Х.Баттулгын АН-д сойсон сүүлийн “морь” нь Т.Батцогт болох уу

2023-10-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.Дамдин-Очир

Эргэж нийлсэн АН-ынхан бүтэн болох гээд үзэж л байна. Намын даргатай, 15 дэд даргатай болсон. Улс төрийн зөвлөлөө байгуулсан. Одоо генсек, Нийслэлийн АН-ын дарга, АЗХ-ны ерөнхийлөгч, тэгээд орон нутгийн АН-ын удирдлагууд нь сонгогдох учиртай. Эдгээр дээр Лу.Гантөмөр, Х.Баттулга, С.Баярцогт, УИХ-ын гишүүд гэсэн гурвалжин, дөрвөлжин талууд үзэж тарж байна. Бяртай нь ихэнхийг нь авна. Ийм “дүрэм”-тэй өрсөлдөж байна. 


АН дахь энэ олон фракц, бүлгүүдээс хамгийн “хөдөлгөөн”-тэй нь Х.Баттулгын МоАХ-ныхон байгаа юм. Бусад нь эвлэсэн ч, эвдэрсэн ч АН-даа үлдэх бол Х.Баттулга үгүй. Тэрбээр дургүй нь хүрвэл нам байгуулахаа бараг зарлачихсан. Тийм нөхцөл нь ч ерөнхийдөө бүрджээ. Түүнд хэрэгтэй байгаа хамгийн чухал албан тушаал бол АН-ын генсек аж. “...Энэ дээр МоАХ-ноосоо хүн тавья” гэж Лу.Гантөмөрт удаа дараа хэлсэн байна. Гэвч Лу.Гантөмөр үүнийг ганцаараа шийдэж чадах эсэх нь эргэлзээтэй. Тэр утгаараа Х.Баттулгын фракцад АН-ын генсек “хуваарилагдах” боломжгүй л болов уу. Үүнийг тэр бараг л мэдэрсэн бололтой. Тиймээс ойрын үед болох Нийслэлийн АН-ын даргад хүнээ сойгоод эхэлжээ. Тэр нь НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт юм байна. Хэрвээ Т.Батцогт унавал Х.Баттулга тэр чигтээ “гомдохоор” болжээ. Тэгээд “...Нам байгуулна” гэж удаан ярьснаа гүйцэлдүүлэх бололтой юм. АН дахь өөрийн фракцыг УИХ-ын гишүүдээр зузаалах болсон Х.Баттулга МоАХ-ныхоо онц их хурлыг ирэх сарын дундуур хийхээр төлөвлөжээ. Тэр хурлаараа “...С.Баярцогтыг огцруулна” гэдэг шаардлага тавина. Эсвэл “...Нам байгуулахаар боллоо” гэдгээ зарлана. Ийм хоёр хэлэлцэх асуудлын хувилбартайгаар онц их хурлаа товложээ. Харин алийг нь хэлэлцэх вэ гэдэг нь дээр хэлсэнчлэн Т.Батцогт нь Нийслэлийн АН-ын дарга болж чадах уу, үгүй юу гэдгээс хамаарах бололтой. Тэр утгаараа Т.Батцогт нь Х.Баттулгын АН-д сойсон сүүлийн “морь” нь болж мэдэхээр байгаа юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 209 (7194)

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

52 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

52 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

52 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

52 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

52 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

52 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

52 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

52 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

52 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

52 мин