С.Амарсайхан:Галд өртсөн 60 айлыг түрээсийн байранд байршуулж, түрээсийг нь төлөхөөр боллоо

2024-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Шадар сайд С.Амарсайхан "УОК-ийн даргын хувьд газар дээр нь ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авсан. Мөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ҮАБЗ-д мэдээлэл тогтмол өгч ажиллалаа. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсдсэн онцгой байдлын алба хаагч нартаа эмгэнэл илэрхийлье. Онцгой байдлын ерөнхий газрын дарга Б.Ариунбуянаар удирдуулсан Ажлын хэсэг гаргаж, амь эрсдсэн алба хаагчдын ар гэрийнхэнтэй уулзаж байна. Хоёрдугаарт, эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч буй иргэдийн амь насыг хамгаалах, эмнэлэгийн байгууллагын дэмжлэг үзүүлэх ажилд Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоор гаргуулсан ажлын хэсэг гаргасан. Гуравдугаарт, УОК-оос улсын хэмжээнд шатах тосох материал, хий түлшний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг шалгах ажлын хэсэг байгуулж байна. Хүн ам олноор суурьшдаг газарт үйл ажиллагаа явуулж байгаа энэ газрууд стандартыг барих шаардлагатай. Стандартаа мөрдөөгүй бол нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авна. 

Тухайн ослын үед 60 айлын орон сууц галд өртөж, ойр орчмын автомашин шатсан.Өвлийн хүйтэнд иргэд орон байрандаа орох боломжгүй байна. Буруутай этгээдийг тогтоож хариуцлага тооцно гэхэд багагүй хугацаа шаардана. Тиймээс энэ айлуудын орон сууцыг засах ажлыг яаравчлах үүргийн Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзоригоор ахлуулсан ажлыг байгуулаад байна. Энэ хугацаанд айл өрхүүдийг нөхцөл байдлыг нь дордуулахгүй байр орон сууцаар хангах, түрээсийг нь төлөх шийдвэр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Цаашид хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Хэрэв энэ байрыг цаашид ашиглалтад оруулах боломжтой гэж үзвэл шаардлагатай арга хэмжээг авна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Ази-Номхон Далайн бүс нутаг: Авторитар хүчинүүдхэвлэл мэдээллийн хяналтыг тогтоохын тулд эдийнзасгийн дарамт шахалт үзүүлж байна

Ази-Номхон Далайн бүс нутаг: Авторитар хүчинүүдхэвлэл мэдээллийн хяналтыг тогтоохын тулд эдийнзасгийн дарамт шахалт үзүүлж байна

1 цаг 52 мин
МИК АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРГАЛАА

МИК АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРГАЛАА

2 цаг 1 мин
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг 11 компани байна.

14 цаг 31 мин
АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот болж таарав уу?!

Өнөөг хүртэл, “…АН-аас ийм өчүүхэн улс төр гарна” гэж төсөөлсөн байтугай зүүдэлсэн хүн байхгүй биз.

14 цаг 31 мин
Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Өчигдөр 15 цаг 31 мин
“Ард түмний хяналтын хороо”-г байгуулна

Иргэдийн шударга шүүх НҮТББ-аас “Ард түмний хяналтын хороо”-г үүсгэн байгуулах талаараа мэдээлэл хийлээ.

Өчигдөр 15 цаг 04 мин
АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

Өчигдөр 13 цаг 53 мин
Гавьяат багш Ч.Цэрэндуламд Ардын багш цол хүртээлээ

Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Өчигдөр 13 цаг 29 мин
Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

Өчигдөр 10 цаг 43 мин
Чуулган: АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

Чуулган: АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

Өчигдөр 10 цаг 29 мин