П.АМГАЛАН
"Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Энэ үеэр Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Баттөмөр Гавьяат жүжигчин цол хүртсэн юм. Түүний сэтгэгдлийг хуваалцлаа.
Тэрбээр "Тайз дэлгэцийн 100 гаруй бүтээлд гол болон туслах дүр болон продюссероор ажиллаж байна. Сүүлд хийсэн уран бүтээл болох Трио кино маань таван тивийн 17 улсын кино наадмуудаас 22 шагнал хүртсэн. Цаашид олон наадамд оролцохоор бүртгэлтэй байгаа.
Эдгээр ажлуудыг төр, засаг маань өндрөөр үнэлж Гавьяат жүжигчин хэмээх цол тэмдгийг энгэрт минь гялалзуулж байгаад баяртай байна.Мөн одоо байгаагаас илүү ихийг хийж бүтээгээрэй гэсэн түмэн олны минь шагнал юм байна гэж хүлээж авлаа. Өргөн олон түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй" гэв.
Эх сурвалж: www.polit.mn