МЭДЭГДЭЛ

2023-12-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2023.12.01-ний өдрийн 116 тоот зөвшөөрөл, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 9/6-8665 тоот шийдвэрийг тус тус үндэслэн zarig.mn цахим хуудаст Монгол улсаас хандах эрхийг хязгаарлах арга хэмжээг Харилцаа холбооны зохицуулах хорооноос авсан нь сэтгүүл зүйн үйл ажиллагаа, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг шүүхийн шийдвэргүйгээр, захиргааны байгууллагаас хязгаарласан ноцтой асуудал үүсгэж, улмаар олон нийтийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хэтрүүлэн хязгаарлахын зэрэгцээ сэтгүүл зүйн үйл ажиллагаанд төрийн байгууллагуудын шууд оролцоотойгоор цензур тогтоож байгааг Хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллагууд болох Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб Интернэшнл төв эрс буруушаан эсэргүүцэж байна.

Тус цахим хуудаст Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлах арга хэмжээг ийнхүү авсан нь Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хясан боогдуулаад зогсохгүй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд тусгасан “Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй” гэсэн заалтыг шууд зөрчсөн үйлдэл болжээ.

Төрийн байгууллагын албан хаагчид хувь хүнд үүсгэсэн хэргийг мөрдөн шалгах хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллага, редакцын нийт сэтгүүлчдийн бие даасан үйл ажиллагааг хязгаарлах санаачилга гарган хэрэгжүүлснээр цахим орчинд олон нийтийн мэдээлэл авах, түгээх эрхэд халдаж, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд ноцтой гажуудал бий болгож буйд бид харамсаж байна.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын төрөлжсөн байгууллага буюу ЮНЕСКО-гийн “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба хэвлэл мэдээллийн хөгжлийн дэлхийн чиг хандлага”-ын тайланд “гүтгэх, доромжлох үйлдлийг эрүүлжүүлэх нэрээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлах явдал дэлхий даяар нэмэгдэж байна. Гүтгэх, доромжлохтой холбоотой асуудлыг шүүхийн бус журмаар буюу хэвлэлийн зөвлөл зэрэг хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын механизмаар шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж дүгнэсэн.

Гэтэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр хилээр гарахыг хориглосон ба мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг хязгаарлах талаар шүүхээс хэлэлцсэн, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйтэй холбоотой асуудлыг эрүүгийн хэргийн журмаар мөрдөн шалгаад зогсохгүй zarig.mn цахим хуудсыг зөрчилтэй домайн нэрийн жагсаалтад оруулсан нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулсан олон улсын гэрээ, Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй байгааг анхаарч, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба зэрэг Төрийн байгууллагууд сэтгүүл зүйн үйл ажиллагаанд цензур тогтоохгүй байх, Харилцаа холбооны зохицуулах хороо zarig.mn сайтыг зөрчилтэй домайн нэрийн жагсаалтад оруулсан шийдвэрээ эргэн харж яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байна.

Хэвлэл мэдээллийн зөвлөл Глоб Интернэшнл төв

2023 оны 12 дугаар сарын 03

Улаанбаатар хот

Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

2025-05-01
О.Батнайрамдал: Оюутолгой стратегийн ордын хэсэгт гаднын хоёр компани Монголын талын оролцоогүйгээр ашиг хуваах гэрээ хийсэн нь эмгэнэл

“Онтрэ” ХХК -ийн эзэмшилд хамаарах хоёр лицензийн талбайн стратегийн ордыг ашиглахдаа Монголын талыг оролцуулахгүйгээр ашиг хуваах гэрээ хийсэн. Гэтэл энэ онд олборлолт хийгдэж ашиг олж эхлэх юм. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай ярилцлаа.

2 цаг 23 мин
Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

2 цаг 38 мин
ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Адилсайханыг томилжээ

ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Адилсайханыг томилжээ

21 цаг 43 мин
Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Т.Баасанхүү харцага түрүүлжээ

Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Т.Баасанхүү харцага түрүүллээ

21 цаг 47 мин
Тагнуулын ажилтан асан Жон Кеннедигийн амийг хөнөөх оролдлогын талаар бас нэгэн “нууц”-ыг дэлгэв

АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Фицжералд Кеннедигийн амь насанд халдсан нь ХХ зууны хамгийн олны анхаарлыг татсан үйл явдлуудын нэг төдийгүй хамгийн нууцлагдмал үйл явдлуудын

Өчигдөр 08 цаг 00 мин
Ази-Номхон Далайн бүс нутаг: Авторитар хүчинүүдхэвлэл мэдээллийн хяналтыг тогтоохын тулд эдийнзасгийн дарамт шахалт үзүүлж байна

Ази-Номхон Далайн бүс нутаг: Авторитар хүчинүүдхэвлэл мэдээллийн хяналтыг тогтоохын тулд эдийнзасгийн дарамт шахалт үзүүлж байна

2025-05-02
МИК АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРГАЛАА

МИК АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРГАЛАА

2025-05-02
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг 11 компани байна.

2025-05-02
АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот болж таарав уу?!

Өнөөг хүртэл, “…АН-аас ийм өчүүхэн улс төр гарна” гэж төсөөлсөн байтугай зүүдэлсэн хүн байхгүй биз.