Онцлох мэдээ: 7000 дахь виз болон сүүлчийн баталгаажуулалтыг гардууллаа

2023-11-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Р.ОЮУН

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам энэ оны хоёрдугаар сараас эхлэн нэг цонхны үйлчилгээг сэргээж, өнөөдрийг хүртэл 7000 визний мэдүүлэг хүлээж авсан байна. Энэ тоо нь цар тахлаас өмнөх мөн үеэс давжээ. Визний мэдүүлэг нь ихэвчлэн БНХАУ-д суралцах, бизнес эрхлэх, тоглолтод оролцох, гэр бүлдэдэ зочлох болон албан ажил гэсэн ангилал байна. Цар тахлын дараа БНХАУ руу зорчсон иргэдийн тоо нэг сая давсан аж.

Элчин сайд Шэнь Миньжуань 7000 дахь визийг гардуулж өглөө.

Мөн сүүлчийн баталгаажуулалтыг гардууллаа.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань "Манай яам энэ жил визний талаар олон хялбаршуулах арга хэмжээг авсан. Тухайлбал, нэгдүгээрт, нэн шаардлагатай иргэдэд ногоон гарц нээж өгсөн. Хоёрдугаарт, виз мэдүүлэг хүлээж авах хугацааг уртасгасан. Гуравдугаарт, онлайнаар визний цаг товлох системийг хэрэгжүүлсэн. Мөн өнгөрсөн сарын сүүлээс эхлэн виз мэдүүлгийн тоо багассантай холбогдуулан Хятад улсыг зорьж буй иргэдэд хялбар болгож аравдугаар сарын 23-наас цаг товлох системийг цуцалсан. Цаашид манай Элчин сайдын яамнаас Хятад улсыг зорих Монголын иргэдэд илүү хялбаршуулах арга хэмжээг хэрэгжүүлэх болно." гэв.

Элчин сайд Шэнь Миньжуань "Өмнө нь манай Элчин сайдын яам жилд 2000 орчим консулын баталгаажуулалт хийдэг байсан. Хятад, Монгол хоёр улсын иргэд өөрийн улсад үйлдэгдсэн баримт бичгийг нөгөө улсад ашиглахдаа олон шат дамжлага дамжиж их цаг, зардал гаргадаг байсан. Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц нь энэ сарын 7-ноос эхлэн БНХАУ-д мөрдөж эхлэхээр болсон. Тиймээс манай Элчин сайдын яам энэ өдрөөс эхлэн консулын баталгаажуулалтын үйл ажиллагааг зогсоосон. Хятад, Монгол хоёр улсын баримт бичиг нь тухайн үйлдэгдсэн улсын Гадаад харилцааны яаманд Апостиль гэрчилгээ хийлгэсний дараа шууд нөгөө улсад ашиглах боломжтой. Шинэ журмыг хэрэгжүүлснээр хоёр улсын хоорондын баримт бичгийн эргэлтэд орох хугацаа, зардал багасаж, орчин сайжирч, хоёр улсын иргэд харилцан зорчиход илүү хялбар болж байгаагаас гадна Хятадын өөрчлөлт нээлтийн бодлого нь тасралтгүй ахиулах бас нэг бодит арга хэмжээ юм. Хятад улс виз болон хил дамнасан бичиг баримтыг хялбаршуулах цуврал арга хэмжээ авч байгаа нь хоёр орны иргэдийн харилцан зорчих болон бизнесийн харилцааны үр ашгийг нэмэгдүүлнэ. Манай Элчин сайдын яамнаас үргэлжлүүлэн виз мэдүүлэхэд тав тухтай байдлыг хангаж, виз мэдүүлэх үйл явцыг тасралтгүй сайжруулж, илүү чанартай консулын бичиг баримтын үйлчилгээг хүргэх болно" гэсэн юм. 

Эх сурвалж www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

11 цаг 28 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

13 цаг 7 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

17 цаг 27 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

17 цаг 31 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

17 цаг 40 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

17 цаг 45 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

17 цаг 57 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

17 цаг 59 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

18 цаг 20 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

18 цаг 22 мин