Япон улс засгийн газрын бүрэлдэхүүнийг шинэчиллээ

2023-12-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Н.Жаргалмаа

Сүүлийн өдрүүдэд Япон улсын эрх баригч нам сонгуулийн сурталчилгаанд ашиглах хандив босгох үйл ажиллагаа хуулийн хүрээнээс хэтрүүлж мөнгө угаасан гэх мэдээлэл тархаж дуулиан дэгдсэн. Японы улс төрийн намууд дэмжигчдийн оролцоотой арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, санхүүжилт босгож, олсон ашгийг нь сонгуулийн сурталчилгаанд зарцуулдаг. Гэвч ерөнхий сайд Шинзо Абэгийн нэрээр нэрлэгдсэн “Абэ франц” бүхий улс төрийн элит бүлэглэл 500 орчим сая иен (3.5 сая доллар)-ын хөрөнгө босгож хувьдаа завшсан хэрэг гарсан юм. Хэдэн арван жилийн турш засгийн эрх барьсан намын гишүүдийн хийсэн тус үйлдэл ерөнхий сайд Фумио Кишидагийн нэр хүндэд муу нөлөө үзүүлж байна. Дуулианыг намдаахаар тэрбээр дахин танхимын бүрэлдэхүүнийг шинэчилсэн юм. Нийт 16 сарын дотор ийнхүү гурав дахь удаагаа Засгийн газрын бүрэлдэхүүнээ сольж байна. Прокуророос шалгагдаж буй Либерал ардчилсан нам болон хэд хэдэн дэд сайд Засгийн газрын тэргүүн Хироказу Мацүно, аж үйлдвэрийн сайд Ясутоши Нишимура нарыг солих болсон байна.

Япон улсын гадаад хэргийн сайд асан Ёшимаса Хаяши Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Хироказу Мацуногийн оронд томиглогджээ. Хироказу Мацуно “Улс төрд итгэх олон нийтийн итгэлийг хөсөрдүүлж, үүсэн хэрэг явдал бүхий улс төрийн сангуудтай холбоотой олон гүтгэлгийн улмаас өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн” хэмээн мэдэгдсэн. Япон улсын засгийн газарт урьд өмнө 1980-аад онд ерөнхий сайд Нобору Такешита болон төрийн өндөр албан тушаалтнуудыг огцроход хүргэсэн "Recruit" гэх дуулиан гарч байсан.

Ерөнхий сайд Фумио Кишидад үзүүлэх олон нийтийн дэмжлэг 20 гаруй хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл энэ нь 2021 оноос хойш түүний засаглалын хамгийн муу үзүүлэлт болж байна. Тэрбээр дотоод асуудлуудаас үүдэн ирэх сард Бразил, Чили рүү хийхээр төлөвлөсөн айлчлалаа хойшлуулахаар талаар хэлэлцэж байна хэмээн олон нийтэд мэдээллэсэн юм. Токио дахь Үндэсний Бодлого Судлалын Хүрээлэнгийн Улс төр судлалын профессор Жун Иио “Засгийн газар төсвөө боловсруулж байх хооронд тэр сайд нараа сольж байна. Энэ нь цаашид тасалдал үүсгэж болзошгүй бөгөөд үүнтэй төстэй асуудалтай сайд нар байгаа эсэхийг мэдэхгүй. Олон нийтэд түүний нэр хүнд маш хурдацтайгаар унаж байна. Тиймээс хийж буй үйлдлүүд нь төдийлөн сайн ач холбогдол үзүүлэхгүй байх” хэмээн хэлсэн.

Эх сурвалж: www.polit.mn

Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

4 цаг 1 мин
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна

Ийм мэдээллийн гаднын томоохон мэдээллийг агентлагууд, тухайлбал “Ройтерс” цацсан байна.

4 цаг 1 мин
“Цөмийн энергийн тухай хуулийг парламент ногоон гэрлээр баталж өглөө шүү”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

4 цаг 1 мин
Хөтөлбөрөө нээж, туршлагаа хуваалцсан “IFPIM”-ын зургаа

“Зууны мэдээ” сонин, NTV телевиз, itoim.mn, ublife.mn, lemonpress.mn, graph.mn...

4 цаг 1 мин
Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

18 цаг 18 мин
Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

18 цаг 23 мин
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

18 цаг 25 мин
УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

18 цаг 30 мин
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй

"Ачит Ихт" компанийн хувьцаа эзэмшигч Пунцагийн Цагаантай сонгуулийн эргэн тойронд болж өнгөрсөн явдлаар ярилцлаа.

21 цаг 5 мин
Гоо үзэсгэлэнгийн тайзнаа өрсөлдсөн монгол охид

Дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн дөрвөн тэмцээний гурав нь энэ

Өчигдөр 06 цаг 00 мин