Нүүрсний түр хороог шинээр байгуулж, Б.Энхбаяр ахлах уу?

2023-05-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

УИХ-аас Нүүрсний түр хороог 2022 оны зургадугаар сарын 10-нд зургаан сарын хугацаатайгаар байгуулж байв. Түр хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд ахалсан. Түр хорооны “томилолт”-ын хугацаа дуусаж, дахин зургаан сараар сунгаж ажиллуулах тогтоолыг УИХ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд гаргасан. Улмаар маргааш нь буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд Засгийн газар нүүрсний оффтейк гэрээнүүдийг ил болгох шийдвэрийг гаргасан. Ингэж Нүүрсний түр хорооны үй ажиллагаанд ямар нэг саадгүй болсон юм. Түр хорооны хийх ёстой хамгийн том ажил нь Нүүрсний асуудлаарх нээлттэй сонсгол байв. Түр хороо 2023 оны гуравдугаар сарын 20-нд хуралдаж, нээлттэй сонсголыг дөрөвдүгээр сарын 10-нд хийхээр товлосон. Гэтэл товлосон хугацаанаасаа долоо хоногийн өмнө дахин хуралдаад, нээлттэй сонсголыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байдаг. Ингээд нийгэмд эргэлзээ үүсэж эхэлсэн. Тодруулбал, “...Г.Ганболдын ахалсан энэ Түр хороо нээлттэй сонсголыг хийхгүй юм байна” гэсэн итгэл үнэмшил сууж эхэлсэн. Г.Ганболдын хэвлэлээр өгсөн мэдээллүүд ч үүнийг нотлоод эхэлсэн. Ингэсээр Түр хорооны хоёр дахь хугацаа гурван долоо хоногийн дараа дуусах гэж байна. Гэвч олон нийт “...УИХ нээлттэй сонсголыг хэзээ хийх вэ” гэсэн хүлээлттэй хэвээр байна. Гэхдээ УИХ дээр энэ асуудал яригдаж буй аж. Нүүрсний Түр хороог шинэчлэн байгуулах бололтой. Ингэхдээ бүрэлдэхүүнд нь өмнөх шиг нүүрсний асуудалд нэр холбогдсон гишүүдийг оруулахгүй гэнэ. Хамгийн гол нь Түр хороог УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахалж магадгүй юм байна. Хэдийгээр энэ нь албан биш ч УИХ-ын гишүүдийн дунд нэлээд “тархац”-тай яригдаж байгаа юм. Тиймээс удахгүй хугацаа нь дуусахаар Түр хороог шинэчлэн байгуулж, тэр нь нүүрсний нээлттэй сонсголыг хийх нөхцөл бүрдэх бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 96 (7081)

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Өчигдөр 10 цаг 15 мин
Х.Тэмүүжин: АН-ын гишүүд Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хамгаална

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин мэдээлэл хийлээ.  Түүний байр суурийг хүргэе.

8 цаг 33 мин
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу Тавантолгойн ордыг бүтэн болгож Баялгийн с

8 цаг 33 мин
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

г нь хоёр жилийн өмнө, “…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ашиглахад шаардаг

8 цаг 33 мин
О.Саранчулуун: Нийгмийн ажлын тухай хуультай болсноор эдийн засаг, нийгмийн олон сайн үр дүн гарна

Энэ хаврын чуулганаар өргөн барих гэж буй Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай ярилцлаа.

8 цаг 33 мин
Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор уучлал гуйсан

Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор надаас уучлал гуйсан

20 цаг 10 мин
Хууль зөрчсөн таван аймгийн Засаг даргад хариуцлага тооцжээ

Хууль зөрчсөн таван аймгийн Засаг даргад хариуцлага тооцжээ

20 цаг 13 мин
О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

20 цаг 15 мин
Л.Гантөмөр: Ойлголцох нь чухал байна, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй

Л.Гантөмөр: Ойлголцох нь чухал байна, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй

Өчигдөр 13 цаг 21 мин
УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

Өчигдөр 13 цаг 03 мин