Олимпийн сайд Б.Бат-Эрдэнэ “Цагаан тугандаа тулсныг мэдээгүй” гэж мэлзэв

2023-09-22
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Допингийн асуудал сүүлийн үед нийтийн анхаарлыг нэлээд татлаа. Тэр бүү хэл, ойрын үед “Олимпод цагаан тугтай орж болзошгүй” гэсэн мэдээлэл ч яригдаж эхэллээ.

Ерөөс монголчууд допингтой ийм харшилтай болсон нь Үндэсний бөхийг энэ шалгуурт хамруулсных юм. Түүнээс болоод дотооддоо хэрүүлтэй, гадна талаасаа инээдтэй харагдах болсон. Учир нь Үндэсний бөхийн допингийн хэрүүл, мэргэжлийн спортынхонд хамаатай допингийн асуудал хоёр огт өөр аж. Угаасаа мэргэжлийн спортын шаардлагыг Үндэсний бөхөд тавихаар ийм л юм болно л доо. Ойлгомжтой л байсан. Бөхчүүдийг буруутгах аргагүй. Барилдахын тулд хууль, дүрмийг нь дагаж л таарна. Гэхдээ Үндэсний бөх, мэргэжлийн спорт хоёрын ялгааг шийдвэр гаргагч, төрийн болоод төрийн бус байгууллагынхан эхнээсээ ялгаж салгах байсан юм. Ингээгүйгээс нь болоод жилдээ нэг том бөх хохирдог болоод байгаа юм.

Харин “Ирэх Олимпод цагаан тугтай орж болзошгүй” гэдэг бол хэдхэн хүний хэдэн жилийн өмнөөс хийсэн үйлийн лай гэхэд болно. “Дэлхийн допингийн эсрэг агентлаг WADA-гийн Монгол дахь салбар гэж болох Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага MONADA-гийн үйл ажиллагааг өөртөө авбал арвин их ашиг олох юм байна” гээд зүтгэчихсэн хэдэн хүний ажиллагаа үр дүнгээ өгч эхэлсэн нь энэ.Энэхүү MONADA нь WADA-гийнхаа шууд удирдлагаар ажилладаг,  эдний зааварчилгаагаар Монгол дахь дэлхийн допингийн эсрэг үйл ажиллагааг албан ёсоор эрхэлдэг юм байна. Товчхондоо, ингээд ойлгоход л болно. Өнөөдрийг хүртэл өөнтөглүүлж, мөлжүүлж ирсэн нь ч учиртай. WADA нь тус байгууллагыг улстөржих хийгээд хэрүүл уруул хийхийг хориглодог.

Харамсалтай нь тэдний ажлын дүнд MONADA-г хариуцаж ажилладаг ганц нэг хүн биш Монгол Улс хохирдог дээрээ тулчихаад байна. БТСУХ хавиар ажиллаж, амьдарч ирсэн эдгээр хүмүүс өнгөрсөн хугацаанд MONADA-г муулах гэхдээ Монголын төр Сэргээшийн эсрэг конвенцод нэгдсэн үүргээ биелүүлдэггүй. Өнөөг хүртэл энэ талаар эрх зүйн орчин бүрдүүлээгүй” гэсэн агуулга бүхий албан бичгүүдийг WADA руу явуулж байсан. Мөн манай тамирчдын сэргээшийн шинжилгээний төлбөрийг төлөлгүй удаах зэргээр MONADA-г хорлох гэсэн үйдлүүд нь Монгол Улсаа хорлочихоод байгаа юм.

Хамгийн гол нь Монголын төр, түүнийг төлөөлж буй Олимпийн сайд Б.Бат-Эрдэнэ олон жилийн турш тэдгээр хэдэн хүний сэдэж ирсэнд авчихсан байх юм.

Тэр уржигдар хийсэн мэдэгдлээс нь харагдаж байна.  Тэрбээр “Олон улсын байгууллагаас Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагыг 5-6 дүрмийн заалтын зөрчилтэй байна гэж үзсэн. Зөрчлөө арилгахгүй бол манай баг, тамирчдыг цагаан туг-ийн дор оруулна гэх асуудлыг тавьсан. Энэ талаар өмнө нь ямар ч мэдээлэл байгаагүй. Допингийн эсрэг үндэсний байгууллага /MONADA/ хараат бусаар ажилладаг. Бидэнд асуудлаа тодорхой хэлж өгөхгүй байдалтай байна. Энэ талаарх нөхцөл байдлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан. Үүнтэй холбоотой ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Ажлын хэсэгт Эрүүл мэндийн яам, Олимпын хороо, ХЗДХ-ийн сайд, Шадар сайд нар ажиллана. Өөрөөр хэлбэл, үндэсний хэмжээний асуудал болж, Монголын тамирчдыг олимпод оролцуулахгүй тухай асуудал үүсэж байна. Миний хувьд сайдын ажлыг хүлээн авснаас хойш Үндэсний дүрмийг батлуулахаас эхлээд төлбөр тооцоо, өр авлагыг барагдуулах гэх мэт бүхий л ажлыг хийж байгаа. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын зөрчил дутагдалтай холбоотой 5-6 асуудлын нэг нь тамирчдын сэргээшний шинжилгээг зөвхөн шээсээр биш цусаар үзэх ёстой буюу зөвшөөрлийн асуудлыг ярьж байна.

Засгийн газрын хуралдаанд Эрүүл мэндийн сайд "Допингийн эсрэг байгууллага нь итгэмжлэгдсэн лабораторитой гэрээ хийчихвэл ЭМЯ-аас холбогдох хуулийн дагуу зөвшөөрлийг өгч болно" хэмээн ярилаа. Одоо бидэнд тавигдсан асуудал бол Допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаатай зөрчил дутагдал байгаа. Үүнээс Монгол Улс ямар хор хохиролтой вэ гэвэл ямар нэгэн Олимпийн спортын төрөл, тив дэлхийн тэмцээнийг дотоодод зохион байгуулж чадахгүй. Гадаадад Олимп болон бусад тэмцээн уралдаанд оролцох эрхгүй болох асуудал тавигдаж байна. Засгийн газрын зүгээс хөндлөнгөөс нөлөөлөх гээд байгаа зүйлгүй. Харин хамтарч ажиллаж, шийдэх ёстой зүйлээ хурдан шуурхай шийдээд өнөөдөртэй золгож байна” гэв.

Олимпийн сайд Б.Бат-Эрдэнэ худлаа ярьжээ. “Энэ талаар өмнө нь ямар ч мэдээлэл байгаагүй” гэж мэлзжээ. Гэтэл муу хэлүүлээд байгаа Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага MONADA -гаас дээр хэлсэн хэдэн хүний хууль бус үйл ажиллагааны улмаас үүсээд байгаа нөхцөл байдлыг 2019 оны намраас эхлээд төрийн бүх түвшинд хүргэж ирсэн байгаа юм. Б.Бат-Эрдэнэ аваргад Олимпийн сайд болсноос нь хойш л гэхэд 2022 оны арваннэгдүгээр сарын 14-нд 115 тоот, 2023 оны дөрөвдүгээр сарын 3-нд Хүсэлт уламжлах тухай 25 тоот, 2023 оны тавдугаар сарын 1-нд Алтан тоот илгээх тухай 31 тоот, 2023 оны зургадугаар сарын 20-нд Санал хүргүүлэх тухай 55 тоот, 2023 оны наймдугаар сарын 14-нд Хүсэлт уламжлах тухай 70 тоот бичгүүдийг нэр заагаад илгээсэн байгаа юм. Тухайлбал, эрхэм сайдад 2023 оны дөрөвдүгээр сарын 3-нд Хүсэлт уламжлах тухай илгээсэн 25 тоот албан бичигтээ “Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга та дараах асуудлуудыг шийдвэрлэж өгнө үү. Нэгт, Монгол Улсын хэмжээнд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага MONADA-гийн хэрэгжүүлж байгаа ДХХ-ийн санхүүжилтийг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны даргын багцаас шууд санхүүжүүлэх арга хэмжээ авч өгөхийг, хоёрт, Улсын шигшээ багийн тамирчдын Токиогийн 2021 оны Олимп, Бээжингийн 2022 оны өвлийн Олимп, Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчдад хийгдсэн Допингийн хяналтын шинжилгээний 178 тамирчны төлбөр 283 956 400 төгрөгийн төлбөр тооцоог барагдуулах арга хэмжээ авч өгөхийг, гуравт Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах “Улаанбаатар-2022” тэмцээнд Олон улсын чөлөөт бөхийн холбоо болон МЧБХ-ны хүсэлтээр хийгдсэн 54 тамирчны допингийн шинжилгээний төлбөр 114 762 600 төгрөгийн тооцоог барагдуулж өгөхийг хүсэн байна” гэжээ. Мөн 2023 оны тавдугаар сарын 1-нд Алтан тоот илгээх тухай 31 тоот бичигтээ “Танаас ирүүлсэн албан бичгээс Спорт дахь допингийн эсрэг үндэсний зөвлөл байгуулахтай холбогдон төлөөлөл ажиллуулахыг мэдэгдсэн тухай танилцлаа.

Спорт дахь допингийн эсрэг үндэсний зөвлөлд тус байгууллагын төлөөллөөр Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага MONADA-гийн гүйцэтгэх захирал Д.Мөнхболдыг санал болгож байна” хэмээжээ. Энэ жишээний олон бичиг эрхэм сайдад очсон байдаг. Энд нэг зүйлийг тодруулахад Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага MONADA нь үүнээс илүүгээр буюу үйл явдлыг сөрсөн мэдэгдэл, тэмцэл хийх хориотой тул төрд хандах цорын ганц арга нь энэ байжээ.

Түүнчлэн Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага MONADA-гаас төрд үгээ хүргэх хэрхэн зүтгэж байсан нь явуулсан бичиг цааснаас нь шууд харагдана. Заримаас нь тоочвол, тус байгууллагаас 2019 оны есдүгээр сарын 24-нд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт ЮНЕСКО-гийн Конвенцын дагуу хүсэлт уламжлах тухай 94 тоот, 2019 оны арваннэгдүгээр сарын 1-нд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамцад Санхүүжилтийн тухай 122 тоот, 2020 оны хоёрдугаар сарын 20-нд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт Дэмжлэг хүсэх тухай 12 тоот, 2020 оны есдүгээр сарын 3-нд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамцад Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хүн томилох тухай 74 тоот, 2020 оны есдүгээр сарын 14-нд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд Хүсэлт уламжлах тухай 78 тоот, 2020 оны аравдугаар сарын 30-нд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд Допингийн талаарх өнөөгийн нөхцөл байдлын тухай 95 тоот, 2020 оны арваннэгдүгээр сарын 2-нд УИХ-ын БШУСБХ-ны дарга Ж.Мөнхбатад Спортын тухай хуулийн заалтыг Конвенц болон Допингийн эсрэг хуулийн заалттай нийцүүлэх тухай 96 тоот, 2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Спортын тухай хуулийн заалтыг Конвенц болон Допингийн эсрэг хуулийн заалттай нийцүүлэх тухай 98 тоот, 2021 оны нэгдүгээр сарын 12-нд БТСУХ-нд Хүсэлт гаргах тухай 04 тоот, 2021 оны тавдугаар сарын 24-нд Шадар сайд С.Амарсайханд Үндэсний их баяр наадмын тухай хауулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал хүргүүлэх тухай 41тоот, ...2021 оны есдүгээр сарын 20-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Хүсэлт уламжлах тухай 102 тоот, 2022 оны нэгдүгээр сарын 28-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Төв Азийн бүсийн допингийн эсрэг байгууллагын тодруулга мэдээлэл авах хүсэлтийг уламжлах тухай, 2022 оны дөрөвдүгээр сарын 26-нд БСШУСБХ-ны дарга Г.Дамдиннямд Биеийн тамир, спортын тухай хуульд допингийн талаар тусгуулах тухай 50 тоот зэрэг үүсээд байгаа асуудлаараа 40-50 удаа албан бичиг сэлтийг “шидсэн” байна. Ийм байтал Олимдийн сайд Б.Б-Бат-Эрдэнэ “Монгол Улс Цагаан тугандаа тулсныг мэдэхгүй” гэж мэлзээд байгаа нь ойлгомжгүй байна. Гэтэл энэ асуудлын талаар MONADA-гаас Б.Бат-Эрдэнэ аваргыг сайд болсноос нь хойш дохиолсоор байжээ.

Уг нь Б.Бат-Эрдэнэ сайд цагтаа “Сөүл-1988”, “Барселон-1992”, “Сидней-2000” Олимпийн наадмуудад Монголын багийн тугчийн үүрэг гүйцэтгэж, төрийнхөө далбааг Олимпийн наадамд гурвантаа өргөсөн хоёр дахь хүн байгаа юм.

П.Хуяг

Эх сурвалж: "Өдрийн сонин". 2023.09.22. Баасан №178(7298)

yagaad iim ichih bulchirhaihui bolchdog bainaa.
saidiin alba gedeg buh barildahaas tes uur yumaa
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

Өчигдөр 06 цаг 00 мин