Н.ЖАРГАЛМАА
АНУ Зүүн өмнөд Азид түүхэн дэх хамгийн том зэвсгийн наймааг хийхээр төлөвлөж байна. "F-16" сөнөөгч онгоцын бүтэн флотыг худалдаалахаар хэлэлцэж буй нь БНХАУ-ын дургүйцлийг хүргэж болзошгүй юм.
Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай асуудлууд үргэлжилж байгаа энэ үед тус хэлэлцээрийг хийх нь Вьетнамд давуу байдал олгох боломжтой. Энэхүү хэлэлцээр нь Вьетнамын дайн дууссанаас хагас зуун жилийн дараах огцом эргэлт болох юм. 2016 онд зэвсгийн хоригийг цуцалснаас хойш АНУ, Вьетнамд зөвхөн эргийн хамгаалалтын хөлөг онгоц, сургагч онгоцуудыг нийлүүлж байсан юм. Вьетнамын батлан хамгаалах салбарын импортын 80 гаруй хувийг ОХУ дангаар нийлүүлдэг байсан аж. Вьетнам жил бүр ойролцоогоор хоёр тэрбум доллар зэвсгийн импортод зарцуулдаг байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 190 (7175)