Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүүхэд, залууст ээлтэй байж чадаж байна уу

2024-01-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

-Үнэлгээг НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэснээ танилцууллаа-

Д.АРИУН

Монгол Улсад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд бага насны хүүхдийн хөгжил, өсвөр үе залуучуудад ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээг уялдуулахад тулгамдаж буй асуудлыг илрүүлж, хэрэгцээг тогтоох үнэлгээг НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэсэн.

Уг үнэлгээний тайланг өнөөдөр /2024-01-25/ албан ёсоор танилцуулсан юм. Тайлангаас харахад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих асуудал болон өсвөр үе залууст ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй уялдуулах асуудал эрх зүйн орчин бодлогын хувьд харьцангуй дэмжлэгтэй байна. Харин яг хэрэгжилтийн шатандаа анхан шатны нэгждээ анхаарах, мэргэжилтнүүдээ энэ чиглэлээр чадавхжуулж сургах, стандарт журам, заавраар хангах, үйлчилгээний орчныг бүрдүүлэх, бага насны хүүхдэд аюулгүй, өсвөр үеийнхэнд ээлтэй тэдний эрхийг хамгаалсан, нууцыг хадгалсан, хэрэгцээнд нийцсэн байдлаар хөгжүүлж өргөжүүлэх, санхүүжилтийг эрүүл хүүхдийн хяналт, бага насны хүүхдийн хөгжил, хүүхэд залуучууд, өсвөр үеийнхэнд ээлтэй үйлчилгээ рүү чиглүүлэх хэрэгцээтэй юм байна. Мөн эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг дээшлүүлэхийн тулд тэднийг мэдээллээр хангах, хүүхдээ асрах дадалд сургах шаардлагатай.

Үнэлгээний багийнхны дүгнэлтээр өсвөр насныхан өрх, сумын эрүүл мэндийн төвөөс тусламж үйлчилгээ авах нь хангалтгүй гэсэн үнэлгээ гарчээ. Тэдэнд нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн бойжилт, бэлгийн боловсрол, архи тамхины хэрэглээ, сэтгэцийн эрүүл мэнд, хоол тэжээлийн асуудал тулгамддаг.

Гэтэл уг асуудлаар өрх, сумын эрүүл мэндийн төвдөө хандах нь цөөн, нөгөө талдаа анхан шатны тусламж үйлчилгээний эмч нарын ур чадвар дутмаг байгаа нь хүүхдүүд хувийн эмнэлэгт хандах шалтгаан болж байна.

Бага насны буюу 0-3 насны хүүхдүүд эрүүл мэндийн ажилтны хяналтад байдаг ба хөгжлийн судалгааг нь “Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-ийн доторх асуумжийн дагуу гэр бүл, өрх сумын эрүүл мэндийн төвийн эмч нар хамтран хянадаг байхаар бодлогын түвшинд шийдвэрлэсэн ч хэрэгжилтийн явц тодорхой үр дүнд хүрээгүй байна. Энэ нь өвчлөл их байгаагаас шалтгаалж анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх эмч, сувилагчдын ачаалал нэмэгдэж бага насны хүүхдийн хөгжлийг хянах, зөвлөгөө өгөх боломж хомс болсон зэрэг дүгнэлтийг үнэлгээний багийнхан танилцуулав.

Маршалын нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлжээ

Маршалын нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүллээ

Өчигдөр 12 цаг 41 мин
39 орд дээр нэмж найман ордыг стратегийн ордод бүртгүүлэх саналаа Засгийн газарт хүргүүлжээ

39 орд дээр нэмж найман ордыг стратегийн ордод бүртгүүлэх саналаа Засгийн газарт хүргүүлжээ

4 цаг 41 мин
Б.Энхбаяр: “Женко"-гийн Засгийн газрыг танхайрлаа нэн даруй зогсоохыг шаардаж байна

Б.Энхбаяр: “Женко"-гийн Засгийн газар танхайрлаа нэн даруй зогсоохыг шаардаж байна

4 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Ерөнхий сайд парламентынхаа толгой дээр гарч суудгийг болиулна

Х.Тэмүүжин: Ерөнхий сайд парламентынхаа толгой дээр гарч суудгийг болиулна

5 цаг 34 мин
Д.Цолмонхүү: Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг огцруулах жагсаалыг дөрөвдүгээр сарын 19-нд зохион байгуулна

Жокер Д. Цолмонхүү Нийслэлийн Засаг дарга,  Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг   огцруулах жагсаа

8 цаг 2 мин
ЦЕГ: Бусдын амь насанд заналхийлсэн этгээдийг 48 цаг саатуулсан

ЦЕГ: Бусдын амь насанд заналхийлсэн этгээдийг 48 цаг саатуулсан

10 цаг 8 мин
"Эрчист Монгол”-ын гүйцэтгэх захирлаар Г.Амартүвшинг томилжээ

"Эрчист Монгол”-ын гүйцэтгэх захирлаар Г.Амартүвшинг томилжээ

10 цаг 12 мин
О.Амгаланбаатар нарын АН-ын гишүүд “Ерөнхийлөгчийг сунгах” Үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачилна

О.Амгаланбаатар нарын АН-ын гишүүд “Ерөнхийлөгчийг сунгах” Үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачилна

14 цаг 0 мин
Г.Лувсанжамц:  “20 минутын хот” бол иргэн төвтэй, аюулгүй амьдрах орчин юм

 “Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урь

14 цаг 53 мин
Баялгийн сан хоосон байхад Х.Баттулга, Ж.Оджаргал хоёрын “хоол”-ыг яриад л хэрэлдээд суух уу?!

Уг нь, Баялгийн сангийн зураг, зорилго нь тодорхой болчихсон. Хуульдаа, “…Газрын хэвлийн баялгийн үр өгөөж

14 цаг 53 мин
Маршалын нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлжээ

Маршалын нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүллээ

Өчигдөр 12 цаг 41 мин
39 орд дээр нэмж найман ордыг стратегийн ордод бүртгүүлэх саналаа Засгийн газарт хүргүүлжээ

39 орд дээр нэмж найман ордыг стратегийн ордод бүртгүүлэх саналаа Засгийн газарт хүргүүлжээ

4 цаг 41 мин