"Эргэлтийн цэг”-ийг эхлүүлсэн Ерөнхий Ассамблей

2023-10-06
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Базарбямбын НЯМСҮРЭН

 

“Тогтвортой хөгжлийн зорилгын эргэлтийн цэгийг одоо л эхлүүлэхгүй бол бидний хийж байгаа ажил цаас болон үлдэх нь” хэмээн ногоон хаш чулуун индрээс ноён А.Гутерреш дэлхий нийтэд хандан учирласан, зэмлэсэн бас шаардсан нь 78 дахь удаагийн Ерөнхий Ассамблейн онцлох үгс байлаа.

НҮБ-д харьяалдаг дэлхийн 193 орны төрийн тэргүүд, удирдагчид жил бүр чуулж олон улсын асуудлыг хэлэлцдэг уламжлалтайг бид мэднэ. Харин 78 дахь удаагаа цугласан энэхүү чуулганы үеэр Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, Сүрьеэгийн эсрэг зэрэг хэд хэдэн дээд хэмжээний уулзалтууд болсны нэг нь Тогтвортой хөгжлийн зорилтод чиглэсэн байв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш улс орнуудыг амлалтаа биелүүлэхийг, хүн төрөлхтний сайн сайхны төлөө хийх ёстой зорилгоо умартахгүй байхыг сануулан нээлт, хаалтын үгээ бэлтгэжээ.

Түүний хэлсэн үгс дотор сэтгэл өвдөм жишээ, баримт олон байлаа. "2023 оны байдлаар дэлхий дээр 1.2 тэрбум хүн ядуу амьдарч байгаа бол 650 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн хэвээр байна. Тиймээс бид энэ эдгээр тоо баримтыг байх ёстой мэт хүлээн зөвшөөрөх учиргүй" хэмээн тэрбээр онцолж байв.

Бидний хувьд хэдийнэ танил болсон Тогтвортой хөгжлийн зорилгыг энгийнээр илэрхийлбэл улс орнуудын ирээдүйдээ өгсөн үүрэг амлалт юм. 2015 онд НҮБ-ын гишүүн орны удирдагчид гарын үсэг зуран баталгаажуулсан энэхүү амлалт 2023 онд дэлхий нийтээр ердөө 15 хувийн л биелэлттэй, 37 хувь нь "хангалтгүй буюу ухралттай", 48 хувь нь "хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай" дүнтэй байгаа нь Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх нь яагаад тулгамдсан асуудал болоод байгаагийн хамгийн бодит хариулт юм.

Найман жилийн өмнө улс орны удирдагчид мөн л Ерөнхий Ассамблейн чуулганаар хэлэлцэж, 2030 он гэхэд бүрэн хэрэгжүүлэхээ цаасан дээр бичиж баталгаажуулсан энэ амлалт нь хугацааныхаа талд ороод байгаа ч хэрэгжилт нь хангалтгүй байгаа нь дэлхий нийтийн хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Мянганы хөгжлийн зорилгын үргэлжлэл хэмээн нэрлэдэг Тогтвортой хөгжлийн зорилго болох ядуурлыг бууруулах, өлсгөлөнг үгүй болгох, эмэгтэйчүүдийн эрхийг хангах, жендерийн тэгш байдлыг бий болгох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах зэрэг 17 зорилгыг дуулаагүй хүн ховор. Харин хэрэгжүүлдэг нь ч бас ховор болсон нь “15 хувийн биелэлттэй” байгаагаас тод харагдаж байгаа юм.

Зөвхөн хамгийн эхний буюу ядуурлыг устгах зорилго гэхэд улс орнуудын 72 хувь нь “ажлаа эрчимжүүлэх шаардлагатай” гэсэн дүнтэй байгаа бол дөнгөж 14 хувь нь хэрэгжүүлж байгаа гэсэн үнэлгээ авчээ.

Бусад 16 зорилгын дүн ч үүнтэй тун ойролцоо. Эдийн засгийн өсөлт, зохистой хөдөлмөрийг дэмжих тухайд 58 хувь нь улаан анхааруулгатай, 42 хувь нь сайжруулах шаардлагатай гэсэн шар тайлбартай байгаа юм.

Энэ мэтээр замынхаа талд ороод байгаа Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх гэрийн даалгавар авснаа хүн төрөлхтөн тэр чигээрээ “мартаж орхиж”. Мэдээж үүний гол шалтгаан Ковид цар тахал болон олон улсын ээдрээтэй,  тогтворгүй нөхцөл байдал бөгөөд үүнтэй зэрэгцсэн санхүүжилтийн асуудал юм. Тиймээс ч Тогтвортой хөгжлийн зорилгод дахин санхүүжилт татах, мөнгө босгох нь Дээд хэмжээний уулзалтын бас нэгэн зорилго байв. Хөл ихтэй Нью-Йорк хотыг улам завгүй болгосон дээд хэмжээний чуулганы төгсгөлд улс орнууд улс төрийн нэгдмэл байр суурьт хүрч “Улс төрийн мэдэгдэл” гаргасан юм. Мөн ирэх жилийн Ерөнхий Ассамблейн үеэр “Ирээдүйн төлөөх” нэртэй дээд хэмжээний чуулга уулзалт хийх товтойгоор Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний чуулга уулзалт өндөрлөв.

 

БҮС НУТГИЙН ЯЛГААТАЙ ХӨГЖИЛ МАНАЙ УЛСЫН НЭГ ГОЛ СОРИЛТ БОЛЖЭЭ

 

Манай улсын хувьд Тогтвортой хөгжлийн 17 зорилгын 16-г хэрэгжүүлэх амлалттай. Монгол Улс далайд гарцгүй учир Тогтвортой хөгжлийн “Далай тэнгисийн нөөцийг хамгаалах” зорилго төдийлөн манай улсад хамаардаггүй.

Дэлхийн удирдагчид жил бүр чуулж олон улсын хэмжээний асуудлыг хэлэлцдэг Ерөнхий хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гурав дахь жилдээ оролцож үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлж байгаа үндэсний тайлангаа танилцуулахаас гадна олон улсын анхаарал татсан томоохон асуудлуудад Монгол Улс ямар байр суурьтай байгаа, гадаад харилцаагаа хэрхэн идэвхийлэн хөгжүүлж буйгаа онцлон дурдсан юм.

Дэлхийн улс орнууд 2030 он хүртэл хоёр удаа үндэсний илтгэл хэлэлцүүлэн тайлагнах үүрэг хүлээсэн бөгөөд манай улс хоёр дахь илтгэлээ энэ жил хэлэлцүүлэв. Манай улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилгын хувьд 10 орчим зорилго цаашид анхаарах шаардлагатай гэсэн дүгнэлттэй байгаа юм. Мөн эдгээрийг хэрэгжүүлэхэд гадаад орчны цочролд эмзэг байдал, Ковид цар тахлын сөрөг нөлөө болон бүс орон нутгийн хөгжлийн ялгаатай байдал нь гол бэрхшээл болж байгааг үндэсний илтгэлд онцолсон байлаа. Мөн экспортын бүтээгдэхүүн төрөлжөөгүй, нийт экспортын 93 хувь нь дан уул уурхайгаас шалтгаалж байгаа нь эдийн засгийн өрсөлдөх чадварт нөлөөлж байгаа юм. Тиймээс цаашид эдийн засгаа тэлэх, нэмүү өртөг шингэсэн тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь гол зорилгын нэг болжээ.

Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэхээр болсон. Тэгвэл “Энэхүү хөгжлийн бодлогыг боловсруулахдаа Тогтвортой хөгжлийн зорилгуудад уялдуулсан нь хүний хөгжил, нийгмийн хөгжилд суурилсан олон улсын хэм хэмжээнд нийцсэн сайн бодлого болж чадсан” хэмээн НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Тапан Мишра үнэлж байсан юм. Өөрөөр хэлбэл, манай улс урт хугацаандаа хэрэгжүүлэхээр баталсан “Алсын хараа 2050” хөтөлбөр нь агуулгаараа Тогтвортой хөгжлийн зорилготой 83 хувь уялдаж буй юм.  Ийнхүү Тогтвортой хөгжлийн зорилгууд нь урт хугацааны бодлоготой уялдсан нь сайшаалтай ч цаашид хэрэгжүүлэх анхаарах асуудлуудыг ч орхиж болохгүй. Ялангуяа Тогтвортой хөгжлийн санхүүжилтийг дэмжих, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх тэр дундаа иргэд, төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн хэмжээнд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг ойлгож хэрэгжүүлэх ажил шаардлагатай хэвээр байгааг үндэсний илтгэлд онцолсон байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 199 (7184)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

1 цаг 5 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

1 цаг 5 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

1 цаг 5 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

1 цаг 5 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

1 цаг 5 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

1 цаг 5 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

1 цаг 5 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

1 цаг 5 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

1 цаг 5 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

1 цаг 5 мин