П.АМГАЛАН
XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх хүч үзэв. Барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат "Аврагч" спорт хорооны бөх улсын аварга О.Хангай түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат "Хилчин" спорт хорооны бөх улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ. Харин их шөвгийн дөрөвт Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан, Увс аймгийн Давст сумын харьяат "Увс нуур" дэвжээний бөх улсын аварга П.Бүрэнтөгс нар шалгарав.
Эх сурвалж:www.polit.mn