П.АМГАЛАН
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Увс аймгийн боловсролын салбарын багш, ажилтнуудтай уулзалт хийлээ. Энэ үеэр боловсролын багц хуулийн онцлог, салбарын хэмжээнд баримталж буй бодлого, багш ажилтны нийгмийн баталгаатай холбоотой асуудлаар мэдээлэл өгөв. Мөн тус аймгийн боловсролын салбарт тулгамдаж байгаа хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Тодруулбал, 1-р цогцолбор сургуулийн 100 хүүхдийн хүчин чадал бүхий дотуур байр, спорт цогцолборын барилга, Бөхмөрөн сумын 320 хүүхдийн хүчин чадал бүхий шинэ барилгуудыг 2024 оны Улсын төсөвт тусгах,Улаангом сумын 5-р цэцэрлэгт нүүдлийн таван гэр цэцэрлэг олгохоор болов. Түүнчлэн Улаангом ПТК-ын дотуур байрын барилгыг аравдугаар сарын 15-ны дотор ашиглалтад оруулах, дутуу санхүүжилтийг шийдвэрлэх, БШУГ-ын “Багш хөгжлийн төв”-ийн засвар тохижилт, тоног төхөөрөмж 1-р цогцолбор сургуульд орчин үеийн цахим анги байгуулах тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр үүрэг, чиглэл өглөө.
Эх сурвалж:www.polit.mn