Солонгосын хойгийг нэгтгэх эрмэлзлэлтэй Мүн Жэ Ин

2024-01-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НЯМСҮРЭН

Улс төр, шуурхай мэдээллийн www.polit.mn  сайт “Polit хуанли” буланг өдөр бүр хөтлөн явуулж Монголын болон гадаадын онцлог эрхмүүдийн “Төрсөн өдөр”-ийг сануулдаг билээ. Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 24-нд төрсөн өдөр нь тохиож буй хүмүүсээс БНСУ-ын ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг онцолж байна.

БНСУ-ын 12 дахь ерөнхийлөгч Мүн Жэ Ин 1953 оны нэгдүгээр сарын 24-нд төржээ. Бага насанд нь аав, ээж нь Хойд Солонгосоос дүрвэж Өмнөд Солонгост ирсэн бөгөөд тэрбээр хуульч мэргэжил эзэмшиж, БНСУ-ын ерөнхийлөгч асан Ру Му Хёмын ажлын албанд ажиллаж эхэлснээр улс төрд хөл тавьж байсан гэдэг. 2012 онд Шинэ ардчилсан бодлогын холбооны тэргүүнээр сонгогдсон бөгөөд мөн тэр жилээ БНСУ-ын Үндэсний Их хуралд Бусан орчмоос нэр дэвшин ялалт байгуулжээ.

Ийнхүү ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүртлээ улс төрийн карьер нь тасралтгүй өссөн нэр хүндтэй улс төрчдийн нэг тэрбээр 2017 онд тус улсын 12 дахь ерөнхийлөгчөөр ард түмний саналаар сонгогдож байв. Улс орноо таван жил удирдахдаа цалингийн доод хэмжээг хамгийн их нэмэгдүүлсэн, ажлын цагийг багасгасан, эрчим хүчний шинэчлэл хийхэд анхаарсан, гэр оронгүй амьтдын эрхийг хамгаалах хууль санаачилсан зэрэг багагүй өөрчлөлтүүдийг хийж чадсан гэдэг. Мөн дотоод асуудлаас гадна гадаад бодлого, тэр дундаа Солонгосын хойгт харьцангуй нээлттэй бодлого баримталж байв. 2017 онд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр “Ерөнхийлөгчөөр сонгогдвол анхны айлчлалаа Хойд Солонгост хийнэ” гэж хэлсэн нь шүүмжлэл, магтаалын аль алиныг ард түмнээсээ хүлээж байв.

Тэрбээр өмнөх ерөнхийлөгчидтэй харьцуулахад Хойд Солонгостой илүү нээлттэй харилцдаг байнб нэг илрэл нь зөвхөн 2018 онд гэхэд Солонгосын хойгийн дээд хэмжээний гурван ч удаагийн уулзалт болж байв. Тухайн жилийн есдүгээр сард Пхеньянд болсон дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хойд Солонгост айлчлах үеэр хоёр Солонгосын ерөнхийлөгч нар хамтарсан энх тайвны мэдэгдэл гаргаж байсан нь шуугиан тарьж байв.

Хойд Солонгосоос гаралтай гэр бүлд төрсөн болоод ч тэр үү хоёр Солонгосын хойгт эе эвийг авчрах, бүр цаашилбал хойр Солонгос нэгдэх тухай албан бус яриа ч түүнийг ерөнхийлөгч байх үед багагүй яригдаж байлаа. Түүний хувьд Ким Жон Ун удирдагчтай нэг жилд гурван удаа уулзсан цорын ганц ерөнхийлөгч юм. Дашрамд дурдахад, Ким Жон Ун Өмнөдийн ерөнхийлөгчид найрсаг харилцааны бэлгэдэл болгон өөрийн нутгийн үүлдэрийн хос нохой бэлэглэж байсан.

Ерөнхийлөгчийн суудлаасаа бууж, Хөх ордныг орхисноосоо хойш нам гүм амьдрах болсон Мү Жэ Ин ерөнхийлөгч улс төрчдийн жишгээр өөрийн намтраа хэвлүүлснээс гадна номын сан байгуулан олон нийтэд тустай ажил эрхэлж байгаа гэнэ. Мөн нохой, муур тэжээх хоббигоо орхилгүй хэд хэдэн тэжээвэр амьтдаа асарч байгаагийн дотор хойдуудын бэлэглэсэн хоёр нохой ч байдаг юм билээ.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

26 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

1 цаг 43 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

1 цаг 50 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

6 цаг 33 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

6 цаг 33 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

21 цаг 21 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

21 цаг 30 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Өчигдөр 10 цаг 34 мин
БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган манай улсад айлчилна

БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган манай улсад айлчилна

Өчигдөр 10 цаг 25 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Өчигдөр 10 цаг 14 мин