Шүгэл үлээсэн цагдаагийн мэдэгдлийн мөрөөр хариуцлага тооцжээ

2023-08-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Булган аймгийн Орхон сум хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад О.Цэлмэг нүүр номоороо дамжуулан удирдлагуудынхаа талаар шүгэл үлээсэн. Тэрбээр бага насны хүүхэд, эхнэрийн хамт хөдөө ажиллахаар ирсэн ч удирдлагууд нь цалинг нь хэд хэдэн удаа үндэслэлгүйгээр хассан. Энэ талаар хэлэхээр дарамталдаг, дуугүй байхыг шаарддаг гэв. Мөн түүнийг шалгаж, гар утасны ярианы бичлэгийг нь цагдаагийн байгууллагын нэрийг ашиглан авсан гэсэн юм. Тэгвэл түүний мэдээллийн мөрөөр ЦЕГ-аас хяналт шалгалт хийжээ. ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын  газрын дарга хурандаа н.Манлайбаатар “О.Цэлмэг өнгөрсөн сарын эхээр 126 дугаарын утсаар гомдол гаргаж, цагдаагийн эрх ашгийг зөрчсөн тул шалгуулах хүсэлтээ өгсөн. Тэрээр энэ талаар тухайн үед ч нүүр номдоо бичсэн. Энэ дагуу бид ажлын хэсэг томилон, Булган аймагт хяналт шалгалтыг биечлэн хийсэн. Шалгалтаар түүний гомдлын зарим нь үндэслэлтэй байсан. Тухайлбал Булган аймгийн Цагдаагийн газрын дарга ажилчдын цалинг үндэслэлгүй хассан тул түүнийг ажлаас чөлөөлсөн. Мөн тухайн цагдаагийн газрын дэд дарга, дэд хурандаа Б.Баттулга болон нягтланд хариуцлага тооцсон. Газрын даргыг ажлаас чөлөөлж, дэд даргын албан тушаалыг бууруулсан. Тухайн үед энэ бүх хариуг алба хаагчид газар дээр нь өгсөн. О.Цэлмэг энэ сарын 28-нд цахим сүлжээнд энэ асуудлыг дахин бичжээ. Дахин шинэ баримтууд дэлгэсэн тул бид өнөөдөр ажлын хэсэг байгуулсан, шалгана. Тухайн алба хаагч ямар үүрэг гүйцэтгэсэн, үүргээ гүйцэтгэх явцад удирдлагууд зөв мэдээлэл, хяналтаар хангасан, эсэхийг шалгана. Гэмт хэргийн, ёс зүйн, зөрчлийн асуудал уу, дотоод дүрмээ мөрдсөн үү гэдгийг тогтооно” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

14 цаг 45 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

16 цаг 24 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

20 цаг 43 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

20 цаг 48 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

20 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

21 цаг 1 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

21 цаг 13 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

21 цаг 15 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

21 цаг 37 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

21 цаг 39 мин