ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН
Сар шинийн баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх салбартаа үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Ерөнхийлөгчийн зарлигаар уламжлалт мал аж ахуйн ашиг шимийг дээшлүүлж, малын тоо толгойг тогтвортой өсгөхөд идэвх санаачилга гарган, залуу малчдыг сурган бэлтгэж буй бодит хувь нэмрийг нь үнэлж, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин, гавьяат малчин Д.Дашзэвэгт Хөдөлмөрийн баатар цол болон Сүхбаатарын одонгоор шагналаа.
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин, гавьяат малчин Д.Дашзэвэгт Хөдөлмөрийн баатар болон Сүхбаатарын одонг гардууллаа.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ч.Чинбатыг Ардын жүжигчин цол олголоо.
Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Х.Отгонбилэг.
ДХИС-ийн хэл судлалын профессор, хурандаа Н.Наранжам гавьяат багш боллоо.
Гандантэгчинлэн хийдийн зохион байгуулагч Б.Эрдэнэхүүг Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа.
Гавьяат агорномич цолоор Ж.Бяцхандаа.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Ш.Болд.
Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан цолоор Ц.Даваасүрэн.
Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан цолоор Н.Зоригт.
Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан цолоор "Талх чихэр" ХХК-ийн Талхны үйлдвэрийн дарга Ч.Энхтуяа.
Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан цолоор "Цомбо" компанийн эдийн засагч Н.Өлзий-Оршихыг шагналаа.
Мөн зарим хүнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас болон Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон, медаль авсан хүмүүст баяр хүргэж, ажлын амжилтыг хүсэн ерөөлөө.
Эх сурвалж www.polit.mn