Азийн орнуудын эдийн засгийн байдал сэргэжээ

2023-12-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Н.ЖАРГАЛМАА

 

Азийн хөгжлийн банкнаас 2023 он Ази тивийн орнуудын эдийн засгийн байдал харьцангуй сайжирсан төлөвтэй байгааг онцоллоо. Өөрөөр хэлбэл бүс нутгийн хэмжээнд нийт үзүүлэлт сайжирсан байна. Ингэснээр улс орнуудын нийт  хөрөнгийн хэмжээ, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт худалдан авалт нэмэгджээ. Мөн энэ оны хувьд аялал жуулчлалын салбарын орлогын хэмжээ нэмэгдэж эдийн засагт өндөр үзүүлэлт гаргаж байна.

Азийн хөгжлийн банкнаас энэ оны эдийн засгийн өсөлтийг 4.7 хувиар тоцоолж байв. Харин есдүгээр сард хийгдсэн III улирлын нийт тайлангийн дүнд хөгжиж буй орнуудын эдийн засаг 4.9 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Эдийн засгийн өсөлт нэмэгдэхэд БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт томоохон нөлөө үзүүлсэн. Хятадын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 4.9 хувиар тооцоологдсон бол энэ оны байдлаар 5.2 хувьд хүрсэн байна. Ингэснээр ирэх онд бүс нутгийн өсөлтийг 4.8 хувьд хадгалж, БНХАУ дундаж өсөлтийг 4.5 хувиар хадгалах төлөвтэй байгааг лхагва гарагт танилцууллаа.

Дан ганц БНХАУ бус Япон, Шинэ Зеланд зэрэг Ази, Номхон далайн орнуудын дотоод дахь эдийн засгийн эргэлт, мөнгөн гуйвуулгын өсөлт, аялал жуулчлалын салбарын сэргэлт нь дээрх идэвхжилийн үндэс болжээ. Мөн III улиралд нийт орнуудын хэрэглээ болон аж үйлдвэрлэлт идэвхжсэн нь урьдчилсан сэргэлтийг дэмжсэн бодлого баримтлан хэрэгжүүлсний бодит үр дүнг харуулсан байна.

 

Зүүн Өмнөд Азийн орнууд хамтарсан санхүүжилтийг нэмэгдүүлнэ

 

АСЕАН 3+ бүлгэм буюу Зүүн Өмнөд Азийн орнууд дээр БНХАУ, Япон, Өмнөд Солонгосыг хамруулан ирэх онд санхүүжилтийг нэмэгдүүлэхээр хэлэлцлээ. Ази тивд эдийн засгийн өсөлт ажиглагдаж байгаа хэдий ч дэлхийн нийт эдийн засаг цар тахлын өмнөх үетэй харьцуулахад удаашралтай хэвээр байна. Үүнд бүс нутгийн мөргөлдөөн, хориг арга хэмжээнүүд, цаг уурын өөрчлөлттэй холбоотой жилийн хугацаанд гарсан олон тооны үер гамшгийн нөлөөлөл бий. АНУ-ын хүүгийн бодлого өндөрсөж, түвшин нэмэгдэж буй нь эдийн засагт тодорхойгүй байдал үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байна. Тиймээс бүс нутгийн орнууд хамтран онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах зорилгоор бүс нутгийн зээлийн шинэ байгууллага байгуулахаар тохиролцсон юм. Улс орнуудын төлөөлөгчид “Шуурхай санхүүжилтын хөтөлбөр”-ийг байгуулахад санал нэгдэж, холбогдох албаны сайд, засгийн газрын ерөнхий сайдууд ирэх оны тавдугаар сард батлан хэрэгжүүлэхээр болов. Ингэхдээ бүх нийтээр чөлөөтэйгөөр ашиглах боломжтой валютыг нэгтгэх арга замыг ашиглах талаар хэлэлцэхээр тохирсон байна. АСЕАН 3 бүлэг “Шуурхай санхүүжилтын хөтөлбөр”-өөр олон талт валютын солилцооны сүлжээг сэргээх, нөхөх зорилготой. 1999, 2000 онуудад тохиосон Азийн санхүүгийн хямралын дараагаар тус солилцооны сүлжээг бий болгож, 2010 онд валютын гадагшлах огцом урсгалыг тогтоох, урьдчилан сэргийлэхэд гишүүн орнууд бие биеэ дэмжин ажиллахыг нэмж шинэчилсэн. Тэд энэ удаагийн хуралдаанаар учирч болзошгүй хямралыг даван гарахад хангалттай хэмжээний гадаад валютын нөөцийг бүрдүүлж, хөрөнгө оруулалт санхүүжилтын уян хатан нөхцлүүдийг тусгахаар шийдсэн байна.

 

Шинэ Зеландын эдийн засгийн гэнэтийн уналт

 

Гурав дугаар улирлын тайлангаар тус улсын эдийн засагт уналт ажиглагдсан юм. Үүнээс үүдэн үйлдвэрлэл, барилгын салбар удааширч байна.Энэ долоо хоногт гаргасан тайлангаас үзэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ есдүгээр сарын байдлаас 0.3 хувиар буурчээ. Эдийн засгийн шинжээчид өсөлтийг 0.2 хувиар барина гэж тооцоолсон ч энэ нь буурсан үзүүлэлттэй байна. Шинэ Зеландын Статистикийн үндэсний хорооны мэдээлснээр дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ буурсан. Харин эсрэгээрээ эдийн засгийг голлон бүрдүүлэгч 11 салбараас эрүүл мэнд, нийгмийн халамж, түрээс, хөлсөлж, үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээний салбарт өндөр өсөлт үзүүлсэн байна. Төв банкнаас мөнгөний бодлогыг чангатгаж, инфляцийг тогтвортой барихын тулд өсөлтийг удаашруулах нь зөв хэмээн шийдсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 250 (7235)

 

Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

2 цаг 52 мин
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна

Ийм мэдээллийн гаднын томоохон мэдээллийг агентлагууд, тухайлбал “Ройтерс” цацсан байна.

2 цаг 52 мин
“Цөмийн энергийн тухай хуулийг парламент ногоон гэрлээр баталж өглөө шүү”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

2 цаг 52 мин
Хөтөлбөрөө нээж, туршлагаа хуваалцсан “IFPIM”-ын зургаа

“Зууны мэдээ” сонин, NTV телевиз, itoim.mn, ublife.mn, lemonpress.mn, graph.mn...

2 цаг 52 мин
Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

17 цаг 10 мин
Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

17 цаг 15 мин
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

17 цаг 17 мин
УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

17 цаг 22 мин
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй

"Ачит Ихт" компанийн хувьцаа эзэмшигч Пунцагийн Цагаантай сонгуулийн эргэн тойронд болж өнгөрсөн явдлаар ярилцлаа.

19 цаг 56 мин
Гоо үзэсгэлэнгийн тайзнаа өрсөлдсөн монгол охид

Дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн дөрвөн тэмцээний гурав нь энэ

Өчигдөр 06 цаг 00 мин