Хамгийн олон доктортой Цүкүба хот

2023-12-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Дэлхий хэмээх нэгэн том орон зайд 200 гаруй улс оршин тогтнож буй.  Эдгээр улс бүр  өөр өөрийн  соёл, зан заншил, онцлог бүхий гайхалтай ертөнцийг бүрдүүлж байдаг. Ийм нэгэн өвөрмөц ертөнцтэй танилцахаар "Jenesys"  хөтөлбөрийн оролцогчид аравхоёрдугаар сарын 6-нд арлын Япон улсыг зорьсон юм. Япон улсын соёл, түүх, уламжлал, онцлогийг суртачилан таниулах зорилго бүхий  "Jenesys"  хөтөлбөр нь  олон жил тасралтгүй амжилттай хэрэгжиж буй. Уг хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын  ЕБС-ийн сурагчид, их дээд сургуулийн олон оюутан,  залуус жил бүр  Япон улсыг  зорьсон байдаг.

Ийнхүү "Jenesys 2023"-ийн оролцогч 27 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ удаад Япон улсыг зорьсон юм. Биднийг очиход багийн багш нар найрсагаар хүлээж авлаа. Онгоцны буудлаас буугаад л Япон хэмээх том гүрэнтэй танилцах гайхалтай аялал  эхэлсэн юм. Өвөрмөц хийц загвар бүхий барилга, зам, тохижуулалт, цэгцтэй цэвэрхэн орчин, хүмүүсийн найрсаг харилцаа  Токио хотын өнгө төрхийг улам тодотгох аж.

Дэлхийд соёлтой ард түмэн гэдгээрээ алдаршсан  Япон улс нийт 120 гаруй сая хүн амтай. Харин  Токио хотод 12 сая хүн амьдарч байна.Бидний эхний өдрийн аялал Цүкүба хотоос эхэлсэн юм. Тус хот руу явах замд Японы хамгийн өдөр барилга сүндэрлэж байв. Тус барилгын өндөр нь 330 метр. Мөн нүд булаам тансаг загвар бүхий барилгын нэг нь Токиогийн Улаан цамхаг байлаа. Өнгө өнгийн гэрлээр их хотоо чимэх тус цамхагийн өндөр нь 333 метр. Бидний зорьж очсон Цүкүба хот  нь шинжлэх ухааны төвүүд төдийгүй өндөр боловсролтой хүн олон байдгаараа онцлогтой.  Тус хотын  дөрвөн хүн тутмын нэг нь докторын зэрэг хамгаалсан байдаг аж.

 

"Гиннесийн номонд бичигдсэн хүнийг тайвшруулдаг робот"

Ийнхүү бид хөтөлбөрийн дагуу Үндэсний технологийн судалгааны хүрээлэнтэй танилцлаа. Япон төдийгүй дэлхийд нөлөө бүхий үйл ажиллагаа явуулдаг тус судалгааны төв  нь 140 жилийн түүхтэй. 11 мянган ажилтан, долоон салбар судалгааны төвтэй томоохон байгууллага. Жилийн төсөв нь 750 мянган ам.доллар. Уг судалгааны төв  нь долоон чиглэлийн судалгааны байгууллагаар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг ажээ. Эрчим хүч,  байгальд ээлтэй аж үйлдвэрлэл,  өндөр насжилт, томоохон дэд бүтэц гээд нийгэмд тулгуурласан  асуудалд  чиглэж ажилладаг аж.

Биднийг тус судалгааны төв рүү ороход ер бусын гайхалтай орчин угтсан юм. Судалгааны төвийн  ажилчдын олон жилийн хүч хөдөлмөрөөс бүтсэн, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бүтээлүүд байв.  Эхний бүтээл бол эм бэлдмэл хийдэг робот.

Тус роботын гарыг  хүнтэй  адилхан долоон үетэй бүтээжээ. Хүн судалгаа,  шинжилгээ хийж байгаа мэт бүх үйлдлийг хийж чаддаг. Хэзээ ч алдаа гаргадаггүй юм. Мөн амрах шаардлагагүй ажиллах боломжтой гэнэ. Дараагийн сонирхолтой бүтээл бол  хүнийг  тайвшруулдаг хиймэл оюун ухаантай  далайн хав хэлбэртэй робот. Тус робот нь  хүнийг хамгийн сайн тайвршуулж чаддаг гэдгээрээ Гиннесийн номонд бүртгэгдсэн байна. Роботыг  ахмад настан,  өвдсөн хүмүүс  болон эмнэлэгт хэрэглэж байна. Одоогоор дэлхийн 30 гаруй улсад хэрэглэдэг байна.  Мөн хүнийг тайвшруулдаг робот  есөн орны хэлтэй аж.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 246 (7231)

 

Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

2 цаг 47 мин
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна

Ийм мэдээллийн гаднын томоохон мэдээллийг агентлагууд, тухайлбал “Ройтерс” цацсан байна.

2 цаг 47 мин
“Цөмийн энергийн тухай хуулийг парламент ногоон гэрлээр баталж өглөө шүү”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

2 цаг 47 мин
Хөтөлбөрөө нээж, туршлагаа хуваалцсан “IFPIM”-ын зургаа

“Зууны мэдээ” сонин, NTV телевиз, itoim.mn, ublife.mn, lemonpress.mn, graph.mn...

2 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

17 цаг 4 мин
Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

17 цаг 10 мин
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

17 цаг 12 мин
УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

17 цаг 17 мин
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй

"Ачит Ихт" компанийн хувьцаа эзэмшигч Пунцагийн Цагаантай сонгуулийн эргэн тойронд болж өнгөрсөн явдлаар ярилцлаа.

19 цаг 51 мин
Гоо үзэсгэлэнгийн тайзнаа өрсөлдсөн монгол охид

Дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн дөрвөн тэмцээний гурав нь энэ

Өчигдөр 06 цаг 00 мин