“Морин хуур” наадмын тэргүүн шагналт, улстөрч, бизнесмэн М.Хүрэлсүх

2024-01-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа нэгдүгээр сарын 16-нд төрсөн өдөр  нь тохиож буй  “Нар Мон” компанийн захирал, улстөрч, яруу найрагч  М.Хүрэлсүхийг онцолж байна. Тэрбээр Баянхонгор аймагт төржээ.

 

Түүний карьер

М.Хүрэлсүхийн хувьд Баянхонгор аймгаас төрөн гарсан бизнесменүүдийн нэг.  Тэрбээр 1986-1990 онд ОХУ-ын Эрхүү хотын Багшийн дээд сургууль,  1996-1998 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль,  1999-2000 онд Удирдлагын Академийн бизнесийн удирдлагын сургууль төгсчээ.   ХХААХҮЯ-ны Тариалан Эрхлэлтийг Дэмжих сангийн захирал, 2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Байгаль хамгаалах сангийн захирал, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайдаар тус тус ажиллаж байжээ.  Иргэний Зориг ногоон намаас улс төрийн карьераа эхлүүлж байсан бол 2020 оноос Баянхонгор аймгийн Ардчилсан намын даргаар томилогдон ажиллаж байна.

 

“Морин хуур” наадмын тэргүүн шагналыг хоёр удаа хүртэж байв

 

Яруу найрагч М.Хүрэлсүх дууны шүлгээрээ алдартай. Тэрбээр “Буга шүтээн” нэртэй шинэ цомог, яруу найргийн номоо өлгийдөн авсан нь саяхан.  Түүний бичсэн дууны шүлэг хоёр жил дараалан “Морин хуур” наадмын тэргүүн байр хүртэж байв.  Тухайлбал,  2011 оны “Морин хуур” наадамд хөгжмийн зохиолч С.Мөнхбатын аялгуу, яруу найрагч М.Хүрэлсүхийн шүлгээр бүтсэн дуучин Ө.Уянгын дуулсан “Хурмастын дууч шувуу” тэргүүн байрын шагнал хүртэж байсан бол Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын ая, М.Хүрэлсүхийн шүлэг, ардын жүжигчин А.Долгор, залуу дуучин Л.Солонго нарын дуулж олны хүртээл болгосон “Аминаас үнэтэй Монгол” дуу энэ  “Морин хуур” наадмаас гранпри хүртсэн юм. Түүний бүтээлээс нэрлэвэл, хөгжмийн зохиолч урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн “Өрлөг ижий говь”, “Бүүвэй ээж”, “Сэлэнгэ сайхан нутаг, “Цас бид гурав”, “Төөрөг”, “Энхрий үрс” зэрэг дуунуудыг олны хүртээл болгож байв.   Мөн “Буга шүтээн” хос бүтээл, “Нармай Монгол” ном, “Зөв совин ивээж байна” цомгоо гаргасан олны анхаарлыг татаж, түүнийг ямар уран бүтээлч вэ илтгэж байв.

 

Гэр бүл

Тэрбээр “Нар мон” компаниа 1992 онд байгуулж байв.  Улмаар 2007 онд “Шөнийн зах” худалдааны төвийг нээн ажиллуулж, бизнесээ өргөжүүлсээр байна.  “Тоорил ханы хүрээ” амралтын газрын мөн тэдний гэр бүлийн бизнес. Түүний эхнэр нь Ардын жүжигчин А.Долгорын шавь гэгдэх Л.Солонго хэмээх дуучин бүсгүй бий.  Тэд 2023 онд хуримаа хийж байв.    Хосын хуриманд АЖ А.Долгор, МУГЖ С.Мөнгөнцэцэгээс авахуулаад сонгодог урлагийн төлөөлөгчид, рок поп, хип хоп, нийтийн дуучдын цугларал болж тухайн үедээ нэлээд шуугиан тарьж байсан удаатай.

Эх сурвалж:www.polit.mn

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

36 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

1 цаг 52 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

1 цаг 59 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

6 цаг 42 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

6 цаг 42 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

21 цаг 30 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

21 цаг 39 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Өчигдөр 10 цаг 34 мин
БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган манай улсад айлчилна

БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган манай улсад айлчилна

Өчигдөр 10 цаг 25 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Өчигдөр 10 цаг 14 мин