Ж.Бат-Эрдэнэ: Хэн залгаж, тендерийг будлиантуулсан юм бэ?

2023-12-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Нүүрсний сонсголоор "Хуа Еэ" Интернэшнл ХХК-ийн талаар хэлэлцлээ.  Шинжээчийн дүггнэлтэд, Уг компани нь Өвөрмонголын Хуа Еэ холдинг ХХК-ийн охин компани юм байна. Ингээд 2022 онд машин механизм нийлүүлэхээр тендерт оролцож, зургаан багцад 913.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Тендерийн гэрээг шалгаж үзэхэд хууль зөрчсөн дараах зөрчил гарчээ. Тендерийн гэрээ байгуулах эрхийг Сангийн яамнаас хязгаарласан байхад тендерийн гэрээ байгуулсан байна. Мөн төсвийн жил дамжин хэрэгжих төсөл арга хэмжээний гүйцэтгэгч гүйцэтгэлийн баталгааны хугацаа дуусахаас өмнө шинэчлэн хүргүүлэх ёстой. Үүнийг мөн зөрчсөн гэжээ. 

Түр хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ: -Тендерийг 10.00 цагт нээх ёстой байдал 09.59 цагт тендерийн хорооны нарийн бичгийн дарга руу утасдаж, гомдол гарсан тул нээх хугацааг хойшлуулсан гэж байна. Хэн залгасан болоод хойшлуулсан юм бэ. Хойшлуулж байгаад техникийн тодорхойлолтуудыг өөрчилсөн гэж байна. Уг нь хуультай шүү дээ.

Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Баярцэцэг: -Худалдан авах ажиллагааны газрын дарга Бат-Эрдэнэ тендер дээр гомдол гарч, ШӨХТГ-аас бичиг ирэх гэж байна, ямар бичиг юм бол гэсэн. Үүнийг тодруулах гээд өрөө рүү нь ороход утсаар ярьж байсан. Буцаад өрөөндөө ороход тендерийн нээх хугацаа өнгөрсөн байсан. Тэгээд мэйлээ харахад ШӨХТГ-ын байцаагч Даваажаргал гэдэг хүнээс 9.58 цагт албан бичиг ирсэн байсан. Үүнийг эхлээд Худалдан авах ажиллагааны газрын дарга Бат-Эрдэнэ рүү явуулсан байсныг Бат-Эрдэнэ дарга над руу явуулсан байсан. Ингээд бичгийг судлахын тулд өөрчлөлтийн хүсэлт гаргаж зогсоосон. 

Түр хорооны гишүүн Г.Ганболд: -Энэ бол юун ногоон автобусын асуудал. Маш их мөнгө бараг их наяд юм байна. Техникүүдийг үзэхэд шаардага хангахгүй байна. Үүнийг ЭТТ ХК хүлээн авсан уу.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Цогтцэций дэх салбарын захирал Доржсүрэн: -Гэрээний дагуу 80 техник нийлүүлэх ёстой. 2023 оны хоёрдугаар сард орж ирсэн 12 сонсмол, нэг экскаватор, хоёр авто грейдер дээр үзлэг хийсэн шаардлага хангаагүй. Ингээд шаардлага хангахгүй байна гэсэн мэдэгдлийг гуравдугаар сард хүргүүлсэн. Есдүгээр сард дахин үзлэг хийсэн, нийлүүлэгч талаас зөрчлийг арилгасан гэсэн байсан. Үзлэг хийхэд зөрчил арилсан байсан. Үүнээс хойш ажил хийгдээгүй. Үлдсэн нийлүүлэлтийг хэзээ хийх талаар ярилцаж байна. Тус компани руу мөнгө шилжүүлээгүй байна гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

ОХУ-ын Хабаровсж хотноо Эдийн засгийн чуулга уулзалт болох гэж байна

2025 оны 5-р сард ОХУ-ын Хабаровск хот Оростой эдийн засгийн түншлэлээ өргөжүүлэн хөгжүүлэх

Уржигдар 07 цаг 00 мин
Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш өөр хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

1 цаг 44 мин
О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгө орлогыг хураах эрх зүйн зохицуулалт байхгүй

О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгө орлогыг хураах эрх зүйн зохицуулалт байхгүй

1 цаг 50 мин
21 жил яригдсан төмөр замыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна

Өмнийн шаргал говьд бас  нэгэн томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ. 

9 цаг 53 мин
Р.Амаржаргал: Захиргаадалтын систем рүү эрчимтэй эргэн орж байгаад сэтгэл дундуур байна

Монгол Улсын 21 дахь Ерөнхий сайд асан Р.Амаржаргалтай эдийн засаг, цаг үеийн асуудлаар ярилцав.

9 цаг 53 мин
“Бүс ба зам” санаачилга: Хятад улсын дотоод хийгээд олон улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө

-АНУ-ын ерөнхийлөгч Трампын өндөр татварын бодлогод хийсэн ажиглалт-

9 цаг 53 мин
Энэ сарын 19-нд Барилгачдын VII их хурал болно

Монголын барилгачдын нэгдсэн холбооноос Барилгачдын VII их хурал хийх талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Өчигдөр 15 цаг 23 мин
Х.Батялалт: Улс төрийн хулгайчдаас ангижрах эхний алхам үйл ажиллагаанд нь хяналт тавих

“Ард түмний хяналтын хороо байгуулах” асуудлаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлээ хийлээ.

Өчигдөр 14 цаг 48 мин
Таны нэр ямар утгатай вэ

“Зууны мэдээ” сонин “Ганцхан асуулт асууя” буландаа эцэг эхээс хайрласан өвөрмөц содон нэртэй хүмүүсийг урьж, тэдний нэрний утгын талаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Агаарын ордон” асуудал дагуулж байна

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ирэх долоо хоногт Катарт айлчилна. Энэ нь түүний хоёр дахь

Өчигдөр 06 цаг 00 мин
ОХУ-ын Хабаровсж хотноо Эдийн засгийн чуулга уулзалт болох гэж байна

2025 оны 5-р сард ОХУ-ын Хабаровск хот Оростой эдийн засгийн түншлэлээ өргөжүүлэн хөгжүүлэх

Уржигдар 07 цаг 00 мин
Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш өөр хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

1 цаг 44 мин