С.САРУУЛ
Монгол Улсын иргэд анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаасаа шалтгаалан БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ гар тээш, хувийн ачаандаа ангийн зориулалттай бууны сум тээвэрлэж байгаад саатуулагдан шалгагдах тохиолдол гарсаар байгаа аж .
Тиймээс БНХАУ-ын хилээр ангийн сум хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх үүднээс тус улсад зорчихдоо иргэд ачаа, тээшээ сайтар шалгах, хувийн хариуцлагаа нэмэгдүүлэхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхаарууллаа.
Хууль:
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд зааснаар дээрх төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 3-аас дээш жилийн ял оноодог.
Эх сурвалж: www.polit.mn