Нацизмыг алдаршуулахтай тэмцэх тухай Оросын тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталжээ

2024-02-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганаар ОХУ-ын санаачилгаар «Нацизм болон неонацизмыг алдаршуулах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, харийнхныг үзэн ядах, үл тэвчих байдлыг даамжруулахад хувь нэмрээ оруулж буй аливаа үйлдлүүдтэй тэмцэх тухай» уламжлалт тогтоолыг баталсан ба уг баримт бичгийг НҮБ-ын гишүүн 118 орон дэмжив. Нацизмыг алдаршуулахын эсрэг олон улсын хүчин чармайлтыг Монгол Улс дахин дэмжлээ. Мөн уг тогтоолын хамтран зохиогчоор дэлхийн өнцөг булан бүрийн 38 орон ажилласан юм.

Энэхүү баримт бичиг нь Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг эргэн харах, сургамжийг мартах зорилготой аливаа үйлдлийг, тэр дундаа хохирогчид болон гэмт хэрэгтнүүдийн эрхийг тэгшитгэх оролдлогыг буруушааж байна. Мөн түүнчлэн Дэлхийн хоёрдугаар дайны үед нацизмын эсрэг тэмцэж байсан эрэлхэг баатруудын дурсгалд зориулан босгосон хөшөө баримлыг гутаан доромжлох, устгах оролдлого ихсэх болсонд гүнээ түгшиж байна. Зарим улс орнуудад нацизмыг ялсантай холбогдуулан мөнхөлсөн бэлгэ тэмдгүүдийг хориглох арга хэмжээ авч эхэлснийг буруушааж байна. Энэхүү тогтоол нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн орчин үеийн дагалдагчдыг анхааралдаа авч, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан, харийнхныг үзэн ядсан үг хэллэгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн шууд уриалж байна. Мөн олон оронд жирийн үзэгдэл болоод байгаа шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхах буюу исламофоби, христианофоби, афрофоби, антисемитизм зэрэг үзэгдлүүдийн илрэлтэй тэмцэхийг уриалж байна.

«Барууны хамтын нийгэмлэгийн» орнууд нь хоёр дахь жил дараалан НҮБ дахь Оросын гол санаачилгын эсрэг санал өгч, энэхүү баримт бичгийг улстөржүүлж, Оросыг тусгаарлахын тулд ёс суртахууны үнэт зүйлсээ ч гэсэн золиослоход бэлэн байгаагаа харууллаа. НҮБ-аас бусад талбарууд дээр ч тэд ийнхүү байр сууриа хадгалж байгаа нь тэдний үйл ажиллагаанаас харагдаж байна. Тухайлбал, 2023 оны 9-р сарын 22-ны өдөр Канадын парламентад Украины ерөнхийлөгч Канадын парламентын гишүүд болон тус улсын удирдлага, Барууны бусад улс орнуудын дипломат корпусын төлөөлөгчдийн хамт нацистын СС-ийн «Галичина» дивизийн ахмад дайчинд хүндэтгэл үзүүлж, босож зогссон аймшгийн ичгэвтэр хэрэг гарсан.

Тэнхлэгийн гишүүн асан Герман, Итали, Япон улсууд энэхүү тогтоолын эсрэг санал өгсөн нь Дэлхийн хоёрдугаар дайныг дэгдээсэнд буруутай гэдгээ ухамсарласан тухай урьд өмнө нь хийж байсан мэдэгдлүүд нь чин сэтгэлээсээ байсан гэхэд эргэлзэхэд хүргэж байна. Ийнхүү үйлдэл нь НҮБ-д гишүүнээр элсэн орохдоо тус дэлхийн байгууллагын зорилго, зарчмуудыг дагаж мөрдөнө гэсэн амлалтад нь нийцэхгүй байна. Түүгээр үл барам Дэлхийн хоёрдугаар дайны үед Гитлерийн эсрэг эвслийн эгнээнд тулалдаж байсан зарим улс орнуудын болон Герман, Итали, Японы хандлага нь «дайсагнасан улс орнууд» хэмээх хэллэгийг НҮБ-ын дүрмээс хасах тухай яриа хэлцлүүд нь арай эртэдсэн байна гэдгийг тодорхой харуулж байна.

Дээрх санал хураалтын үр дүн нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүнээр сонгогдохыг хүссэн нэр дэвшигчдийг дэмжих болон эс дэмжих байр суурийг боловсруулахад, тэр дундаа тус олон улсын байгууллагын дүрмийн 24 дүгээр зүйлд зааснаар «дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэг» хүлээсэн энэхүү байгууллагыг өргөжүүлэх асуудлаарх хэлэлцүүлгийн хүрээнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Тогтоолыг батлахад саад учруулахыг удаа дараа оролдсон ч санал хураалтын үр дүн нь олон улсын хамтын нийгэмлэг эл тогтоолд дурдсан хор хөнөөлтэй үзэгдлүүдийг устгахын төлөө тууштай зүтгэж байгааг тодорхой харууллаа.

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 23 (7267)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин