Хьюндай эмнэлэгийн хүүхдийн гэмтэл согог судлалын алдарт эмч Ан Жэин профессор болон Чүнг-Анг Их Сургуулийн харъяа Хьюндай эмнэлгийн дарга Ким Бүсоб нарын бүрэлдэхүүнтэй “Монгол нэгдсэн баг” өнгөрсөн 4-р сарын 28-наас 4 хоногт Монголд ирж, ГССҮТ-д нийт зургаан үнэ төлбөргүй хагалгаа хийсэн байна. Ким Бүсоб эмч төрөлхийн гажигтай, 27 настай Отгонбатад шинэ төрлийн мэс заслын аргыг хэрэглэж, хагалгаа амжилттай болсон байна. Энэ үеэр Ким Бусоб эмчээр өмнө нь хагалгаа хийлгэж эрүүл саруул болсон дөрвөн залуу ирж түүнтэй уулзаж, талархсан сэтгэлээ илчилсэн байна.
Чүнг-Анг Их Сургуулийн харъяа Хьюндай эмнэлгийн дарга Ким Бүсоб 2009 оноос эхлэн гадаад орнуудад эрүүл мэндийн сайн дурын ажил эрхэлж байгаагийн дотор Монгол сонгогдсон байдаг. Энэ хугацаанд нийтдээ 10,900 хүнд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийж, 698 өвчтөнд үнэгүй мэс засал хийсэн байна. Тухайн улсад хийх боломжгүй хүнд мэс засал хийх шаардлагатай 40 өвчтнийг БНСУ руу авчран мэс засал, эмчилгээг хийсэн байдаг. Цаашилбал, онгоцны зардал зэрэг өвчтөний зүгээс гарах зардлыг хүртэл Ким Бүсоб эмч хувиасаа гаргасан байдаг. Ким Бүсоб эмч, эмнэлгийнхний мэргэжлийг дээшлүүлэхэд хувь нэмрээ ч харамгүй зориулж буйг мөн онцлон дурдмаар байна.
Монголд Хьюндай эмнэлгийг байгуулж, 98 хүнийг Солонгост дадлагажуулж, урт богино хугацаагаар мэс заслын техник зааж сургаж байна.
Ким Бүсоб эмч “Солонгост байдаггүй онцлог гэмтэл согогтой тохиолдлууд Монголд их байдаг. Насаараа үе мөчний гэмтлийн эмчийн хувьд туршлагатай гэж бодсон ч мэс засал бүрт хүчээ сорих мэдрэмж төрдөг. Эмчилгээ шаардлагатай олон улсын өвчтөнүүдийг хайж олоод эмчилж эдгээх сайн дурын ажлаа хийхэд бүх хүчээ харамгүй зориулна” хэмээн ярьж байна.