Гурав, дөрөвдүгээр ангийн бүх сурагч “EDUTEN” платформ ашиглана

2023-08-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Боловсролын амжилтаар дэлхийд тэргүүлэгч Финланд улсын “Eduten” математикийн сургалтыг дэмжих платформыг 2022-2023 оны хичээлийн жилд амжилттай туршлаа. Туршилтад нийслэл, аймаг, сумын есөн сургуулийн 15 бүлгийн 520 сурагч хамрагдсан. Финландын экспертүүд энэ зун манай улсад ажиллаж, туршилтын үр дүнг нэгтгэн, тайлан мэдээллийг БШУЯ-нд хүлээлгэн өгсөн аж. Eduten платформын туршилтын гурав дахь долоо хоногт явцын үнэлгээ хийж үзэхэд сурагчид 863 мянган бодлого бодсон байв.

Долоо хоногт нэг сурагч дунджаар 423 бодлогыг зөв бодож, нэг цаг 35 минут зарцуулсан. Сурагчид долоо хоногт ордог математикийн хичээлийн зөвхөн нэг цагийг энэ платформ дээр ажиллахад зарцуулж, сургуулийн мэдээлэл зүйн кабинет болон таблет ашиглаж байсан юм.

Харин туршилтын эцсийн үр дүнгээс үзэхэд туршилтын бүлгийн суралцагчдын математикийн ур чадвар дунджаар 21.7 хувийн ахицтай байсан ба энэ нь хяналтын бүлгийн сурагчдынхаас ойролцоогоор 4 хувиар илүү буюу энэ платформ суралцагчдын математикийн ур чадварын хөгжилд эерэг нөлөө үзүүлж байгаа нь ажиглагдсан.

Судалгаанд хамрагдсан

-Сурагчдын 98.5 хувь

-Эцэг, эх, асран хамгаалагчдын 89.7 хувь

-Багш нарын 86.6 хувь

-Удирдах ажилтнуудын 90.5 хувь нь математикийн сургалтын чанарыг сайжруулахад бодит дэмжлэг болж байна гэж үзсэн. Багш, суралцагч, эцэг эх, сургуулийн удирдлагын сэтгэл ханамж маш сайн, энэхүү платформыг цаашид сургалтад ашиглах боломжтой гэж дүгнэсэн. Энэхүү платформ нь багшийн ачааллыг бууруулахад бодитой дэмжлэг үзүүлж байсан. Тодруулбал, багш нарын 80% нь, удирдах ажилтны 81% нь багшийн ачааллыг бууруулж байна гэж үзсэн.Ингээд туршилт амжилттай хэрэгжсэн учир 2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд гурав болон дөрөвдүгээр ангийн сурагчдыг энэ хөтөлбөрт бүрэн хамруулахаар шийдвэрлэж байна.

Өнөөдөр энэ үйл ажиллагааг баталгаажуулж хоёр тал хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү платформ нь математикийг айх айдасгүйгээр тоглоомын аргаар ойлгож авах, нэг бодлогыг олон аргаар бодож, асуудал шийдвэрлэх чадварт бие даан суралцдаг, хүүхдийг өөрөө суралцахуйн процессоо удирдах боломжтой болгохоос гадна багшийн хэрэглэгдэхүүн бэлдэх, анализ боловсруулах ажлын ачааллыг хөнгөлж, сурагчдын суралцах явцын тоон мэдээллийг шууд харуулдгаараа онцлогтой.

“Eduten” платформ нь хиймэл оюун ухаанд суурилсан байдлаар боловсруулсан 200 мянга гаруй математикийн дасгал, даалгаврын сантай. Багш нарын ажлын ачааллыг бууруулах, математикийн хичээлийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх ач холбогдолтой ухаалаг систем юм.Уг платформ нь ЮНЕСКО-ийн хиймэл оюун ухаанаар дамжуулж боловсролыг дэмжих шилдэг туршлагыг нэвтрүүлсэн бүтээлд олгодог “Боловсролын төлөөх ICT” шагналыг 2020 онд, ЮНИСЕФ-ийн “Онцлох Edtech” шагналыг 2022 онд тус тус хүртсэн. Дэлхийн 50 гаруй орны 1.3 сая багш, сурагч Англи, Япон, Испани, Португал, Эстони, Украин, Вьетнам зэрэг олон хэл дээр ашиглах боломжтой энэхүү ухаалаг системийг Монгол хэл дээр хөрвүүлж, хэрэглэх боломж нээгдэж ийнхүү байгааг Боловсрол шинжлэх ухааны яам мэдээллээ.  Түүнчлэн Финландын математикийн сургалтын платформ дэлхийн 170 гаруй оронд туршигдсан, манай улсын үнэтэй хувийн сургуулиуд авч хэрэглэдэг байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

14 цаг 21 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

16 цаг 0 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

20 цаг 20 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

20 цаг 24 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

20 цаг 33 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

20 цаг 38 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

20 цаг 50 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

20 цаг 52 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

21 цаг 13 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

21 цаг 15 мин