Пенсильванийн их сургуулийн ерөнхийлөгч огцров

2023-12-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Н.ЖАРГАЛМАА

 

Пенсильванийн их сургуулийн ерөнхийлөгч Лиз Мэгилл кампус дахь антисемитизмын (еврейчүүдийн эсрэг үзэл) талаар байр сууриа илэрхийлснийхээ төлөө огцорсон хэмээн бямба гарагт мэдээллэв. Аравдугаар сард эхэлсэн Хамас-Израилийн мөргөлдөөний улмаас коллежийн кампус дахь антисемитизм (еврейчүүдийн эсрэг үзэл) нэмэгдсэн тул өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын конгрессын сонсгол зохион байгуулжээ. Сонсголын дараагаар АНУ-ын шилдэг гурван их сургуулийн ерөнхийлөгчид ихээр шүүмжлэлд өртсөн байна.

Харвардын их сургуулийн ерөнхийлөгч Клаудин Гэй, Массачусетсийн технологийн дээд сургуулийн ерөнхийлөгч Салли Корнблют болон Лиз Мэгилл нар сонсголын үеэр Бүгд найрамдах намын төлөөлөгч Элиза Стефаникийн “Еврейчүүдийг хоморголон устгахыг уриалах нь сургуулийнхаа ёс зүйн дүрмийг зөрчих үү” гэх асуултад "тийм" эсвэл "үгүй" гэсэн хариулт өгөхөөс татгалзжээ. Еврей оюутнууд, гэр бүлүүд болон төгсөгчид сургуулиудыг хоморголон устгалын эсрэг чимээгүй байгааг буруутгаж байна. Сонсголын дараагаар тэдний эсрэг огцрохыг шаардсан хүсэлтүүд эрс нэмэгдсэн байна. Лиз Мэгилл харамсаж буйгаа илэрхийлсэн бичлэг нийтэлсэн бол Харвардын их сургуулийн ерөнхийлөгч Клаудин Гэй ч мөн уучлалт гуйжээ.

Пенсильванийн их сургуулийн удирдах зөвлөлийн дарга Скотт Бок сургуулийн дотоод сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ “Их сургуулийн түр ерөнхийлөгчийг томилох хүртэл Лиз Мэгилл үүрэгт ажлаа хэвээр үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн. Мөн миний бие удирдах зөвлөлийн даргыг суудлаасаа огцрох болсныг мэдэгдэж байна. Лиз Мэгилл Пенсильванийн их сургуулийн ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцрох өргөдлөө сайн дураараа илэрхийлсэн гэдгийг хуваалцаж байна” гэжээ. Тэрбээр ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн ч хуулийн сургуулийн багшаар үлдэхээр болжээ.

Энэхүү мэдэгдлийн дараагаар Бүгд найрамдах намын төлөөлөгч Элиза Стефаник өөрийн цахим сүлжээнд “Энэ бол Америкийн хамгийн нэр хүндтэй дээд боловсролын байгууллагуудад тархсан антисемитизмын ялзралыг арилгахын зөвхөн эхлэл юм" гэж нийтэлжээ. Мөн тэрбээр Харвард болон Массачусетсийн технологийн дээд сургууль (MIT)-ыг үүнтэй ижил арга хэмжээ авах хэрэгтэй гэв.

Америк-Лалын харилцааны зөвлөл Газын зурваст дахин гал нээснээс хойш дэлхий нийтэд антисемитизм болон исламофобиа эрс нэмэгдсэн ба сүүлийн хоёр сарын хугацаанд исламофобиагаас үүдэлтэй хэрэг өнгөрсөн онтой харьцуулахад 172 хувиар өссөн хэмээн мэдээлжээ.

Түүнчлэн Пенсильванийн их сургуулийн оюутан Эйял Якоби сургуулийг антисемитизмд хангалттай хариу үйлдэл үзүүлээгүй хэмээн шүүхэд өгсөн гэдгээ “CNN” агентлагт мэдээлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 246 (7231)

 

Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

3 цаг 23 мин
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна

Ийм мэдээллийн гаднын томоохон мэдээллийг агентлагууд, тухайлбал “Ройтерс” цацсан байна.

3 цаг 23 мин
“Цөмийн энергийн тухай хуулийг парламент ногоон гэрлээр баталж өглөө шүү”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

3 цаг 23 мин
Хөтөлбөрөө нээж, туршлагаа хуваалцсан “IFPIM”-ын зургаа

“Зууны мэдээ” сонин, NTV телевиз, itoim.mn, ublife.mn, lemonpress.mn, graph.mn...

3 цаг 23 мин
Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

17 цаг 41 мин
Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

17 цаг 46 мин
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

17 цаг 48 мин
УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

17 цаг 53 мин
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй

"Ачит Ихт" компанийн хувьцаа эзэмшигч Пунцагийн Цагаантай сонгуулийн эргэн тойронд болж өнгөрсөн явдлаар ярилцлаа.

20 цаг 27 мин
Гоо үзэсгэлэнгийн тайзнаа өрсөлдсөн монгол охид

Дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн дөрвөн тэмцээний гурав нь энэ

Өчигдөр 06 цаг 00 мин