А.Гансүхэд халдсан нь Үндэсний аюулгүй байдалтай холбоотой юу, ахуйн шалтгаантай байв уу?!

2023-10-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга асан А.Гансүх яг сарын өмнө гэртээ зодуулжээ. Энэ талаар  “...2023 оны есдүгээр сарын 11-ний өглөөний 09:34 цагт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны тоотод “...Хүн орж ирээд зодоон болоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад иргэн Г-ийн биед иргэн И гэгч халдсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иргэн Г-г хохирогчоор тогтоон гэмтлийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэж Цагдаагийн байгууллагаас 2023 оны есдүгээр сарын 13-нд мэдээлсэн юм. Зарим эх сурвалжууд “...А.Гансүхийг зүс таних хүн нь зоджээ” гэсэн. Түүнээс хойш энэ асуудлын талаарх мэдээлэл сураг алдрав. Уг нь энэ ингэж “сураг алдарч” болохгүй асуудал аж. Учир нь А.Гансүх бол ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга байсан. Энэ албан тушаалд ажиллах хүнийг Ерөнхийлөгчийн зарлигаар томилдог. ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга нь Үндэсний аюулгүй байдлын асуудлаар судалгаа хийх, үнэлэлт дүгнэлт гаргах, шийдвэрийн үндэслэлийг боловсруулах, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулна. Мөн ҮАБЗ-ийн гишүүд бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслах, ҮАБЗ-ийн гишүүдийг үндэсний аюулгүй байдлын талаарх судалгаа, мэдээллээр хангах дотоод ажлыг эрхэлнэ. ҮАБЗ-ийн тэргүүн, гишүүдээс өгсөн чиглэл, зөвлөлийн шийдвэрийн дагуу үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдан зохицуулах асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавина. Ийм эрх, үүрэгтэй ажилладаг. Тэр утгаараа, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой “нарийн ширийн” бүхий л мэдээллийг хадгалдаг этгээд юм.

Тэгвэл А.Гансүх нь энэ албан тушаалд 2017 онд ҮАБЗ-ийн ес дэх Нарийн бичгийн дарга болж томилогдсон. Тэрбээр 2021 онд буюу хоёр жилийн өмнө ажлаа өгсөн.

Тэгэхээр “...Энэ зодооны шалтгаан, үндэслэл юу байсан бэ” гэдгийг анхаарах ёстой. ...А.Гансүхэд халдсан гэх иргэн И хэн бэ” гэдгээс эхлээд асуулт тавигдах учиртай. Өөрөөр хэлбэл, “...А.Гансүхэд халдсан нь Үндэсний аюулгүй байдалтай холбоотой юу, ахуйн шалтгаантай байв уу” гэдгийг цагдаагийнхан мухарласан уу. Эдгээр нь анхаарал татсаар байна.

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 202 (7187)

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Өчигдөр 10 цаг 15 мин
Х.Тэмүүжин: АН-ын гишүүд Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хамгаална

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин мэдээлэл хийлээ.  Түүний байр суурийг хүргэе.

9 цаг 38 мин
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу Тавантолгойн ордыг бүтэн болгож Баялгийн с

9 цаг 38 мин
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

г нь хоёр жилийн өмнө, “…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ашиглахад шаардаг

9 цаг 38 мин
О.Саранчулуун: Нийгмийн ажлын тухай хуультай болсноор эдийн засаг, нийгмийн олон сайн үр дүн гарна

Энэ хаврын чуулганаар өргөн барих гэж буй Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай ярилцлаа.

9 цаг 38 мин
Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор уучлал гуйсан

Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор надаас уучлал гуйсан

21 цаг 16 мин
Хууль зөрчсөн таван аймгийн Засаг даргад хариуцлага тооцжээ

Хууль зөрчсөн таван аймгийн Засаг даргад хариуцлага тооцжээ

21 цаг 18 мин
О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

21 цаг 21 мин
Л.Гантөмөр: Ойлголцох нь чухал байна, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй

Л.Гантөмөр: Ойлголцох нь чухал байна, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй

Өчигдөр 13 цаг 21 мин
УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

Өчигдөр 13 цаг 03 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Өчигдөр 10 цаг 15 мин
Х.Тэмүүжин: АН-ын гишүүд Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хамгаална

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин мэдээлэл хийлээ.  Түүний байр суурийг хүргэе.

9 цаг 38 мин