Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын хөтөлбөрийн талаар танилцуулав

2023-12-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн байгаль хамгаалах сангийн хөтөлбөрүүдийн захирал Прасанна де Сэлвиа, “Дэ Нэйче Консерванси” байгууллагын дэд захирал Жэфф Парриш нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Дэлхийн байгаль хамгаалах сан 1992 оноос Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж, манай улсын байгаль болон зэрлэг амьтдыг хамгаалахад чухал хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв.
Тэд Ерөнхий сайдад “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр болон Байгаль хамгааллын итгэлцлийн сангийн талаар танилцуулсан юм. Дэлхийн байгаль хамгаалах сангийн хөтөлбөрүүдийн захирал Прасанна де Сэлвиа Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзаж буйд талархал дэвшүүлээд байгаль хамгаалах үйл хэрэгт урт удаан хугацаанд хамтран ажиллахаа илэрхийлэв.
“Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр нь “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Ногоон хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлнэ гэдгийг “Дэ Нэйче Консерванси” байгууллагын дэд захирал Жэфф Парриш онцоллоо.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилт, хөрсний доройтолд өртсөн. Та бүхний саналыг  Засгийн газрын хуралдаанд танилцуулъя. Төслөөс гарах үр дүнд үнэлгээ хийх нь чухал. “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр болон Итгэлцлийн сангийн асуудалд Ерөнхий сайдын хувьд анхаарч ажиллах болно” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

15 цаг 34 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

17 цаг 14 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

21 цаг 33 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

21 цаг 38 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

21 цаг 46 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

21 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

22 цаг 3 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

22 цаг 5 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

22 цаг 27 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

22 цаг 29 мин