Х.Нямбаатар:Үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоолоо

2024-02-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАН

Нийслэлийн онцгой комисс /НОК/ хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоолоо. Учир нь өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байна. Түүнчлэн хөрсний ус өмнөх жилүүдээс 2-3 дахин нэмэгдсэн зэргээр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд зөвлөж, хэрэв дулааны хэм огцом нэмэгдвэл шар усны үер болох эрсдэлтэйг сануулсан юм.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Дүүргийн онцгой комиссууд хуралдаж, шийдвэрээ ирүүлсэн. Баянзүрх дүүргийн 12, Чингэлтэй дүүргийн ес, Сонгинохайрхан дүүргийн долоо, Сүхбаатар дүүргийн таван байршилд, нийт 22 хорооны 33 байршилд халиа тошин үүслээ. Иймээс нийслэл, дүүргийн холбогдох байгууллагын 284 ажилтан, алба хаагч, 48 техник хэрэгсэлтэй 8460 метр суваг шуудуу татаж, 401 тонн мөсийг гаргаж тээвэрлэн, далан босгох ажлыг хийж, 205 өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс сэргийлж ажилласан. Мөн Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ болон төвийн зургаан дүүргийн онцгой комиссоос хүн хүч, техник хэрэгсэл дутагдалтай байгаа тул шийдэж өгөх хүсэлтийг ирүүлж байна. Түүнчлэн Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс шар усны үерийн нөхцөл байдал үүсэж болзошгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зөвлөмжийг ирүүлсэн. Иймээс үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоолоо. Мөн шар усны үерээс урьдчилан сэргийлж шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг худалдан авахыг УБЗАА-нд даалгаж байна. Техникүүдийг ирэх хүртэлх хугацаанд аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, тодорхой хэмжээний газрыг хариуцуулж, мөс болон лаг хагшаасыг аваачих байршлуудыг зааж өгөх хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүдтэй хоёрдугаар сарын 15-ны дотор гэрээ байгуулахыг УБЗАА, шаардлагатай судалгааг гаргахыг ГУББГ-т даалгаж байна” гэлээ.

 

Дээрх зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргах юм. Мөн Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын хөрсний ус зайлуулах насосыг байгуулах зураг төсөв, тооцоог гаргаж Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгов. Түүнчлэн Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний бодлогын бичиг баримтад дөрвөн голын ай савыг усны тохируулгатай болох төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр тусгахыг Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгалаа.Эх сурвалж:www.polit.mn

 

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

6 цаг 37 мин
М.Түвшинжаргал: Төрийн өмчит компаниудын эрхийг хязгаарласан заалтуудыг нэмэх хэрэгтэй

Төрийн өмчит компанийн үүрэг хариуцлага, хуулийн төслийн талаар судлаач

10 цаг 36 мин
А.Блинкен явж, М.Рубио ирнэ

Удахгүй Цагаан ордныг орхих ерөнхийлөгч Ж.Байден даваа гарагт Төрийн департментад хэлсэн үгэндээ

10 цаг 36 мин
ЖДҮХС-гаас олгосон зээлийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахална

ЖДҮХС-гаас олгосон зээлийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахална

Өчигдөр 14 цаг 58 мин
Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг үүрэг болголоо

Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг болголоо

Өчигдөр 14 цаг 01 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан СЗХ-ны даргад  Т.Жамбаажамцыг нэр дэвшүүлжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан СЗХ-ны даргад  Т.Жамбаажанцанг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 11 цаг 55 мин
Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүхээ хамгаалсан “хэдэн үг”-ээ хэзээ хэлэх вэ?!

Шүүхээс хааяа мэдэгдэл хийдэг. Утга агуулга нь “…Шүүхийн шударга байдалд

Өчигдөр 06 цаг 00 мин
Баялгийн санд стратегийн ордуудын 34 хувийг цуглуулж чадвал “…Браво” гэх хэрэгтэй

Аливаа улс орнуудын улс төр ч, иргэнийх нь үндсэн эрхүүд ч баялгийн хуваарилалттай холбогддог.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хууль хүний эрхийг хангах үүргээ биелүүлж чадаж байна уу?

Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой өчигдөр тохиолоо.  

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Уржигдар 15 цаг 31 мин