Ассанжийг суллахыг уриалсан "Дагалдах хохирол" кампанит ажил эхэллээ

2023-10-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагаас “WikiLeaks” сайтын нийтлэгч Жулиан Ассанжийг суллахад чиглэсэн урт хугацааны хүчин чармайлтын хүрээнд мэдээлэл харилцааны кампанит ажлыг дэлхий даяар шинээр өрнүүлж эхлэв. Дэлхийн өнцөг булан бүрээс хэвлэл мэдээллийг дэмжигч хэн бүхэн аравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн АНУ-ын засгийн газар Ассанжийг яллаж буй нь бүх хэвлэл мэдээлэл болоод олон нийтийн мэдэх эрхэд учирч болох аюул заналыг онцолсон RSF-ын контентийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр түгээнэ.

Францын зар сурталчилгааны “BETC” агентлагтай хамтран боловсруулсан RSF-ын мэдээлэл харилцааны шинэ кампанит ажлын онцлог нь Ассанжийг дэлхийн өнцөг булан бүрийн олон арван хэвлэл мэдээллийн хэрэгслийн логогоор дүрсэлсэн явдал юм. Эдгээр нь 2010 онд “WikiLeaks” сайтын нийтэлсэн нууц баримт бичгүүд дээр үндэслэн өгүүлэл бичсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд юм. Энэ талаар RSF-ын Кампанит ажил хариуцсан захирал Ребекка Винсент хэлэхдээ, “Жулиан Ассанжийн хувь заяа дээсэн дөрөөн дээр байгаа энэ үед дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид хөндөгдөж буй зарчмуудыг дэмжих нь урьд өмнөхөөс илүү чухал байна. Хэрэв АНУ-ын засгийн газар Ассанжийг шилжүүлэн авч, тагнуулын тухай хуулийн дагуу яллах юм бол задруулсан нууц мэдээлэлд үндэслэн нийтлэл бичсэн хэн боловч дараагийнх нь ч байж мэднэ. Ингэснээр, эцэст нь бидний мэдэх эрх хөндөгдөх үр дагавартай. Хэтэрхий оройтохоос өмнө сэтгүүл зүй, хэвлэлийн эрх чөлөөний төлөө бүх нийтээр эв санаагаараа нэгдэх цаг нь боллоо" хэмээн онцолсон юм.

"Дагалдах хохирол" нөлөөллийн аян нь АНУ-ын засгийн газар Ассанжийг ялласнаар дэлхий дээрх хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээлэлтэй байх эрхэд аюул занал учирч болзошгүй байгааг илэрхийлэн тэмцэж буй хэлбэр юм. Энэ нь 2010 онд “WikiLeaks” сайтад нийтлэгдсэн нууц баримтуудын дотор байсан "Дагалдах аллага" (Collateral Murder) дүрс бичлэгийг эргэн сануулна. Уг дүрс бичлэг Багдадын захын дүүрэгт АНУ-ын цэргийн “Apache” нисдэг тэрэг агаараас довтолж, 10 гаруй энгийн иргэн, түүний дотор “Ройтерс” агентлагийн хоёр сэтгүүлч амь үрэгдсэн явдлыг илчилдэг.

2010 онд “WikiLeaks”-тэй хамтран "Cablegate" хэмээх баримт бичгүүд дээр ажиллаж байсан “Le Monde” (Франц) болон “The Guardian” (Их Британи) энэхүү кампанит ажлыг дэмжин ажиллаж байна. Дэлхийн бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч үүнийг мөн дэмжиж байна.

RSF нь кампанит ажлаа аравдугаар сарын 23-26-ны хооронд Австралийн Ерөнхий сайд Энтони Албанесийн Вашингтонд албан ёсны айлчлал хийж, түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хүлээн авч уулзахаас долоо хүрэхгүй хоногийн өмнө эхлүүллээ. Энэ боломжийг ашиглан Ассанжийн хэргийг дипломат аргаар шийдвэрлэхийг хоёр улсын удирдагчдад уриалж байна. RSF мөн төрийн айлчлал болохын өмнөхөн буюу аравдугаар сарын 20-22-ны хооронд Ерөнхийлөгч Байден, Ерөнхий сайд Албанес нарт чиглэсэн твиттерийн довтолгоо дэлхийн нийтээр өрнүүлнэ.

Тус кампанит ажлыг Их Британид шүүхийн эцсийн шатаар хэрэг хянагдахаас өмнө эхлүүлж байна. Шүүх хурлыг удахгүй зарлах бөгөөд энэ өдрийг "X өдөр" гэнэ. Шүүх хурал нь дотоодын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эцсийн шат юм. Хэрэв Их Британийн шүүх Ассанжийг шилжүүлэн өгөх захирамжийн эсрэг давж заалдах гомдлоос татгалзвал Европын хүний эрхийн шүүхэд хандах цорын ганц арга үлдэх юм. RSF-ийн 2023 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр АНУ болон Их Британи нь 180 орноос 45, 26-д тус тус эрэмбэлэгдсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 210 (7195)

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

45 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

45 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

45 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

45 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

45 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

45 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

45 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

45 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

45 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

45 мин