С.САРУУЛ
Мягмар гарагийн шөнө Ховд аймгийн Мянгад суманд 27 мм, Жаргалант суманд 15 мм, Ховд суманд 13 мм хэмжээтэй цас оржээ. Энэ үеэр цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсаныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Түүнчлэн өнгөрсөн шөнө Баян-Өлгий аймгийн Алтай суманд -15 градус хүйтэн хоносон нь хамгийн хүйтэн нь байлаа.
Харин аравдугаар сард баруун болон говь, төвийн аймгуудын баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөв гарчээ. Хур тунадасны хувьд баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас харьцангуй бага тунадастай байх боловч, говийн аймгуудын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх юм байна.
Эх сурвалж: www.polit.mn