2023 оны 10 дугаар сарын 14-нд "Монголд анх удаа хавдрын эсрэг эмчилгээнд Лаеннек хүний эхэсийн бэлдмэлийг хэрэглэх нь" сэдэвт семинарыг ДИ ЖИ БИ ХХК болон Japan Bio product компанийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн семинарт Монголын төдийгүй Тайланд, Индонези зэрэг олон улсын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд оролцож байна. Хавдрын үед эрүүл эсийн нөхөн төлжилтийг хэрхэн сайжруулах тухай болон мэдрэлийн эмгэгүүд, үе мөч, дотор эрхтний эмгэгүүдэд орчин үеийн болон уламжлалт анагаах ухааныг хослуулсан нэгтгэмэл эмчилгээний үр дүнгийн талаар эх орныхоо салбар бүрийн эмч, эм зүйч, эмнэлгийн салбарынханд зориулсан нэгэн өдрийн арга хэмжээ болох гэж байна.
Семинарын зочин илтгэгчдээр:
АНАГААХЫН БОЛОН БИОЛОГИЙН УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР ОЛАФ В.КУХНКЕ
АНАГААХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР БЕАТРИКС ЛИЙ нар хүрэлцэн ирнэ.
Зохион байгуулагдах газар: The Corporate Hotel and Convention Centre
Дэлгэрэнгүй мэдээллийг: 80032442, 80062442 дугааруудаас авах боломжтой.
ДИ ЖИ БИ ХХК нь 2013 оноос хойш 10 жилийн турш Монгол улсад албан ёсны эрхтэйгээр Лаеннек хүний эхэсийн бэлдмэлийг хэрэглэгчдэдээ хүргэж байгаа бөгөөд өдгөө олон мянган хэрэглэгчтэй болсон байна. Анх 1958 онд Japan Bio Products Co.,Ltd компани нь 20 гаруй жилийн судалгаа шинжилгээ дээр тулгуурлан дэлхийд хамгийн анхны эхэсийн бэлдмэл болох Лаеннек бүтээгдэхүүнийг гарган авсан бөгөөд үүнээс хойш 60 гаруй жилийн хугацаанд дэлхийн 40 гаруй оронд хэрэглэгдэж үр дүнгээ өгсөөр байна. Тус хугацаанд нийтдээ 130 гаруй төрлийн өвчин эмгэгт хэрэглэхэд үр дүнтэй нь нотлогдсон бөгөөд гаж нөлөө бүртгэгдээгүй гэдгээрээ ихээхэн анхаарал татаж байгаа юм.
Хорт хавдар нь дэлхий дахинд төдийгүй Монгол улсын хувьд аюулын харанга дэлдэж буй аймшигт өвчин юм. Монгол Улс дэлхийн улс орнуудаас элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа сүүлийн жилүүдэд тэргүүлж байгаатай холбогдуулан 2015 онд Шастины нэрэмжит клиникийн III эмнэлгийн хоол боловсруулах эрхтний эмгэгийн кабинет, тасгаар үйлчлүүлэгч элэгний хатууралтай хүмүүсийг түүвэрлэн сонгон лабораторийн шинжилгээ болон элэгний хатуурлыг фиброскани багажаар тогтоон Лаеннек-ийг өдөрт 2мл-аар 1 удаа 25 хоног тарьж эмчилсэн. Эмчилгээний дараа элэгний эсийн задрал багасан элэгний эсийн нөхөн төлжилт сайжирч, фиброзийн зэргийг 30%-иар бууруулсан байна.
Энэхүү семинарыг ДИ ЖИ БИ ХХК, Japan Bio Products Co.,Ltd нь уламжлал болгон энэ жил Монгол улсад 4 дэх удаагаа зохион байгуулж байна.
Laennec Семинар 2023 арга хэмжээний видеог ЭНД дарж үзнэ үү.
1. 2015 оны 09 сард Японы Dr, Phd Савако Хибино – “Хүний эхэсийн бэлдмэлийн эмчилгээний ач холбогдол” 2015.1
2. 2018 оны 9 сард Японы Dr, Phd Mahiko Nagase – “Лаеннек хүний эхэсийн тарилга орчин үеийн эмчилгээнд хэрэглэх нь” 2018.1
3. 2019 оны 11 сард Японы Dr. Keizo Hanada – “Хүний эхэсийн тарилга Лаеннекийг элэгний өвчлөлд хэрэглэх нь” 2019
4. 2023 онд Анагаах ухааны доктор, профессор Олаф В.Кухнке, Анагаах ухааны доктор Беатрикс Лий: “Хавдрын эсрэг эмчилгээнд Laennec-ийг хэрэглэх нь” сэдэв дор 10 сарын 14 өдөр зохион байгуулагдахад бэлэн болоод байна.