Н.Жаргалмаа
ХБНГУ-ын Хамбург хотын нисэх онгоцны буудалд бямба гарагийн орой орон нутгийн цагаар 20:00 цагт зэвсэгт этгээд хамгаалалтыг давж онгоцны хөөрөх гарцруу орж хаалт хийжээ. Иймээс цагдаагийн байгууллага болон нисэх буудлын удирдлага нислэгүүдийг цуцлах шийдвэр гаргажээ.
Албаныхны мэдээллэснээр сэжигтний машинд 4 настай хүүхэд барьцаалагдсан байна. Мөн энэ хэрэг нь хүүхдийн асран хамгаалагчтай холбоотой маргаанаас үүдэлтэй хэмээн таамаглаж байна гэлээ. Хамбургийн цагдаагийн төлөөлөгч Тило Маркссен “Одоогоор сэжигтний талаарх нарийн мэдээллэл өгөх боломжгүй. Түүнтэй ойлголцохын тулд турк хэлний орчуулагч шаардлагатай байна” гэв. Ням гарагийн өглөө байдал үргэлжилсээр байгаа ба нийт 27 нислэг цуцлагджээ. Аврах ажиллагааны баг бүрэлдэхүүнд сэтгэл судлаач, хэлэлцээрийн мэргэшсэн офицерууд болон тусгай хүчнийхэн багтжээ. Одоогоор барьцаалагчтай хэлэлцээр хийгдэж байна хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
Эх сурвалж: www.polit.mn