Энэ онд гадаадын 400, Монголын 131 иргэн хил дээр зөрчил гаргажээ

2023-12-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын хилийн боомтын хөдөлгөөн эрс нэмэгдэж, хил, гаальтай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн гаралт өсөх хандлагатай болсон байна.

Энэ онд 182 орны 1 сая 200 мянга гаруй зорчигч, 29 орны 9 мянга орчим агаарын тээврийн хэрэгсэл “Чингис хаан” Олон улсын агаарын замын боомтоор үйлчлүүлснээс гадаад улсын 400, Монгол Улсын 131 иргэн зөрчлийн хэрэгт, гадаад улсын болон Монгол Улсын тус бүр 2 иргэн эрүүгийн хэрэгт холбогдон шалгагджээ.

Тиймээс Тээврийн прокурорын газраас “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд үйл ажиллагаа явуулж буй эрх бүхий байгууллагуудтай хамтран зорчигчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэх ажлыг зохион байгууллаа.Тодруулбал, Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа, тэдгээрийг хилээр нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэрэг хилээр нэвтрэхэд анхаарах зүйлсийг монгол, англи хэл дээр бэлтгэн, хүлээлгийн танхим, хил, гаалийн хяналтын бүс, онгоцны тасалбар дээр “QR” хэлбэрээр байршуулах арга хэмжээг авсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

5 цаг 28 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

7 цаг 35 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

8 цаг 54 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

10 цаг 0 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

17 цаг 19 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

17 цаг 19 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

17 цаг 19 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

17 цаг 19 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

Өчигдөр 15 цаг 05 мин