Хахууль авч мэргэшсэн жолоочийн шалгалтад тэнцүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

2023-10-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 10 дугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 32.798, мөрдөн байцаалтын 3513 хэрэгт хяналт тавьж, нийт 210 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.   

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 91, Өмчлөх эрхийн эсрэг 76, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 6, Авлига, албан тушаалын 4, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Хууль бусаар газар орны нэр өөрчлөх 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

- Нийслэлийн прокурорын газраас хууль бусаар газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн албан тушаалтнуудад холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар газар орны нэр өөрчлөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

БНХАУ-ын иргэн Х нь Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулсан байж болзошгүй үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа мөрдөн шалгах ажиллагааг зогсоох зорилгоор бусдад хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Багахангай дүүргийн хэргийн анхан шатны шүүхэд;

- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн Мэргэшсэн жолоочийн сургалтын тасгийн мэргэжилтэн Г.Э нь албан тушаалаа урвуулан, мэргэшсэн жолоочийн болон ангилал ахиулах шалгалтад оролцогчдыг тэнцүүлсний хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- Булган аймгийн прокурорын газраас тус аймгийн Хутаг-Өндөр сумын Сум дундын ойн ангийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Ш, техникч Б.М, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.А нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан “У” ХХК-тай мод бэлтгэх гэрээ байгуулж, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр  зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэн Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

10 цаг 54 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

12 цаг 33 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

16 цаг 53 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

16 цаг 57 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

17 цаг 6 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

17 цаг 11 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

17 цаг 23 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

17 цаг 25 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

17 цаг 46 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

17 цаг 48 мин