П.АМГАЛАН
Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэж байна. Шинийн нэгэнд буюу энэ сарын 10-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын баруун хойд хэсгээр, 13-нд баруун, төв, зүүн аймаг болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, шуурна.
10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд Алтайн уулархаг нутаг болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 12-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэхийг ЦУОШГ мэдээллээ. Энэ сарын 10-наас нутгийн баруун хэсгээр, 11-12-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнө -32...-37, өдөртөө -20...-25, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнө -24...-29, өдөртөө -10...-15, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15, өдөртөө +2...+7, бусад нутгаар шөнө -17...-22, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна. Хоёрдугаар сарын 12-нд нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд ихэнх нутгаар хүйтэрнэ гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn