Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, Гэр бүлийн тухай хуультай холбоотой багц асуудлыг хэлэлцэнэ

2023-10-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хүүхдийн эсрэг үйлдсэн хүчирхийлэлд ялын бодлогыг чангатгах чиглэлд тодорхой арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон.

Энэ асуудлаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан болон бусад хүмүүс өнөөдөр хуралдаж, бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт 12-20 жилийн ял оногдуулдаг тогтолцоог 25 болгох, гэмт хэрэгтнийг магадлангаар суллах, өршөөл уучлалд хамруулахгүй байх зэрэг нэмэлт өөрчлөлтийг Эрүүгийн хуульд тусгахаар болж байна. Энэ асуудлыг ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Мөн Гэр бүлийн тухай хуулийн төслийг тус  хуралдаанаар хэлэлцэнэ. 
Гэмт хэргийг богино хугацаанд илрүүлэхэд камержуулалтын нэгдсэн систем чухал байна. Иймд камержуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тодотгов. ХЭҮК-ын дарга Ж.Хунан хүүхдийн эсрэг үйлдсэн хүчирхийллийн хэргийн ялын бодлогыг чангатгахыг дэмжиж буйгаа илэрхийлээд ял эдэлж, суллагдсан этгээдэд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр ажиллах шаардлагатайг мөн дурдлаа.

Эх сурвалж:www.polit.mn

Б.Энх-Амгаланг шийтгэх тогтоолыг шүүхээс хүчингүй болгожээ

Б.Энх-Амгаланг шийтгэх тогтоолыг шүүхээс хүчингүй болгожээ

8 цаг 15 мин
Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

2 цаг 29 мин
“Ард түмний хяналтын хороо”-г байгуулна

Иргэдийн шударга шүүх НҮТББ-аас “Ард түмний хяналтын хороо”-г үүсгэн байгуулах талаараа мэдээлэл хийлээ.

2 цаг 56 мин
АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

4 цаг 8 мин
Гавьяат багш Ч.Цэрэндуламд Ардын багш цол хүртээлээ

Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

4 цаг 32 мин
Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

7 цаг 17 мин
Чуулган: АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

Чуулган: АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

7 цаг 31 мин
Ерөнхий сайдын уучлал гуйх хугацаа өнөөдөр дуусч байна

Ерөнхий сайдын уучлал гуйх хугацаа өнөөдөр дуусч байна

8 цаг 4 мин
ЭСЯ: Иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй, хулгайд өртөхгүй байхад анхаарна уу

ЭСЯ: Иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй, хулгайд өртөхгүй байхад анхаарна уу

8 цаг 8 мин
Гишүүн асан А.Адъяасүрэн Н.Ганибалд зөвлөнө

АН-ын генсекийн зөвлөхөөр гишүүн асан А.Адъяасүрэнг томилжээ

8 цаг 14 мин