УИХ-ын дарга Г.Занданшатар, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан нар албан ёсны хэлэлцээ хийв

2023-09-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАН

УИХ-ын дарга дарга Г.Занданшатар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан нар өнөөдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Парламентын дарга нарын албан ёсны хэлэлцээ найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, талууд хоёр улсын харилцаа, түүний дотор хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг ирэх шинэ жаранд хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, цаашид улам бүр өргөжүүлэн бэхжүүлэх талаар санал солилцлоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн дараа хэрэгжиж буй БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвиханы энэ удаагийн айлчлал нь БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 11 жилийн дараа хэрэгжиж буйгаараа онцлог. гэдгийг дурдаад хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Тэрбээр, Монгол, Лаосын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 60 жилийн хугацаанд идэвхтэй хөгжиж ирснийг тэмдэглээд, хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсэн гэв. Мөн Лаосын Үндэсний Ассамблей Монгол Улсын Их Хуралд хоёр улсын харилцааны найрамдлын бэлгэ тэмдэг болгон улаан модоор хийсэн сандал, ширээг 2003 онд бэлэглэж байсан. Эдгээр модон эдлэлийг Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд өнөөг хүртэл ашиглаж байгааг дурдан, Лаосын Үндэсний Ассамблей болон түүний найрсаг ард түмэнд талархал илэрхийлэв.

БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан Mонголын ард түмэн бүхий л цаг үед Лаосын ард түмэнд тусламж, дэмжлэг үзүүлж ирснийг талархан тэмдэглээд элэгсэг дотноор хүлээн авч буйд Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд Монгол Улсын Их Хуралд дахин 50 хос улаан зандан модон ширээ, сандлыг бэлэглэхээр болсноо дуулгасан юм. Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг тааламжтай цагтаа Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад айлчлахыг урив.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлов. Мөн АСЕАН-ы гишүүн Лаос Улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, харилцааны эрх зүйн орчинг бүрдүүлэх, хууль тогтоох дээд байгууллага, Парламент дахь найрамдлын бүлэг, Байнгын хороод, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа цохон тэмдэглэсэн юм.

Талууд цаашид хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, парламентын найрамдлын бүлэг хоорондын харилцан айлчлалыг тогтмолжуулж, мэдээлэл, туршлага солилцох арга хэмжээг улам эрчимжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотолж, олон улс, бүс нутгийн түвшинд харилцан нэгнээ дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Мөн уулзалтын үеэр тээвэр логистик, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуй, боловсрол, нийгмийн эрүүл мэнд зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг түлхүү хөгжүүлэх талаар санал солилцож, хэлэлцэн тохиролцсон ажлууд, хамтын ажиллагааны санал санаачилгуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө хоёр тал эрчимтэй ажиллахаар ярилцсан юм.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй Лаос оюутнууд хоёр орны ард иргэдийг холбох гүүр нь болохыг ноён Сайсумпон Фумвихан тэмдэглээд тэтгэлгийн хэмжээг эдийн засгийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх тал дээр анхаарахыг хүсэв. УИХ-ын дарга Г.Занданшатар ирэх оны төсвийг хэлэлцэн батлах үеэр нааштай шийдвэрлэхээ хэллээ.

Парламентын тэргүүн нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, дэд бүтэц, аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхийн төлөө манлайлан ажиллахаа санал нэгтэй илэрхийлсэн юм.

БНАЛАУ-ын Вьентьян хотыг БНХАУ-ын Юнань мужийн Куньминь хоттой холбосон төмөр замын төсөл амжилттай хэрэгжиж эхэлсэн нь  далайд гарцгүй, хөдөө аж ахуйд суурилсан Монгол Улс болон БНАЛАУ-ын хувьд дэд бүтцээр холбогдох, олон салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжтой болгож байгааг талууд тэмдэглэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин