П.АМГАЛАН
Нийслэлийн авто замын зарим хэсэгт хоёрдугаар сарын 8-ны өдөр түр хугацаанд хязгаарлалт хийгдэнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Үүнтэй холбогдуулан авто замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Олимпын гудамж замуудад богино хугацаагаар хязгаарлалт хийгдэнэ.Иймд замын хөдөлгөөнд түгжрэл, саатал үүсэж, ачаалал нэмэгдэж болзошгүй тул иргэд та бүхэн бусдад хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.
Эх сурвалж:www.polit.mn