Дууль хэмээх бүтээлээрээ содон уранбүтээлч

2024-02-07
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

Би Төв аймгийн унаган хүн. Тэх тусмаа Бүрэн сумын нутаг Дөхөмийн говь, Сарваа цуцахын хөндийн ургамлын шим нь сүү болон ундарч, хүн малын жаргалын өлгий болсон сайхан нутагт төрсөн юм даа гэж  Дөнгөтийн Цоодол сэтгэл бардамхан ярьдаг юм.

Тэр дунд сургуулийн сурагч байхаасаа л “сонинд юм бичдэг хүн болно зохиолч” болно гэж мөрөөддөг байж л дээ.

Гэвч санаагаар болсонгүй Бүрэнгийнхээ сургуулийг төгсгөсөн үед нь Политехникум гэдэг сургуульд хуваарилчихаж. Мөрөөдөл нь хийсчих гээд байгаа юм шиг санагдаад тэр сургуулийн танхимд ердөө ганцхан цаг суугаад л орхин гарсан байдаг.

Тэгээд ачигч, манаач зэрэг борхондуу ажил хийж яваад Төв аймгийн шүүхэд нарийн бичгийн дарга албатай болж бичиг, цаастай ойртсон гэдэг. Тун удалгүй аймгийн Эвлэлийн хороонд зааварлагч болж.

Дараа нь “Анхдугаар таван жил” сонинд утгазохиолын ажилтан, сурвалжлагч болсноор мөрөөдлөө биелүүлэх алхмаа хийжээ.

Энэ үеээсээ л шүлэг найраглалаа бичиж эхлээд анхны түүврээ “Нутгийн зургаан өнгө” нэртэйгээр хэвлүүлж бас “Утгазохиол, урлаг” сонинд шүлгээ тавиулж уншигчидтайгаа  танилцсан байна.

Суралцах хугацаа нь ч үргэлжилж Намын дээд сургуулийн сэтгүүлчийн ангийг дараа нь Москвад нийгмийн ухааны академид явсан юм.

Тэгснээр хэл сурах Орос, Зөвлөлтийн зохиолчдын бүтээлтэй танилцах эхлэлээ тавьсан төдийгүй 10 гаруй жил сэтгүүлч мэргэжлээрээ ажиллаж сэтгүүлзүйд нэгэн шинэ, өнгө төрх нэмсэн хүн.

Энэ тухайд нь сонирхоё гэвэл, “Шар тэмээний нутаг” сэтгүүлзүйн бүтээлийн номноос нь үзэхэд болно.

Зохиолч, яруу найрагчийн хувьд “Нутгийн зургаан өнгө”, “Саруул талын ногоо”, “Миний муу сайн найз нар”, “Сөндөж айлтгая” I,II боть, “Ганзагалаа” гээд хөвөрч өгнө. Лавтайяа өөрийнх нь бүтээлийн 20 гаруй ном бий.

Үүний зэрэгцээ орчуулагчийн эгнээнд түүний нэр бас дээхнүүр бичигддэг.

А.Чеховын “Хэтэвч”-ээс эхлээд Акутугава, Ги Де Мопассоны зохиолууд Расул Гамзатов болон Омар Хаямын шүлэг, яруу найраг гээд дэлхийн шилдгүүдийн бүтээлийг монгол уншигчдынхаа өмнө дэлгэсэн юм.

Д.Цоодол багаасаа дууч ахаа даган айлын найр хэсч өвгөчүүдийн сургамжтай үг яриаг сонсож тархиндаа шингээж авсан төдийгүй залуу үедээ хар бор ажил хийж амьдралын шат бүхнээр өгсөж, уруудаж явсан нь аливаа таньж мэдэх үндэс болсон гэдэг.

Даангүй нутгийн сайхан ах нар нь зүйр цэцэн үг тогтоолгож, оньсого таалгаж гийнгоолуулах, ижийнхээ болон эгч нарын ингэ хөөслөх, ямаа цийглэх, хонь тойглохыг сонсон таашааж ирсэн нь монголын хөдөөг хожим нь үгээр зурахад дөхөм үзүүлсэн гэж өөрөө хэлдэг юм билээ.

Зохиолч, яруу найрагч Д.Цоодолыг эх орон өвгө дээдэстээ хичнээн хайртайг шүлэг, найраглал, дуулиуд нь нотлодог гэж судлаачид хэлдэг. Зохиолч, судлаач Т.Баасансүрэн өгүүлэхдээ “Д.Цоодолыг Монголчууд торгомсог яруу найрагч, хүүрнэл зохиолч, дэндүү авъяаслаг сэтгүүлч гэдгээр нь сайн мэднэ. Харин нинжин сэтгэлийг нийтгэгч уранзохиолын мастер, нэртэй орчуулагч гэдгийг тэр бүр анзаардаггүй байж магадгүй.

Тэгвэл тэр өөрийн аж төрж байгаа энэ эрин зуундаа цагийг эзэлсэн том уран нийтлэлч юм” гэж дүгнэсэн бий.

“Болор цом” наадмын тэргүүн шагналыг Д.Цоодол л гурван удаа хүртсэн байдаг. Түүний бүтээл “Дэр модны дууль” “Миний муусайн найз нар” гэх зэрэг энгийн мөртлөө сэтгэл огшоосон шүлгүүдийг нь үнэлж тийнхүү олон удаа болор цом тэврүүлсэн дээ.

Ерөөс Д.Цоодол гэдэг хүний бүтээл бүхэн амьдралыг эргэцүүлсэн ухаарал, хайр дурлал, баяр гуниг хослосон уншихуйд сэтгэл сэмэрмээр өнгө аясаараа бусдаас ялгардаг.

Даангүй дуулиудыг нь хөдөөгийн борог амьдрал дундаас түүж олсон эрдэнэ мэт дүр төрх цаанаа нэг бодит хүн байдаг нь түүний эх орондоо нутаг усандаа хайртайн илэрхийлэл юм л даа.

“Тэнэг”, “Харамчийнхан” ,”Торгон Янжин”, “Буруу Довдон”, “Дутуу Санжаа” гээд олон дуулийг нь уншихад Бүрэнгийн өмнөх үеийн ёстой нэг бурханлиг хүмүүстэй уулзсан мэт санагддаг.

Өөрөө ч хэлдэг юм. “Бүрэнгийнхэн гэхтэй зэрэг огшихгүй, нутаг орныхоо тухай домог болсон содон хүмүүсийн тухай бичихгүй байхын аргагүй байдаг юм гэж...

За тиймээ. Д.Цоодолын бүтээлийг уншаад л баймаар_ Уншихуйд тэрхүү яруу найрагч, зохиолоос нь яг л Цоодол ханхлаад, Цоодол егөөдөөд байх шиг санагддаг гэнэм.

Түүнд төр, засаг шагналаа зөндөө хүртээсэн юм. Овог нэрийнх нь урьд төрийн шагналт, Ардын уранзохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн гэсэн алдар цолууд хөвөрдөг юм.

-Та өнөөгийн яруу найргийн талаар юу хэлмээр байна вэ гэхэд

-Яруу найраг гэдэг амьдралтай хаанаас нь ч харсан Монгол найраг байгаасай гэж боддог. Хэлсэн юмгүй бол хэлбэр хөөгөөд нэмэргүй дээ. Хэлбэр гэдэг бол ердөө хувцас гэсэн үг. Архи дарсаар ярьвал лонх нь.

Уулаасаа муухан гарсан сувсыг “Морь сарлаг”-ийн шилэнд хийлээ гээд хувирахгүй шүү дээ хэмээн хөвөнд боосон чулуугаар түншсэн байналээ.

Д.Цоодол хэмээх их зохиолч, найрагчийн ганзагалаанд одоо ч Монголын хөдөө тал, эгэл борхон түмэн олон хэлхгэр өвгөчүүл, сэтгэлд нь байнга уяатай байдаг Бүрэнгийн тэгшхэн цэлгэр нутаг гээд бичиж, дуулж шүлэглээд барагдашгүй орчлон эргэлдэнхэн байгаа ажаам.

Эх сурвалж: www.polit.mn

Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2 цаг 20 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2 цаг 25 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2 цаг 34 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2 цаг 39 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2 цаг 51 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2 цаг 53 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

3 цаг 14 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

3 цаг 16 мин
Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

11 цаг 30 мин
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна

Ийм мэдээллийн гаднын томоохон мэдээллийг агентлагууд, тухайлбал “Ройтерс” цацсан байна.

11 цаг 30 мин