлийн  түвшин ур чадвар, мэргэжлийн үйл ажиллагааны талаар судалгаа авсан байна. Ингэхэд сэтгүүлчдийн ур чадвар  дундаж түвшинд байна гэж судалгаанд оролцогчдын  71 хувь  нь хариулжээ.  Мэдээлэлд итгэх итгэл 40 гаруй хувьтай гэжээ. Телевизээс мэдээллээ авдаг гэсэн иргэдийн дийлэнх нь орон нутаг,  фэйсбүүкээс мэдээлэл авч хэрэглэгчдийн дийлэнх  нийслэлд амьдардаг гэсэн байна. Мөн судалгаанд оролцогчдын 80 гаруй хувь фэйсбүүкээс мэдээллээ авдаг гэж хариулжээ.

 

Г.Сүхбат: сэтгүүлчид эх хэлний боловсролдоо анхаарах шаардлага тулгарч байна

/Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн захирал/

-Форумын үеэр хэлэлцүүлж буй илтгэлүүд ихэнх нь медиа, орчин үеийн техник технологи, медиа ур чадварын асуудлыг хөндөж байна. Судалгаагаар манай улсын сэтгүүлчид  харьцангуй чөлөөтэй, үүргээ гүйцэтгэх боломжтой байна гэж гарж ирсэн. Гэхдээ сэтгүүлчид эх хэлний боловсролдоо анхаарах шаардлага тулгарч байна. Үгүй бол мэргэжлийн бус хүмүүсээс ялгарахгүй байна гэдгийг ч ярьсан. Сэтгүүл зүй  хэн нэгэн улстөрчийн халаасанд орохгүй байвал сэтгүүлчид үүргээ гүйцэтгэх орчин бүрдэнэ гэж мөн судалгаагаар гарсан. Хэлэлцүүлгээс сонсоход манай улсын технологи, үүнийг дагасан платформын хөгжил боломжийн, зарим талаараа нэлээд өндөр хөгжилтэй  байна  гэдгийг  хэлж байна.

 

Г.Болор: Цахим мэдээлэл бол мэргэжлийн сэтгүүл зүй биш

/СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн доктор, дэд продюссер, Дуун техник технологийн тэнхимийн эрхлэгч/

-Форумын үеэр олон ач холбогдол бүхий илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Бусад орны багш, эрдэмтэд монголд хэвлэлийн эрх чөлөөний хууль байна уу, хэрхэн  хэрэгжиж байна гэдгийг сонирхож асуусан. Ер нь бүх ярианы  сэдэв,  итгэлүүд цахим  сэтгүүл зүй рүү   чиглэж  байна.  Манай улсын хүн амын 2.9 хувь  фэйсбүүкийн  хэрэглэгч бөгөөд мэдээлэл авдаг гэсэн судалгаа гарсан. Энэ нь өндөр үзүүлэлт гэсэн үг.  Тиймээс фэйсбүүк дээр үнэн мэдээлэл нийтлэгдсэн үү гэдгийг шалгах шаардлагатай болж байна.  Мэдээллийг хэрхэн хүлээж авах, шалгах, хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг дээр  бүгд л анхаарах хэрэгтэй гэдгийг хэлэлцүүлгийн үеэр ОХУ-ын багш хэлсэн.

 

Б.Идэрбаяр: Сэтгүүл  зүйн хөгжил улс орон, нийгэм, засаглалын байдлаас шалтгаалж байна

/Сэтгүүл зүйн тэнхимийн багш/

-Сэтгүүл  зүйн хөгжил улс орон, нийгэм, засаглалын байдлаас шалтгаалж байна.   Бид нийгмийн  чиг баримжааны хувьд ардчилсан улс. Чөлөөт  сэтггүүл зүйг хөгжүүлээд 30 жил  болсон. Бусад улс орнуудаас ялгаатай зүйл  нь бид  эрх чөлөөт сэтгүүл зүйг  өндөр түвшинд хөгжүүлж байна.  Харин  тасралтгүй өсөж, хөгждөггүй засаглалын байдлаас болоод  хэлбэлздэг асуудал харагдлаа.

Хэлэлцүүлгийн үеэр бусад орнууд манай улсын өвөрмөц байдал,  мал аж ахуй, уламжлалт өв соёлыг сонирхож байна. Тиймээс бид чиглэл бүрд мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх шаардлагатай. Манай сэтгүүлчдэд  уламжлалт  соёлын талаарх мэдлэг дутуу байгаа учраас үүн дээр анхаарч ажиллах  хэрэгтэй. Тухайн чиглэлийн  талаар мэдлэг дутмаг бол  эх сурвалжаасаа  сонирхолтой баримт  авч чадахгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 39 (7283)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин