Габриель Аттал Францын Ерөнхий сайд боллоо

2024-01-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Базарбямбын НЯМСҮРЭН

 

Францын ерөнхийлөгч Э.Макрон шинэ Засгийн газрын тэргүүнээр Габриель Атталийг томиллоо. Тус улсын хоёр дахь эмэгтэй Ерөнхий сайд Элизабет Борне даваа гарагт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөс хоёр хоногийн дараа залуу Ерөнхий сайд ажлаа авч байгаа юм.

Тэгвэл 34 настай, дөнгөж өнгөрсөн жил Боловсролын сайдаар томилогдон ажиллаж байсан Габриель Аттал гэж хэн болох талаар тоймлон хүргэе.

1989 оны гуравдугаар сарын 16-нд Франц улсын Кламарт хотноо төрсөн Габриэль Аттал нь улс төрд харьцангуй залуудаа хөл тавьсан гэж болно.

17 насандаа Renaissance намд элсэж, Эрүүл мэндийн яамны зөвлөхөөс ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 19 насандаа Францын ард түмний ассамблейд сонгогдож байсан тухай намтарт нь бий.

Энэ хугацаанд Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч, Боловсролын яамны дэд сайд, сайд зэрэг албан тушаалуудыг хашиж байсан улс төрийн туршлагатай. Тиймээс ч түүнийг Ерөнхий сайдаар томилогдоход “Ерөнхийлөгч Э.Макроны залуу үеийг санагдуулж байна”, “Францын улс төр дэх залуу од” хэмээн хэвлэлүүд бичиж байна. 

Тухайлбал, парламентын гишүүн Патрик Вигнал “Макрон Францын түүхэн дэх хамгийн залуу төрийн тэргүүн болж байсан үеийг санагдуулж байна. Габриель Аттал 2017 оны Макронтой төстэй юм” хэмээжээ.

Францын хуулийн дагуу ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүнийг томилдог. Ерөнхийлөгч Э.Макрон танхим дахь хамгийн залуу сайдыг дэвшүүлэн томилсон нь ирэх зургаадугаар сард болох Европын парламентын сонгуулийн өмнө нэр хүндээ өсгөж байгаа томоохон алхам боллоо хэмээн хэвлэлүүд үзэж байна. Учир нь сүүлийн үед Францад өрнөөд байгаа тэтгэврийн өөрчлөлт, цагаачлалын асуудлаас үүдэлтэй олон нийтийн шүүмжлэл тасрахгүй хэвээр байна. Тиймээс ч шүүмжлэлийн үед томилогдсон шинэ Ерөнхий сайд дунд давхаргынхны орлогыг тогтвортой байлгах чиглэлээр түлхүү ажиллавал амжилт олох магадлалтай.

Одоогоор Засгийн газрын бүрэлдэхүүнийг хараахан зарлаагүй байгаа ч энэхүү шинэ Засгийн газар 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулах, Э.Макроны бодлогоо хэрэгжүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлэхэд гол нөлөө үзүүлэх нь тодорхой.

Аль Жазирагийн тоймч Батлер “Аттал бол чадварлаг, харилцааны чадвар  өндөртэй, амбицтай улстөрч. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон парламентад олонхийн дэмжлэггүй байгаа энэ үед шинэ Ерөнхий сайдад ерөнхийлөгч, парламент болон Засгийн газрын аль аль талыг нэгтгэж ажиллах нь томоохон сорилт байх болов уу” хэмээн дүгнэсэн байна.

Дашрамд дурдахад, Габриель Аттал ижил хүйстэн гэдгээ нээлттэй зарласан, Францын анхны Засгийн газрын тэргүүн юм. Тэрбээр Европын холбооны парламентад Францыг төлөөлөн сонгогдсон Стефани Сежюрнитэй хамтран амьдарч байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 7 (7251)

 

Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

2 цаг 13 мин
Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн

2 цаг 13 мин
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна

Ийм мэдээллийн гаднын томоохон мэдээллийг агентлагууд, тухайлбал “Ройтерс” цацсан байна.

2 цаг 13 мин
“Цөмийн энергийн тухай хуулийг парламент ногоон гэрлээр баталж өглөө шүү”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

2 цаг 13 мин
Хөтөлбөрөө нээж, туршлагаа хуваалцсан “IFPIM”-ын зургаа

“Зууны мэдээ” сонин, NTV телевиз, itoim.mn, ublife.mn, lemonpress.mn, graph.mn...

2 цаг 13 мин
Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

16 цаг 31 мин
Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

16 цаг 36 мин
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

16 цаг 38 мин
УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

16 цаг 43 мин
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй

"Ачит Ихт" компанийн хувьцаа эзэмшигч Пунцагийн Цагаантай сонгуулийн эргэн тойронд болж өнгөрсөн явдлаар ярилцлаа.

19 цаг 17 мин