Р.ОЮУН
"Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь" төслийн үр дүн ба тогтвортой байдлыг хангах арга замуудыг танилцууллаа. Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах, бэлчээрийн менежментийг боловсронгуй болгоход орон нутгийн удирдлагуудад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор хэрэгжсэн төслүүдийн эцсийн үр дүнг мэдээлэх, төслүүдээс гарсан үр дүнгүүдийн тогтвортой байдлыг хангахад холбоотой арга замуудыг танилцуулсан юм. Танилцуулгад "Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь", "Ерөнхийлөгчийн Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх нь", "Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь" төслийг хэрэгжүүлэгчид, санхүүжүүлэгч болон бусад хамтран ажиллагчид оролцлоо. ЗГХЭГ, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа "Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь" төслөөс зарласан Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээг "Тунгаамал төв" ТББ хийсэн байна.
Эх сурвалж www.polit.mn