Ц.Цэцэнзориг: ТББ хамтын оролцоо, хөгжил дэвшлийг эрэлхийлсэн органик нэгдэл байх нь чухал

2023-10-05
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

“Нээлттэй Хөвсгөл-2023” арга хэмжээг  энэ сарын 6, 7-нд нийслэлийн төв талбайд зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ц.Цэцэнзоригтой ярилцлаа.

 

-Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн даргын ажлыг аваад удаагүй байна. Энэ байгууллагаа бодлогын түвшинд ямар шинэчлэл хийж шинэ санаачилга, зорилт дэвшүүлэн  ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөл  ахмад, дунд, залуу үеийг нэгтгэсэн, эв нэгдлийг хангасан, хамтын оролцоотой хөгжил дэвшлийг эрэлхийлсэн, мэдлэг, мэдээлэлд суурилсан ТББ болохыг зорино. Олон хүний үзэл  бодол, мэдлэг мэдээлэлд тулгуурласан ил тод шилэн хамгийн том сайн дурын нэгдэл байхыг эрмэлзэнэ. Нутгийн иргэдийн ахуй амьдралд ахиц дэвшил гаргахад нөлөөлөхүйц хамтын ажиллагаа, санал санаачилгыг дэмжиж манлайлан ажиллана.

Аливаа ТББ эв нэгдэл, хамтын оролцоонд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг. Бидэнд хамгийн их дутагдаж буй зүйл бол хамтын ажиллагаа, эв нэгдэл. Хүн бүр оролцоотой байснаар улс хөгждөг. Энэ зүй тогтолцоог бид нутгийн зөвлөлдөө хэрэгжүүлье гэж бодож байна. Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хөдөөгийн сэргэлтээр юу хийхээ тодорхойлсон. Хөвсгөл аймгийнхаа онцлогийг харгалзан юунд нь тулгуурлаж хөгжүүлэх вэ гэдгийг тодорхойлох юм. Бид аймгаа “Аялал жуулчлалын тулгуур төв” болгон хөгжүүлнэ гэж тодорхойлдог.

Мэдээж байгалийн өвөрмөц тогтоц, цэвэр ус, цэвэр агаараар бид ялгарах нь тодорхой. Тиймээс  давуу талдаа  тулгуурласан аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүн үйлчилгээ, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэхэд Нутгийн зөвлөл манлайлж оролцох ёстой. 2024 оныг Монгол Улсын Засгийн газраас “Монголд ажиллах жил” болгон зарласан.  Үүнд Хөвсгөл аймаг манлайлан оролцох ёстой. Уул уурхайгүй Хөвсгөл гэдгээ мөн зарласан. Тэгвэл цэвэр агаар, тунгалаг ус, эрүүл хөрстэй гэдгээрээ ялгарч хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлийн органик эко бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлнэ. Энэ чиглэлийн бизнесийн үйл ажиллагааг бодлогоор дэмжих нь чухал. Түүнчлэн агаар болон хөрсний бохирдолгүй аймаг байхын тулд сүүлийн үеийн технологи сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах. Ингэснээр иргэн бүрийн оролцоо хамтын ажиллагааны зорилго, чиглэл ойлгомжтой болох юм. “Нээлттэй Хөвсгөл-2023” арга хэмжээг энэ зорилго дор зохион байгуулж байна. Хөвсгөл, Улаанбаатар хотод амьдран суугаа нутгаа гэсэн хүн бүхний санаа бодлыг сонсож харилцан ярилцаж хамтын ажиллагааг эхлүүлсэн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх нь энэ хоёр өдрийн үйл ажиллагааны гол зорилго нь юм. 

-Хөвсгөл аймаг “Аялал жуулчлалын тулгуур төв” болж хөгжинө гэж тодорхойлсон гэлээ. Тэгэхээр хүн бүр аялал жуулчлалд оролцож улмаар ашиг хүртдэг байснаар “Аялал жуулчлалын тулгуур аймаг гэж нэрлэх байх. Энэ талаар та нэмж тодотгооч?

-30 орчим жилийн өмнө манай аймагт аялал жуулчлалын баазууд нээгдэж байсан. Тэгвэл өнөөдөр орчин нь яг л хэвээрээ байна. Мэдээж зам харилцаа сайжирч байгаа ч тухайн үед үүсэж байснаас нэг их өөрчлөгдөж шинэчлэгдсэнгүй. Салбарын хөгжил удаашралтай байх гол шалтгаан нь  аялал жуулчлалыг анх эхлүүлэхдээ судалгаа, шинжилгээ, жуулчдын санал, хүсэлт дээр тулгуурлаагүйтэй  холбоотой. Цаашид судалгаа шинжилгээнд суурилсан цогц бодлого боловсруулж хэрэгжүүлбэл гурван жилийн дотор сэргэх боломж байна. Энэ хугацаанд жуулчдад хоолны соёл, соёлын бүтээлч үйлдвэрлэл, бусад өв соёлтой танилцах, үзэж сонирхох, оролцох  нь илүү гэдгийг мэдэрлээ. Гэхдээ үүнийг шууд хөрөнгө оруулалтаар  хийнэ гэвэл боломжгүй.

Харин нутгийн иргэд бидний өргөн хүрээний хамтын ажиллагаа, оролцоо, санал, санаачилга дээр тулгуурласан  бодит үйлийн талбарыг бий болгосноор хэрэгжих юм. Магадгүй Хатгал тосгон жуулчдыг хүлээн авдаг болж болохгүй гэж. Мөрөнгийн өрх бүр жуулчин хүлээн авах бэлтгэлийг хангаж болохгүй гэж. Аймгаараа олон жуулчинг нэг зэрэг хүлээж авах хэмжээний  үйлчилгээний нөөц бүрдүүлж болохгүй гэж. Бид өнгөрснөө давтах биш ирэх 3-5 жилийн тэлэлтийг хийх ёстой гэж бодож байна. Саяхан Монгол Улсын Засгийн газраас Хатгал-Ханх чиглэлийн хатуу хучилттай авто зам барих ажлыг шийдвэрлэж  өглөө. Энэ маш том боломж. Тиймээс бид үүнд нэгдэж дараагийн алхмаа хийх л чухал.

-“Нээлттэй Хөвсгөл-2023” арга хэмжээний үеэр Хөвсгөл аймгийн хөгжлийн өнөөгийн байдал, хөгжлийн боломж, нутгийн зөвлөлийн ажлын шинэчлэлийг танилцуулж “Хөрөнгө оруулалтын сан”-гийн үйл ажиллагааг эхлүүлнэ гэсэн байсан?

-Нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах, иргэдтэйгээ хамтын ажиллагаа өрнүүлэхээр нийслэлд ажиллаж, амьдарч буй энэ салбарт ажилладаг хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч залуучууд санаачилж “Хөрөнгө оруулалтын сан” байгуулахаар болсон. Үр дүнтэй төслүүдийг дэмжиж ажиллах юм. Санхүүгийн мэдлэггүйгээс иргэд эрсдэлд ордог. Тэгвэл “Хөрөнгө оруулалтын сан” нь мэргэжлийн байгууллага. Иргэдийг санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдний бизнес, хөрөнгөө удирдахад туслах, чиглүүлэх бидний ярьдгаар “долоо хэмжиж нэг огтол” гэдэг шиг нарийн дүрэм, журамтай, санхүүгийн сахилга батыг дээд зэргээр сахидаг байгууллага. Монгол Улсад ийм хөрөнгө оруулалтын сан олноор бий болж байна. Банкуудад биш сангуудад тулгуурласан бүтээн байгуулалтын том төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой. Үүний эхлэл болгож Хөвсгөл аймагтаа анхны жишиг “Хөрөнгө оруулалтын сан”-г үүсгэх юм. 

Нөгөөтэйгүүр олон нийтийн оролцоонд тулгуурласан ТББ-ууд шилэн байх ёстой гэж боддог. Тэдний оролцсон оролцоо, хандив, тусламжийн  тайланг цаг тухайн үед нь ил тодоор тайлагнаж бүртгэнэ. Ингэснээр нутгийн зөвлөлийн үйл ажиллагаанд оролцох хүмүүст итгэл төрүүлнэ. Нутгийн зөвлөл бол бие биеэсээ харилцан тусалцаа дэмжлэг авдаг хамтдаа хөгждөг органик нэгдэл байх ёстой гэж бодож байна. ТББ-ууд байгуулагдсан зорилго, үйл ажиллагаанаас хамаарч тодорхой салбарт чиглэсэн байдаг. Зорилго нь нэрнээсээ тодорхой.

-Энэ үеэр олон сонирхолтой арга хэмжээ болох юм байна. Ялангуяа, бизнес уулзалтыг сонирхсон хүн олон байсан?

-12 төрлийн арга хэмжээг зохион байгуулна. Энэ бүх арга хэмжээ санал, санаачилга аймаг орон нутгаар явж байхад төрсөн. Энэ зун манай аймагт том баяр наадам, арга хэмжээнүүд их  болсон. Тухайлбал, “Сарлагийн фестьвал”, “Алунгоо хатны баяр”,” Монгол бөхийн шүтээн”, “Хийморь цогцолбор” барьж байгуулсны баярт оролцсон. Монголчуудын нэг нийтлэг уламжлал нь нутагтаа очих, нутгийнхаа аливаа арга хэмжээнд оролцож анги хамт олонтойгоо уулзаж холбоотой байх гэсэн сэдэл, эрмэлзэл хүн болгонд байна. Харин ийм баяр ёслолыг ажиглаж байхад ажил хэрэгч уур амьсгал бүрддэггүй юм шиг санагдсан. Тиймээс зөв зүйтэй тодорхой зүйлд ажил хэрэгч хандлага хэрэгтэй.

Эдийн засаг хүнд байгаа энэ үед байгаа боломжоо бусадтайгаа хуваалцах, бараа солилцоог яагаад хийж болохгүй гэж. Нутагтаа ах дүү дотроо яагаад ажил хэрэгч санал тавьж, уулзалт хийж болохгүй гэж. Тиймээс Хөвсгөлд ажиллаж, амьдрах бүх талын дэмжлэг,боломжийг танилцуулах, бизнес эрхлэгчид, малчид, тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг орон даяар таниулан сурталчлах, борлуулах, бизнесийн түншлэлийг тогтоох, шинэ инновац туршлага судлах, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьсон. 

-Нутгийнхны оролцоо, дэмжлэг, хандлага ямар байна вэ?

-Нутгийн зөвлөл үүргийнхээ хүрээнд энэ ажлыг санаачилж сар гаруйн өмнөөс ажиллаж эхэлсэн. Хүмүүсийн оролцоо идэвх сайн, халуун дотноор хүлээн авч байна. Салбарынхаа төлөөллийг оролцуулахаар сумдын Нутгийн зөвлөлөөс судалгаа авсан. Хэр дэмжлэг авах, зөв байх нь биднээс шалтгаална. Хүмүүс мэдээж ажиглана, оролцоно, дараа нь дүнгээ тавина. Бидэнд цаашид энэ ажлаар хязгаарлагдахгүй хийх ажил их. Гараа сайн бол бариа сайн гэдэг шиг хүмүүсийг нэгтгэж, арга хэмжээнд татаж оролцуулснаараа үр дүнтэй болж эргэх холбоогоо тогтоож цаашид хамтын ажиллагаа сэргэх болно. Зөвхөн сэтгэлээр сэрэх биш харилцан ашигтай, амьдралынх нь чанарт өөрчлөлт оруулснаараа бид хамтдаа хөгжиж, аймгаа ч хөгжүүлнэ. Дор хаяж судалгаа, мэдлэг, мэдээлэл сонголтыг өгч байх хэрэгтэй. Хотод хөдөөнөөс ирээд 20 хоногт бүтээх ажлыг хоёр хоногт бүтээгээд өгдөг мэдээлэлтэй болгох. Ийм байдлаар ажиллавал хандах иргэдийн тоо нэмэгдэнэ. Бид нэг түвшинд харилцаж хандвал манай ТББ амьдралын талбар болж хөгжих боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 198 (7183)

 

ERDENE
Өдрийн мэнд элэг нэгт Монголчууд минь Би Эрдэнэ байна, таны бөөр хууль бус, эрүүл мэндэд аюултай тул зарахаа зогсооно уу Би Элон Маскийн буяны байгууллагаас асар их санхүүгийн дэмжлэг авсан Миний бизнесийг дэмжихийн тулд надад $150,000 доллар хандивласан, таны эрүүл мэндэд аюултай байхад яагаад бөөрөө зараад байгаа юм бэ, иймээс дэлхийн хамгийн баян хүн чин сэтгэлээсээ тусалж байна. https://www.bbc.com/news/business-64645888 Тэдэнтэй elonxm23@gmail.com www.muskfoundation.org хаягаар холбогдож санхүүгийн дэмжлэг аваарай Би ашиг хүртэгч байсан тул амжилт хүсье
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

13 цаг 53 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

18 цаг 4 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

18 цаг 14 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

18 цаг 58 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

20 цаг 4 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

23 цаг 31 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

23 цаг 31 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

23 цаг 31 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

23 цаг 31 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

23 цаг 31 мин