Өмнөд Солонгос Саудын Арабтай хамтрах гэрээ байгууллаа

2024-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Н.ЖАРГАЛМАА

Ням гарагт Өмнөд Солонгос, Саудын Араб хамтран батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичигт гарын үсэг зуржээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд зэвсэглэлийн хөгжүүлэлт үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх хоёр орны хамтарсан судалгааны ажлын хэсэг байгуулахаар талууд тохирсон байна.

Хоёр орны хамтын ажиллагааны гэрээнд Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд Шин Вон-Сик, Саудын Арабын батлан хамгаалахын сайд Халид бин Салман Аль Сауд нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. Тэд Ойрхи Дорнод дахь дэлхийн батлан хамгаалах салбарын олон улсын үзэсгэлэнд оролцох үеэр дээрх хамтын ажиллагааны гэрээг байгуулсан байна. Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамны хэвлэлийн хурлын үеэр сайд Шин Вон-Сик “Ирээдүйд чиглэсэн стратегийн түншлэл” хэмээн онцолсон байна. Цаашлаад Өмнөд Солонгос улс нь дэлхийн томоохон экспортлогчидын нэг болохоор зорьж буй бололтой. Тус улсын зэвсгийн экспорт 2022 онд 7.25 тэрбум ам.доллар байсан бол энэ тоо өнгөрсөн онд 17 тэрбум ам.доллар болон нэмэгдсэн байна. Мөн Ойрхи Дорнод дахь зэвсгийн нийлүүлэлт 2013-2022 оны хооронд арав дахин өсчээ.

Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын зэвсэг үйлдвэрлэгч компаниуд Саудын Араб-д 989 сая гаруй ам.долларын өртөг бүхий пуужин харвагч, сум, электрон системийг нийлүүлжээ. Батлан хамгаалах яамнаас хийсэн мэдэгдэлдээ Шин Вон-Сик “Арабын булангийн орнууд батлан хамгаалах салбарт уламжлалт барууны нийлүүлэгчдээс гадна шинэ түншлэл, харилцагчдыг өргөжүүлэхийг эрмэлзэж буй нь манай хоёр орны хамтын ажиллагаанд түлхэц болж байна. Түүнчлэн Сөүлээс Саудын Араб руу шинэ технологийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг харьцангуй бага зардлаар богино хугацаанд тээвэрлэх юм” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 25, 26 (7269, 7270)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин