Н.Жаргалмаа
Европын холбооны гадаад хэргийн сайд нар Израил-Хамасын дайн асуудалд авах дараагийн алхмуудыг тодорхойлжээ. Үүнд Хамас бүлэглэлийн санхүүжилтыг дарах, баруун эргийн хэсэгт хүчирхийлэл үйлдэж буй Израилын оршин суугчидын Европ руу нэвтрэх, зорчих эрхийг хязгаарлах зэргийг тусгажээ. Газын зурвас дахь нөхцөл байдал өдөр ирэх тусам муудсаар байгаад тэд ийнхүү дараагийн алхамд шилжихэд хүрчээ.
Мөн тус уулзалтаар Европын холбооны гишүүн 27орны гадаад хэргийн сайд нар Украинд үзүүлэх дэмжлэг, цаашдын аюулгүй байдлын асуудлаар хэлэлцэх юм. ОХУ-ын түрэмгийлэлд Украинд дэмжлэг үзүүлэх нь тэдний нэн тэргүүний зорилт билээ. Гадаад хэргийн сайд нарын уулзалтад Украины сайд Дмитрий Кулебаг оролцож байна.
Хамас бүлэглэлийг Европын холбооны террорист байгууллагын жагсаалтад оруулж, цаашлан ямар нэг сан, хөрөнгийн тусламж өгөхгүй байхаар тусгажээ. Бүлэглэлийн командлагч генерал Мохаммед Дейф, түүний орлогч Марван Исса нарыг хориг хэмжээ авсан алан хядагчидын жагсаалтад оруулсан байна.
Эх сурвалж: www.polit.mn